Японд цэргийн алба хаах хүн олдохгүй байна

Японд цэргийн алба хаах хүн олдохгүй байна

Японд цэргийн алба хаах хүн олдохгүй байна

Саяхан Токиогийн ойролцоох Японы цэргийн баазад болсон нээлттэй хаалганы өдөр нь цэрэг татлагыг сурталчлах зорилготой байсан ч хэний ч сонирхлыг татсангүй. Өмнө нь хүн дүүрэн цугладаг байсан ч өдгөө ширээн дээр өрсөн материалуудаа ч тарааж дуусаагүй гэж үүрэг гүйцэтгэсэн хоёр цэрэг өгүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс бүс нутагтаа улам хүчирхэгжиж, Хойд Солонгосын пуужингийн туршилтын давтамж нэмэгдсэнээс Япон улс батлан ​​​​хамгаалах зардлаа үлэмж нэмэгдүүлсэн. Гэвч өнгөрсөн долдугаар сард танилцуулсан шинжээчдийн багийн тайланд, боловсон хүчний дутагдлаас болж зэвсэгт хүчин сулрах аюул "онц өндөр"  байгааг онцолжээ.

Өндөр хөгжилтэй олон эдийн засагтай орнууд хангалттай хүн элсүүлэхэд асуудалтай байгаа бөгөөд ялангуяа 10 хүн тутмын нэг нь 80 ба түүнээс дээш настай Японд нөхцөл байдал хурцаар тавигдаж байна. Гэхдээ энэ нь зөвхөн хүн ам зүйн асуудал биш гэдгийг AFP-д ярилцлага өгсөн  цэргүүдийн онцолжээ.

"Би өөрийгөө хамгаалах хүчинд алба хаасан гэдгээ хэлэхээсээ ичдэг" гэж армийн шүхэрчин асан, 45 настай Юичи Кимура хэлэв. Түүний тайлбарласнаар зэвсэгт хүчнийхний "цалин муу", ​​"амбиц дутмаг" зэргээс болж ёс суртахууны түвшин буурсан гэжээ. Харамсалтай нь өнгөрсөн зургадугаар сард цэргийн буудлагын талбайд шинэ цэрэг гал нээснээс хоёр хүн амиа алдсан хэрэг гарсан байна.  Түүнчлэн "Олон хүмүүс байгалийн гамшгийн үед тусламж үзүүлнэ гэж найдаж нэгдсэн ч цэргийн үүрэг гүйцэтгэж байгаадаа сэтгэл дундуур байдаг" гэж түрүүч асан, 25 настай Кохэй Кондо ярьжээ.

Хэдийгээр тоо нь жилээс жилд хэлбэлздэг ч 1990 оноос хойш Японы өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчдын тоо долоон хувиар буурч, 230 мянгад хүрчээ. Тухайлбал, 2022 онд 4000 хүрэхгүй хүн армид нэгдэж,  зорилтоо талаас илүү хувиар бууруулсан байна. Хамгийн сүүлд цэрэг татах онд зорилтоо 2013 биелүүлсэн.

Энэхүү бууралтыг зогсоохын тулд Япон улс 2018 онд шинэ цэрэгт татах насны хязгаарыг 26 байсныг 32 болгож нэмэгдүүлжээ. Мөн Японы Батлан ​​хамгаалах яам зөвхөн тохирох хүнийг элсүүлдэг гэж мэдэгдэж байгаа ч сэтгэлзүйн тест зэргийн оноо, стандартуудыг бууруулсан гэж мэдээлжээ.

Түүнчлэн  "якуза" дээрэмчидтэй холбоотой уламжлалт тэмдэг бүхий шивээстэй хүнийг ч цэрэгт элсүүлэхийг зөвшөөрч байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн Япон улс 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн армид эзлэх хувийг одоогийн есөн хувиас 13 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.

Өөр нэг шийдэл нь нисгэгчгүй тээврийн хэрэгслийг агаарт, далайд, хуурай газарт түлхүү ашиглахболжээ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.188.70

mongolchuudiig avbal oochirlood l ochih humuus zunduu shuu. ertnii daichin chanar tsusand n baidag yum

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-12 202.179.21.254

Орчин үеийн хүмүүс армид татагдах хүсэлгүй. Аль ч газар. Олон улсын байдал эвгүй байгаа учир албадах гээд байгаа болохоос. Япон хүртэл айж байна.

Avatar

яяя 2023-10-12 202.21.124.140

Дунд сургуулиа төгсөөд л цэргийн сургууль явах байсан юм. инженер эсвэл эдийн засагч болно гэж маяглаж байхаар. заавал супер мэргэжилтэй болох ёстой юм шиг л боддог байлаа. хүүхдээсээ дотроо юу хүсдэгийг асууж байгаарай. би хэдий эмэгтэй боловч цэргийн сургуульд явахыг хүсдэг байсан.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.131.238.26

ёстой зөв юм хийсэн байна. цэрэг арми болж ялзарсан газар. би сурсантайгаа нийлээд бараг 20 дахь жилдээ алба хааж байна. 25 жилээ дуусгаад бушуухан гарах минь

Avatar

Зочин 2023-10-12 202.70.36.227

Азгүй тахиа кк

Avatar

Нэргүй 2023-10-12 203.91.115.41

би чамайг алга

Avatar

Нэргүй 2023-10-12 118.221.209.8

ялзралыг засах нь та нарын үүрэг шүү п***а

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж