Д.Ганбат: УИХ-ын дарга аа, би танд халамж тавиад байна шүү

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: УИХ-ын дарга аа, би танд халамж тавиад байна шүү

Д.Ганбат: УИХ-ын дарга аа, би танд халамж тавиад байна шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Баянхонгороос УИХ-д сонгогдсон гишүүд хулгай зэлгий дээрээ нэгддэггүй” гэдэг байр суурь илэрхийлж, хөгжөөв.

Энэ тухай тэрбээр “2020-2024 онд сонгогдсон УИХ барьцаанд ороогүй. 2016-2020 оны парламент барьцаанд орсон байсан. ЖДҮХС-ийн зээлээрээ барьцаалагдчихсан. Нэг хүний дарангуйлал дор дохио зангаагаар хоёр нам даалгаврыг нь биелүүлдэг байсан.

Манай баянхонгорын гишүүд бусад аймгийнхан шиг хулгай зэлгий дээрээ нэгддэггүй. Зарчмын асуудал дээрээ л санал зөрөлддөг. УИХ-ын дарга аа, гол нь би тань дээр анхаарал халамж тавиад байгаа шүү. Буруу зөрүү зүйл хийгээд огцорчих вий. Энэ хэд таныг өөгшүүлж байгаад араас нь инээгээд үлдэх хүмүүс.

Би нутаг усныхаа хүнийг Үндсэн хуулийн Цэц дээр унагаад огцруулах хүсэл алга. Та буруу зөрүүгээр ойлгов. Хааяа бас хошин шогийн мэдрэмтэй байя л даа, хэдүүлээ. Та нар IQ өндөртэй болоод УИХ-д сонгогдсон юм байгаа биз дээ” гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Би яах вэ, урдах асуудлаа л яръя. Анхаарал халамж тавьж байгаад баярлалаа” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж