Путин баривчлах тушаалаас хойш анх удаа гадаадад айлчлав

Путин баривчлах тушаалаас хойш анх удаа гадаадад айлчлав

Путин баривчлах тушаалаас хойш анх удаа гадаадад айлчлав

Украин дахь дайны гэмт хэрэгтэй холбоотойгоор Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг баривчлах тушаал гаргасан.

Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украин дахь түрэмгийллийг эхлүүлснээсээ хойш гадаадад ховорхон айлчилсан. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Беларус, Кыргызстанд, энэ оны тухайд Украины эзлэгдсэн бүс нутгуудад л айлчилжээ. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээс гадагшаа явсан эсэх нь тодорхойгүй.

Тэгвэл өнөөдөр Путин Кыргызстанд айлчилж байна. Энэ нь Путины Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээс хойш анх удаа ил тодоор гадаадад айлчилж буй тохиолдол болов.

Кыргызстаны ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгдсэнээр “Кыргызстаны ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин аравдугаар сарын 12-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байна” гэжээ.

Путин тавдугаар сард Жапаровтой уулзахдаа Кыргызстанд айлчлах талаар тохирсон. Гэхдээ өнөөдрийн айлчлалын талаар Кремлиэс ямар ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Өнөө өглөө Оросын Тасс болон Риа Новости агентлагууд Путиныг Кыргызстанд ирсэн талаар анх удаа мэдэгджээ.

Айлчлалын хүрээнд тэр Садыр Жапаровтой уулзахаас гадна Александр Лукашенко тэргүүтэй бүс нутгийн бусад удирдагчийн хамт Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.

Путин ирэх долоо хоногт “Бүс ба зам” чуулган оролцохоор Бээжинд мөн айлчлах товтой байна. Мөн Хойд Солонгост айлчилж магадгүй.

Кыргызстан, Хятад аль аль нь дайны гэмт хэргийг мөрдөн шалгах зорилгоор байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон биш.

Эх сурвалж: REUTERS, FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 59.153.115.103

хэдэн хуучин машинаа бензинтэй баылгахаа бод.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.126.90.125

тэнэг боовко чинь баригдах гж бгаам

Avatar

Нэргүй 2023-10-12 202.21.107.35

монголд ирхээр нь барьж авах гээд байгаа улсууд нь тэгээд тэр украйндаа очиж эрхээ хамгаалаач овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж үг байгаа ойлгодог бол зүгээр ажил амидрал аа боддог болоосой

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-12 202.9.46.158

Чам шиг хар хятадын сэг юу хуцаад байнаа а**а шvv

Avatar

Нэргүй 2023-10-12 37.170.110.136

Жинхэнэ үгүйг нь шалгаад одоо нухаа наадах аа сайхан боломж.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-12 103.212.116.97

Аливаа нэг тусгаар улсын Ерөнхийлөгчийг баривчлах тушаал гээч юмыг өгдөг ямарч олон улсын хууль байхгуй. Америк тэгээд дэлхийн ерөнхий шүүгч юм уу. Дургуйг нь хүргэсэн ямарч хамаагүй улсын ямарч хамаагүй хүнийг баривчлах эрхийг хэн олгосон юм.

Avatar

Зочин 2023-10-12 202.126.89.244

Барууны хөрөнгөтнүүд олон зууны турш дэлхийд ноён суусан.Ноёрхсон.Ядуу буурай орнуудыг айлган сүрдүүлж,паразит мэт сорж шумж дарангуйлж,колончилж тарган цатгалан амьдарч ирсэн. Иймд дэлхийн ихэнх орон барууны дарангуйллаас салахыг мөрөөдөж тэмцэжбайна.Эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байна. Энэ тэмцлийн манлайд ОХУ ,БНХАУ явж байна.Иймд эдгээр орны эсрэг бүлэглэн дайрч, хориг тавьж, дайн өдөөж, алан хядаж ажиллагаа хүртэл явуулж байна. Иймд төрийн тэргүүнүүдээ сайтар хамгаалахаас өөр аргагүй.

Avatar

Зочин 2023-10-12 202.126.89.244

Барууныхан араатан болжээ.

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.186.105

ха ха ха. Монголчуудад АНУ явж сурч, ажиллаж болно гээд зөвшөөрөл өгвөл хэдэн хувь нь явах бол оо? ОХУ-д явж сурч, ажиллацгаа гвл хэдэн хүн явах бол?

Avatar

Unshigch 2023-10-12 91.86.153.41

Delhiin hamgiin mundag uls torch eh oronch shudraga uzelten

0 0
Avatar

Нэргүй 2023-10-12 59.153.115.103

хөөрхий пицца зөөгч

0 0
Avatar

УНШИГЧ 2023-10-12 43.242.242.140

ТЭНЭГҮҮД МИНЬ ПУТИН БАРИВЧЛАГДВАЛ ШУУД ЦӨМИЙН ДАЙН БОЛНО ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ? ХЭ ХЭ

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.89

Тактикийн цөмийн пуужингуудын цөмийн цэнэгт хошууг ойр ойрхон шалгаж сольж байх шаардлагатай бөгөөд ОХУ 1990-ээд оноос хойш гар хүрээгүй тул зарим цэргийн экспертүүд оросын цөмийн пуужин яг цагаа тулахад ажиллахгүй байх магадлал маш өндөр гэжээ!!

Avatar

Нэргүй 2023-10-12 202.55.188.37

хуцяо энхсайхан хэзээ цөмийн зэвсгийн эксперт болцийн ккк

Avatar

Нэргүй 2023-10-12 124.158.68.111

Энэ дайны хэнээтэн новшийг баривчлах хэрэгтэй. Монголд ирвэл баривчлана шдээ.

Avatar

Зочин 2023-10-12 202.126.89.244

Барууны хөрөнгөтнүүд одоо араатнууд болсон. Өөрсдийнхөө нөлөөнөөс гарахыг хүсэгч,эрх чөлөөг эрмэлзэгч хэнийг ч түймэрдэж устгахад бэлэн байна.Энэ зорилгоор нацистүүд алан хядагчид зэрэг хамгийн харгис этгээдүүдийг өргөн ашиглаж байна Ардчилал нэрийн дор өөрийн төлөөний харгис этгээдүүдийг орон бүрт буй болгож, үймээн самуун өдөөж тэр орны тусгаар тогтнолд занал учруулж байна.Ард иргэд амгалан тайван амьдрахыг хүсвэл,туйлын сонор сэрэмжтэй байх цаг иржээ.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.21.107.35

Элий балай юм бичиж суухаар очиж үзээд соёлтой нь хүмүүстэй нь танилцаад дараа нь дүгнэлт гаргаасай билээ энэ улсууд

Avatar

Нэргүй 2023-10-12 37.174.254.243

Одоо л барьдаг цаг даа.Тэгвэл дайн зогсоно.

Avatar

Нэргүй 2023-10-12 59.153.115.103

чи очоод бариад ир

Avatar

Галсан мээрин 2023-10-12 209.89.142.86

Путины дууриамал архичин нь явж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж