Саяхан Токиогийн ойролцоох Японы цэргийн баазад болсон нээлттэй хаалганы өдөр нь цэрэг татлагыг сурталчлах зорилготой байсан ч хэний ч сонирхлыг татсангүй. Өмнө нь хүн дүүрэн цугладаг байсан ч өдгөө ширээн дээр өрсөн материалуудаа ч тарааж дуусаагүй гэж үүрэг гүйцэтгэсэн хоёр цэрэг өгүүлжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс бүс нутагтаа улам хүчирхэгжиж, Хойд Солонгосын пуужингийн туршилтын давтамж нэмэгдсэнээс Япон улс батлан хамгаалах зардлаа үлэмж нэмэгдүүлсэн. Гэвч өнгөрсөн долдугаар сард танилцуулсан шинжээчдийн багийн тайланд, боловсон хүчний дутагдлаас болж зэвсэгт хүчин сулрах аюул "онц өндөр" байгааг онцолжээ.
"Би өөрийгөө хамгаалах хүчинд алба хаасан гэдгээ хэлэхээсээ ичдэг" гэж армийн шүхэрчин асан, 45 настай Юичи Кимура хэлэв. Түүний тайлбарласнаар зэвсэгт хүчнийхний "цалин муу", "амбиц дутмаг" зэргээс болж ёс суртахууны түвшин буурсан гэжээ. Харамсалтай нь өнгөрсөн зургадугаар сард цэргийн буудлагын талбайд шинэ цэрэг гал нээснээс хоёр хүн амиа алдсан хэрэг гарсан байна. Түүнчлэн "Олон хүмүүс байгалийн гамшгийн үед тусламж үзүүлнэ гэж найдаж нэгдсэн ч цэргийн үүрэг гүйцэтгэж байгаадаа сэтгэл дундуур байдаг" гэж түрүүч асан, 25 настай Кохэй Кондо ярьжээ.
Хэдийгээр тоо нь жилээс жилд хэлбэлздэг ч 1990 оноос хойш Японы өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчдын тоо долоон хувиар буурч, 230 мянгад хүрчээ. Тухайлбал, 2022 онд 4000 хүрэхгүй хүн армид нэгдэж, зорилтоо талаас илүү хувиар бууруулсан байна. Хамгийн сүүлд цэрэг татах онд зорилтоо 2013 биелүүлсэн.
Энэхүү бууралтыг зогсоохын тулд Япон улс 2018 онд шинэ цэрэгт татах насны хязгаарыг 26 байсныг 32 болгож нэмэгдүүлжээ. Мөн Японы Батлан хамгаалах яам зөвхөн тохирох хүнийг элсүүлдэг гэж мэдэгдэж байгаа ч сэтгэлзүйн тест зэргийн оноо, стандартуудыг бууруулсан гэж мэдээлжээ.
Түүнчлэн "якуза" дээрэмчидтэй холбоотой уламжлалт тэмдэг бүхий шивээстэй хүнийг ч цэрэгт элсүүлэхийг зөвшөөрч байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн Япон улс 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн армид эзлэх хувийг одоогийн есөн хувиас 13 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.
Өөр нэг шийдэл нь нисгэгчгүй тээврийн хэрэгслийг агаарт, далайд, хуурай газарт түлхүү ашиглахболжээ.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ