Алх барьсан МАН-д ард түмэн хадаас…

Алх барьсан МАН-д ард түмэн хадаас…

Алх барьсан МАН-д ард түмэн хадаас…

Алх барьсан хүнд бүх зүйл хадаас мэт харагддаг гэдэг. Эрх баригчид шат дараатайгаар, бүр асуудал болгоноор хүний эрх рүү халддаг болов. Эхэндээ элдэв журмаар энэ бусармаг ажлаа хийдэг байсан бол одоо харин хуулиар дайрах нь. Монголд диктатор эргэн дуу шуутайхан эргэн ирж байна. “Асуудлыг шийдэж өг” гэх тусам дуртайяа аливаа асуудлыг тэд шийдэх гэж барьцаа ахиулдаг бөгөөд үүнийхээ төлбөрт эрх чөлөөг нь хамтад нь авдаг гэдгийг бидний дийлэнх нь ухаарахгүй нь тун чиг тоогүй. Үүний нэг илрэл нь Засгийн газрын хуралдааны шийдвэр болов. Хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс ногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол төрөөс үзүүлэх доорх үйлчилгээг хязгаарлахаар хуульчлахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

-Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулах

-Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх

-Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох сунгах

-Тендер шалгаруулалтад оролцох

-Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх

-Үндэсний гадаад паспорт олгох

Торгуулиа төлөөгүй бол хуучны зам явах зөвшөөрөл авдаг шиг гадаад паспорт авч чадахгүй. Төрд ажилд орохгүй. Элдэв тусгай зөвшөөрөл сунгуулж чадахгүй болох нь. Мэдээж торгуулиа төлөхгүй байгаа нь иргэдийн буруу ч эрхэнд нь үүгээр халдаж болохгүй. Төр өөрөө торгуулиа цуглуулж чадахгүй, ажлаа тааруу хийж байгаа атлаа үүнийг бурууг иргэдэд үүрүүлэн эрх чөлөөнд нь халдах нь. Тавьсан торгуулиа авах нь төрийн ажил болохоос иргэдийн бизнес элдэв үйлдэл, эрхийг хязгаарлах хууль батлах эрх биш.

Монголд юу чухал вэ гэдгийг ч эрх баригчид ойлгохгүй болтлоо онгирч байна. Алуурчин этгээдүүдийг ялынхаа тавин хувийг эдлээд суллах боломж олгоод буй хуулийн цоорхойгоо бөглөхийн оронд хуулиар энгийн иргэдийн эрх рүү нь халдаж санаархлын цаана нөгөө л авлига, төрийн мөнгөөр тансаглах дүнгээ өсгөх л санаа яваа болохоос иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах өчүүхэн төдий ч санаа алга. Иргэдийн амьд явах эрхээр барьцаалан хийх гэж буй үйлдэл эцэстээ бид хуучин нийгэмд рүү хуулиар гулсах л явдлыг бий болгохоос бус осол, аваар, түгжрэлийн тоон үзүүлэлтийг багасгах нь юу л бол… Ийм байдал гаргуулахгүйн тулд АНУ-ын Үндсэн хууль гэхэд л төрийн хийж болох зүйлийг заагаад харин хүний эрхийг заалгүй үлдээжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн хийж болох ёстой зүйлийг тоолсон аж. Гэтэл манайд тийн тусгаагүйгээс төрийн хийхгүй зүйл үгүй болов.

Хуулийн мөн чанар төрөөс болон хэн нэгэн этгээдээс хувь хүний эрхийг хамгаалахад оршдог. Харин халдахад оршдоггүй. Хуулийн аргаар хүний эрхэнд халдаж , хязгаарлалтаа нэмэгдүүлэх замаар засаглах нь эцэстээ биднийг өнгөрсөн рүү л аваачихаас өөр зүйлд хөтлөхгүй.

Замын цагдаагийн үзэмжээс хамааран торгуулах  эсэх нь шийдэгддэг учраас иргэд шүүхэд хандах нь элбэг. Гэтэл шүүхэд хандах эрхийг ч хуулиар үгүй хийх нь. Торгуультай холбоотой гэм бурууг өөр бусад эрхэнд нь халдах байдлаар  төлүүлэх нь яав ч эвлэрч болох зүйл биш.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаандаа ашигласан “Хүн биш хууль засагладаг болно”  гэдэг нь иргэнийхээ эрхийг дээдэлдэг улс оронд хэрэгждэг бөгөөд тэнд торгуулиа төлөхгүй бол шүүхэд дуудан албадах байдлаар данс, орлогоос авах шийдвэр гаргадаг. Түүнээс торгуулиа төлөхгүй байна гээд бусад эрхийг нь хязгаарладаггүй.

“Торгууль гээч гэм хийсний төлөөх татвар бол татвар гэдэг зөв юм хийсний төлөө ногдуулж буй торгууль” гэдэг л болж байна. Монголд торгууль эсвэл татвараар л төрийн дээрэм хийж байна. Төрийн бүтцийг даруй багасгахгүй бол тэжээж дийлэхгүй болсон төдийгүй бүр ч аюултай нь хүний эрх, хөгжлийн хувьд улс орнуудаас улам алсарч, дарангуйлал тогтоход тун чиг ойрхон иржээ. МАН-ын хуульчдаас хамгийн дөнгүүр нь болсон Б.Энхбаярын Засгийн газарт ороход танилцуулсан ажил хүний эрхэд халдах байв. Хэлээд байдаг шударга ёсоо тогтоохын төлөө явах уу эсвэл дарангуйлал руу хөтлөгч болох уу гэдэг нь дээрх хуулийн өөрчлөлтийг хийх эсэхээс нь хамаарна.

Алх барьсан МАН-д ард түмэн хадаас л харагдаад байх шиг… МАН цаашид улам л ховх сорохоор улайрна уу гэхээс цадахыг нь хүлээвэл монголчууд улсаараа өлсгөлөнд автаад ч 220 мянган гишүүнийг нь тэжээж барахгүй. Тиймээс бага зовлон эдэлж, бушуухан нуруугаа тэнийлгэе гэвэл тэднээс элдэв асуудлыг шийдэхийг хүсэхийн оронд салсан нь зөв сонголт болно. Үгүй гэвэл төрийн нууцад оруулж байгаад л хуучин автобус, вагон оруулж ирэх байдлаар төсвөөс хулгайлсаар л байх болно. Эцэстээ үг хэлэхээ хүртэл тэднээр заалгана. Монголчууд зовлонгоосоо өөрсдөө ангижрах тухай бодоогүй цагт эрх баригчид элдэв хууль, бүтэц, торгууль, татвараар далимдуулах улам л таргалж, данхайсаар байх нь баараггүй. Харин түүний балгаар хүний эрх, эрх чөлөө хуимгдсаар байх болно.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-10-12 43.228.131.103

hyazgaarlah ni mash zub

Avatar

pokzc; ? 2023-10-12 216.38.195.74

gadniy

Avatar

CJshye; - bngxnj XT; ? 2023-10-12 216.38.195.74

– oydbyz +##- iapt @-#

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

aybzc ##- gy;

Avatar

Зочин 2023-10-12 66.181.181.92

Төрийн хутгуур, хүний хог, МАН руу дайрч түүгээрээ амьдардаг э****з хурлийзуудын нэг гэдэг алдартай юм билээ. Толгой луйварчид эрүүгийнхний үнэнч сурталчин туйлын харгис этгээдүүдийн төлөөлөл болж тодорчээ

Avatar

XT 2023-10-12 216.38.195.74

– nisp- _ ##- ; bly.

Avatar

OCy.; 2023-10-12 216.38.195.74

pokzts;

Avatar

bld; ashigtigaay; 2023-10-12 216.38.195.74

– ##-##-

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

– dr #;

0 0
Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

1 caityydo;

Avatar

idtn- 2023-10-12 216.38.195.74

– $6w;

Avatar

-7) fdrd medgcr - 2023-10-12 216.38.195.74

– ylcuin – ## ;

Avatar

?? 2023-10-12 216.38.195.74

xoer;

Avatar

! 2023-10-12 216.38.195.74

yi

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.179.56

Хадааснуудыг сугарахгүй болтол нь нам шаахна байна шүү, та минь ээ.

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.179.56

Тун сайн нийтлэл байна. Энэ төрийн (үнэндээ бол намын) булхайг яг л хэлжээ.

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.188.217

Сэтгүүлчид улстөрд орох гээд улстөржиж байгаа биз дээ. Яахав орог л доо, тэгээд сарын дараа шоронгийн хадаас болцгоо!

Avatar

Зочин 2023-10-12 66.181.179.113

Маш "мундаг" нийтлэл болж,Пулитцерийн шагналд өөрийгөө дэвшүүл.

Avatar

иргэн 2023-10-12 202.21.104.2

Торгууль албадан авах цагтаа тулбал тийм амин чухал асуудал биш. Шаардлага хангахгүй машин, автууснууд замын хөдөлгөөнд оролцож угаарын хий цацаж хордуулж байгааг л жруамлаад, торгоод, хориглоод явчих!! ккк

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

SEXSDN80955877

Avatar

Иргэн 2023-10-12 66.181.182.197

Энэ хүн хүний эрх гэж л сүржигнээд бурууг улам дэвэргээд өмөөрөөд байх нь зохимжгүй шүү.!!!! Хүний эрхээр далимдуулж буруу зүйл хийх бусдыг хохироох эрх гэж баймааргүй дээ.

Avatar

Нэргүй 2023-10-12 77.248.52.248

Torguulia tulduggui ulsiin hetevchtei ni l yrih ni zuv bolovuu, Hugatsaandaa tulduggui torguuliin dung 50% nemej todorhoi hugatsaa uguh, zaagdsan hugatsaand tuluugui bol torguuliin 2 dah dung 100% nemen es tulbul incasso, dansiig ni haah, albadan hudulmur hiilgeh geh meteer… Ene met zamaar l huvi hunii hariutslagiig uhamsarluulah dadal suulgah bolovuu

Avatar

Иргэн 2023-10-12 139.5.217.92

Тэнэг сэтгүүлчийн ОРОНЦОГ минь ард түмэнд дээрэмдүүлсэн хөрөнгө, луйвардуулсан боломжийг нь эргүүлэн авч өгч чадаж байгаа бол МАН алх битгий хэл ЛАНТУУ байсан ч яадаг ювмбэ???

Avatar

Зочин 2023-10-12 202.126.89.244

Монгол орныг жинхэнэ сүйтгэгчид бол ардчилагч нэртэй луйварчид. Нийгмийн өмчийг бусдаас урьдчилж луйвардаж хулгайлах зорилгоор ардчилсан хувьсгал гэгх луйврын ажиллагаагаа гадаадын үл бүтэх этгээдүүдтэй хамтран зохион байгуулсан. Улс орныг зориуд анархи байдалд оруулж,эдиийн засгийг нь сүйтгэсэн.Улсын дансыг улайтал хулгайлсан.Гадаадын асар их өрөнд унагасан.Үйлдвэр аж ахуйн газруудыг зориуд дампууруулж иргэдийг ажилгүй гудманд хаясан.Монголыг мөлжлөгийн орон болгосон

Avatar

Нэргүй 2023-10-12 202.9.40.168

Л.Нарантөгсийн бичдэг цорын ганц сэдэв бол МАН-ыг муулж гүжирдэх юм. Өөр сэдвээр юу ч бичиж чаддаггүй гэж байгаа. Уул нь улс орон ард түмэнд хэрэгтэй зүйл л бичиж байх нь сэтгүүлч хүний үүрэг бас зорилго баймаар . Нарантөгсийн хувьд тийм биш юм байна. Эд нар өдөр шөнөгүй албан тушаал, мөнгө, сонгууль бодож байх хооронд казахууд Баян-Өлгий аймгийг Монголоос салгаж тусгаар улс болгохоор чармайж байна. МАН-АН болж хоорондоо алалцхж байх нь Казах, Хятад, Оросуудад ашигтай юмдаа Нарантөгс өө

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.39

Хохь нь үхэр монголчууд. өөрсдийн чинь сонголт

Avatar

Нэргүй 2023-10-12 202.126.90.91

ХУУЛИЙГ ЧАНГАРУУЛАХ НЬ ЗӨВ ӨӨ!!!! ГЭХДЭЭ ИРГЭД ОЛОН ТҮМНИЙ ТӨРӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХЭНД ХАЛДАХ НЬ ДЭЭД ЗЭРГИЙН ТЭНЭГЛЭЛ ГЭХЭЭС ӨӨРӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА ХАРИН БУРУУТНИЙГ ТОРГОЖ ШИЙТГЭСЭН БОЛ ШИЙТГЭЛИЙГ НЬ БҮРЭН ЭДЛҮҮЛЭХ ГАРЦААГҮЙ СИСТЕМТЭЙ БОЛОХ НЬ ТӨРИЙН ЧАДАМЖТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ БӨЛГӨӨ

Avatar

Нэргүй 2023-10-12 202.126.90.91

санамсаргүй зөрчил гаргачихаад торгуулийг гарцаагүй төлчих систем байхгүйгээс мартаж явсаар нэг өдөр тендерт орох гэтэл эрхгүй болчих юм байна л даа. тэгээд за яшиг гадаадад байдаг хүүхэд дээрээ очьёо гэтэл паспорт өгөхгүй нь ингээд ямар ч эрх чөлөөгүй ажилгүй хэн болох вэ. бөөбөөчин үү ГЭГЭЭН ТӨР МИНЬ ТА НАМАЙГ ХААШ НЬ ДУУДНА ВЭ

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.188.45

Хамгийн гол нь чангаруулаад байгаа хууль нь хэзээ ч байгаа олдоггүй л байхгүй юу. Хууль хэрэгжлээ гэхэд энгийн иргэд өчүүхэн зүйлээс болж хохирохоос, эгнээ байраа буруу эзэлдэг оркуудын зөрчил хэзээ ч багасахгүй. Үнэхээр хуулиа чангалмаар байгаа бол хуулиа хэрэгжүүлэх боломжтой болгох хэрэгтэйг тэнэг хүн ч ойлгоно. Гэтэл хэзээ ч хэрэгжих боломжтой хууль баталдаггүй.

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.188.45

Яг голыг нь олоод үнэн хэлжээ. МАН-ын хийж байгаа үйлдэл бүр яг тал эевэнгийн түүх. Согтуу жолоочид хатуу шийтгэл оноох хэрэгтэй гэнгүүт далимдуулаад бүх иргэдийн эрхэнд халдсан хууль батлахаар улайрна. Түгжрэл утгаа алдлаа, нийтийн тээврийн асуудлаа шийдээчээ гэнгүүт тендер зарлахгүйгээр 30 жилийн настай тоймгүй үнэтэй хуучин автобус оруулаад ирнэ. Утаа утгаа алдлаа, арга хэмжээ аваачээ гэнгүүт сайжруулсан түлш гэх хятадын хортой барьцалдуулагчтай аймшигтай юм авчраад үйлдвэрлэчихнэ.

Avatar

иргэн 2023-10-12 183.177.100.4

ингэж бичиж байгаа бол хуулиа бариад торгуулахгүй л явчихаач дээ. торгуулсан бол төлөх л хэрэгтэй ш дээ, сахилга баттай, хариуцлагатай байхгүй бол баларч байна ш дээ хот.

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.14

солиороод байгаарай. Дур дуураараа аашилсан, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй оркууд гэмгүй хүмүүсийг яаж хохироож байгааг харахгүй бну? Гэрлэн дохион дээр зогсдоггүй, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, согтуугаар машин барьдаг муухай оркууд өнөөдөр биш ч маргааш та нарын, та нарын хүүхдийн аминд хүрч мэднэ шүү!!!! Хуулийг чангаруулах нь зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж