Дэлхийн допингийн эсрэг агентлаг Өмнөд Африкт хориг тавьжээ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг Өмнөд Африкт хориг тавьжээ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг Өмнөд Африкт хориг тавьжээ

Өмнөд Африк улс Дэлхийн допингийн эсрэг агетнлаг /WADA/-ийн дүрмийг өөрсдийн хууль тогтоомжид нийцүүлээгүй гэх шалтгаанаар цагаан туган дор тэмцээн уралдаанд оролцох эрсдэл үүсчээ. Харин тус улсын спортын сайд Зизи Кодва WADA-ийн шийдвэрийг эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд хандахаар болсон гэв.

WADA-ийн дүрэм 2021 онд шинэчлэгдсэн бөгөөд улс орон бүр тус дүрмийг өөрийн хууль, тогтоомжид нийцүүлэн мөрдөх ёстой байдаг. Харин Өмнөд Африк үндэсний дүрмээ батлах эцсийн хугацаагаа аравдугаар сарын 13-ны өдөр гэж мэдэгдсэн боловч амжихгүй болжээ. Иймээс тамирчид нь тэмцээн уралдаанд улсынхаа далбааг ашиглаж болохгүй мөн тус улсад олон улсын спортын арга хэмжээ зохион байгуулагдах боломжгүй болсон гэнэ.

Зизи Кодва сайд хэлэхдээ “Давж заалдах үндэслэл нь хангалттай бий. Хориг арга хэмжээг би зохисгүй гэж үзэж байна. Төрийн далбаатай холбоотой асуудлаас болж бухимдал төрж байна. Баг, тамирчдыг шударга бусаар шийтгэлээ. WADA-ийн дүрмийг хууль тогтоомждоо нийцүүлж, авсан арга хэмжээг түдгэлзүүлэх боломж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Өмнөд Африкийн регбигийн эрэгтэйчүүдийн шигшээ баг ирэх Ням гаригт Парис хотноо Францын шигшээтэй тоглоно. Үүнээс гадна Энэтхэгт болох крикетийн дэлхийн аваргад тус улсын баг оролцоно. Дээрх хоёр том арга хэмжээнд Өмнөд Африкийн баг тамирчид улсынхаа тугийг өргөх боломжгүй болоод байна.

Өмнөд Африкийн регбигийн холбооны ерөнхийлөгч Расси Эразмус энэ үйл явдлыг ичгүүртэй гэж тодорхойлон “Манай Засгийн газар допингийн эсрэг дүрмээ баталж чадалгүй ийм байдалд хүрлээ. Энэ бол гутамшиг. Тэдэнд урьдчилж мэдэгдэж байсан шүү дээ” гэжээ.

Монгол Улсад мөн ийм асуудал үүсч, Засгийн газар допингийн эсрэг үндэсний дүрмээ санд, мэнд баталж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-12 188.162.254.33

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж