Путин баривчлах тушаалаас хойш анх удаа гадаадад айлчлав

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

Путин баривчлах тушаалаас хойш анх удаа гадаадад айлчлав

Путин баривчлах тушаалаас хойш анх удаа гадаадад айлчлав

Украин дахь дайны гэмт хэрэгтэй холбоотойгоор Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг баривчлах тушаал гаргасан.

Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украин дахь түрэмгийллийг эхлүүлснээсээ хойш гадаадад ховорхон айлчилсан. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Беларус, Кыргызстанд, энэ оны тухайд Украины эзлэгдсэн бүс нутгуудад л айлчилжээ. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээс гадагшаа явсан эсэх нь тодорхойгүй.

Тэгвэл өнөөдөр Путин Кыргызстанд айлчилж байна. Энэ нь Путины Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээс хойш анх удаа ил тодоор гадаадад айлчилж буй тохиолдол болов.

Кыргызстаны ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгдсэнээр “Кыргызстаны ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин аравдугаар сарын 12-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байна” гэжээ.

Путин тавдугаар сард Жапаровтой уулзахдаа Кыргызстанд айлчлах талаар тохирсон. Гэхдээ өнөөдрийн айлчлалын талаар Кремлиэс ямар ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Өнөө өглөө Оросын Тасс болон Риа Новости агентлагууд Путиныг Кыргызстанд ирсэн талаар анх удаа мэдэгджээ.

Айлчлалын хүрээнд тэр Садыр Жапаровтой уулзахаас гадна Александр Лукашенко тэргүүтэй бүс нутгийн бусад удирдагчийн хамт Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцоно.

Путин ирэх долоо хоногт “Бүс ба зам” чуулган оролцохоор Бээжинд мөн айлчлах товтой байна. Мөн Хойд Солонгост айлчилж магадгүй.

Кыргызстан, Хятад аль аль нь дайны гэмт хэргийг мөрдөн шалгах зорилгоор байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон биш.

Эх сурвалж: REUTERS, FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж