“Намрын синдром” кино эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

“Намрын синдром” кино эрэлттэй байна

Энэ жил таван нас хүрсэн “TV Cocktail” хамтлагийн уран бүтээлчид бие даан “Намрын синдром” хэмээх инээдмийн уран сайхны киног бүтээж, Монголын кино урлагийн салбарт нэгэн шинэ эргэлт бий болгосон билээ. “Намрын синдром” кино энэ сарын 25-нд “Соёмбо”, “Өргөө” кино театрт нээлтээ хийсэн юм. Нээлтээ хийсэн цагаас хойш тус киноны тасалбар борлуулалт тун сайтай,  үзэгч ихтэй байгаа гэнэ. Үзэгчид тасалбарыг нь өмнөх өдөр захиалж авч байгаа аж. Ямартай ч тэдний анхны уран сайхны кино үзэгчдэд таалагдаж, мэргэжлийнхнээс өндөр үнэлгээ хүртээд байгаа юм. Харин удахгүй “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарч эхлэх юм байна.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж