Оросын царцаасан хөрөнгөөр Украиныг санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

Оросын царцаасан хөрөнгөөр Украиныг санхүүжүүлнэ

Оросын царцаасан хөрөнгөөр Украиныг санхүүжүүлнэ

Бельгийн ерөнхий сайд Александр де Кроу өчигдөр  Украиныг дэмжих тусгай сан байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлав.  "Эдгээр хөрөнгийн татварын орлого 100 хувь Украины хүн амд ногдох ёстой" гэж Александр де Кроу онцолжээ. Тэрбээр уг арга хэмжээг ирэх онд ч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтарсан бага хурлын үеэр мэдэгдэхдээ, тусгай санг Бельги дэх Оросын царцаасан хөрөнгийн орлогын албан татвараас бүрдүүлнэ гэж мэдэгдсэн байна.  Зеленский аравдугаар сарын 11-нд Бельгид гэнэтийн айлчлалаар ирсэн. Украины ерөнхийлөгч тус улсын удирдагч болон засгийн газрын бусад гишүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Мөн өдөр Брюссельд Рамштайны уулзалтыг зохион байгуулж, Зеленский анх удаа биечлэн оролцсон ба НАТО-гийн Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалт, НАТО-Украины зөвлөлийн хуралдааныг зохион байгуулав.

 Бельгийн албаныхан тусгай сангийн мөнгийг цэргийн техник хэрэгсэл, хүмүүнлэгийн тусламж, Европын энх тайвны сан, макро эдийн засгийг дэмжих зэрэгт зарцуулна гэж тайлбарлав. Түүнчлэн улстөрчид хэрэгцээтэй бүхий л хугацаанд Бельги нь Украины талд зогсоно гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлэхдээ, Вашингтоноос Европын холбоотой хамтран Оросын 300 тэрбум ам.долларын хөрөнгийг Украины сэргээн босголт, бусад хэрэгцээг хангахад зориулах хууль ёсны эрх зүйн асуудлыг хэлэлцсэн гэв. Европын холбооны Зөвлөлийн хуулийн алба өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд ОХУ-ын Төв банкны 36.8 тэрбум орчим ам.долларын царцаасан хөрөнгийг Украины эдийн засгийн сэргэлтийг санхүүжүүлэхэд ашиглах төлөвлөгөө боловсруулжээ. Гэхдээ  Европын холбоо нь Оросын бүрэн царцаасан хөрөнгийг хууль ёсны дагуу хурааж авах боломжгүй гэж үнэлж, оронд нь эдгээр хөрөнгийг түр хугацаагаар ашиглахад анхаарлаа хандуулж байна гэж "Bloomberg"-ийн мэдээлсэн.

Украин дахь оросууд болон хамтран зүтгэгчдийг баривчилж, эд хөрөнгийг хураах янз бүрийн механизмын үр дүнд дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш улсын төсөвт 775.6 сая ам.доллар оржээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж