Зеленский дэлхийн батлан хамгаалахын удирдагчидтай уулзана

Зеленский дэлхийн батлан хамгаалахын удирдагчидтай уулзана

Зеленский дэлхийн батлан хамгаалахын удирдагчидтай уулзана

Украины ерөнхийлөгч Зеленский анх удаа дэлхийн батлан хамгаалахын 50 гаруй удирдагчийн уулзалтад оролцжээ. АНУ-ын зохион байгуулсан уг хурал Брюссельд Лхагва гаригт болж, дэлхийн улс орнууд Украинд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 

Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас Украины цэргийн дэмжлэг буурах вий гэсэн болгоомжлолын талаар Зеленскийгээс асуужээ.

"АНУ болон Европын зүгээс өгч чадах тусламжийн хэмжээ маш ойлгомжтой байгаа. Израилийн тухайд мэдээж хүн бүр айж байна. Украинд үзүүлэх дэмжлэгийн хэмжээг Израиль хуваана гэж Орос найдаж байгаа" гэж Зеленский хариулав. Мөн тэрбээр Израиль дахь эмгэнэлт явдлыг ойлгож байгаагаа онцолсон.

"Ирэх Даваа гаригт бид Украины эсрэг өргөн хэмжээний түрэмгийллийг эхлүүлсэн 600 дахь өдөртэй золгоно. Тусгаар тогтнолоо хамгаалж, мөн чанараа хадгалж үлдэхийн тулд дахиад хэдэн өдөр тэмцэхийг хэн ч баттай хэлж чадахгүй. Гэхдээ бид хэдэн зүйлийг баттай хэлж чадна. Нэгдүгээрт, Путин Украинд хүрч чадахгүй. Хоёрдугаарт, ОХУ шинэ зэвсгийн уралдааныг тэвчиж чадахгүй. Гуравдугаарт, ардчилал ялна" гэж Зеленский хэлэв. 

Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ "АНУ-ын зүгээс Израильд тусламж илгээсэн ч Украинд үзүүлэх дэмжлэг багасахгүй. Бид хоёуланг нь хийж чадна, хийх ч болно" гэжээ.

Украины агаарын цэргийн хүчний дэвшилд АНУ шинэ манлайллын үүрэг гүйцэтгэхийг Остин онцлов. Мөн АНУ нь Дани, Нидерландтай хамтран эвслийг удирдаж, нисэх онгоц хандивлах, тэдгээрийг хадгалах, арчлах, нисгэгчдийн сургалтыг зохион байгуулахад туслах юм байна. АНУ-ын тусламжийн шинэ багцад "AIM-9M" пуужингууд багтаж байгаа бөгөөд үүнийг удахгүй нийлүүлэх газар-агаар ангиллын шинэ пуужингийн довтолгооноос хамгаалах системд ашиглана. Мөн нисгэгчгүй онгоцны эсрэг систем, "HIMARS" систем, их буу, электрон байлдааны хэрэгсэл, нураах сум, хуяг эсэргүүцэх систем, 16 сая гаруй сум нийлүүлнэ. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

элбэг 2023-10-12 202.9.47.25

2-р дайнд ялагдсан гитлерийн армийн бэлгэдлийг хэрэглэсэн украйн бас л ялагдана… түүх давтагддаг…

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.188.128

50 улстай хамт байлдаад дийлдэггүй ээ

Avatar

Нэргүй 2023-10-12 192.42.116.195

одоо энэ мансуурал алиалагч Зеленскийг тоох нохой ч олдохгүй.

Avatar

ЗОЧИН 2023-10-12 202.9.47.25

зарлаагүй дэлхийн 3-р дайн үргэлжилж байна.

Avatar

Нэргүй 2023-10-12 59.153.112.226

putin ukraind hurch chadahgui gej shaaj bna hurdegee hureed 4ni mujiigni ezelchiheed baihad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж