Ши Жиньпин ирэх 7 хоногт дэлхийн удирдагчдыг хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин ирэх 7 хоногт дэлхийн удирдагчдыг хүлээн авна

Ши Жиньпин ирэх 7 хоногт дэлхийн удирдагчдыг хүлээн авна

Хятад улс ирэх долоо хоногт гурав дахь удаагаа "Бүс ба Зам" чуулга уулзалтаа зохион байгуулна гэж тус улсын Гадаад хэргийн яам  мэдэгдлээ. Ши Жиньпиний нэрийн хуудас болсон арга хэмжээнд  оролцохоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн үед ховордсон гадаад айлчлал хийх бололтой.

Уг арга хэмжээнд 130 гаруй орны төлөөлөгчид оролцох бөгөөд Ши Жиньпин нээж үг хэлж, гадаадын удирдагчдад зориулсан хүндэтгэлийн цайллага зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ши Жиньпиний санаачилсан "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн ойг тохиолдуулан аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Бээжинд  бага хурал болох бөгөөд орны төлөөлөгчид, ялангуяа Латин Америк, Африкийн төлөөлөгчид оролцох төлөвтэй байна. Путин өмнө нь 2017, 2019 онуудад болсон хоёр чуулга уулзалтад оролцсон. Харин Кремлийн зүгээс уг форумд оролцох болон Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх урилгыг хүлээн авсан гэж өнгөрсөн сард мэдээлсэн. Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард Украины хүүхдийн эрхийг зөрчсөн асуудалтай холбоотойгоор Путинийг баривчлах тушаал гаргаснаас хойш ОХУ-ын тэргүүний гадаад айлчлал мэдэгдэхүйц цөөрсөн. Гэхдээ тэрбээр Бээжинг зорихынхоо өмнө Киргизстанд айлчлах төлөвлөгөөтэй байгаа юм.

"Бүс ба Зам" бол Хятад улс арваад жилийн өмнө Ази тивийг Африк, Европтой хуурай зам болон далайгаар холбох зорилгоор эхлүүлсэн дэлхийн дэд бүтэц, эрчим хүчний өргөн сүлжээний  төлөвлөгөө юм. Өнгөрсөн хугацаанд тус санаачилгад дэлхийн 150 гаруй орон, 30 гаруй олон улсын байгууллага нэгдэж, хамтын ажиллагааны бичиг баримт зуржээ. Тухайлбал, Их-7 бүлгээс Итали улс ганцаараа 2019 онд "Бүс ба Зам" -д нэгдсэнээр барууныхны шүүмжлэлийг дагуулж байв. Түүнчлэн "Бүс ба Зам"-ын  гол зээлдүүлэгч болох Хятадын Экспорт-Импортын банкнаас (Эксимбанк)  төслүүдэд олгосон зээлийн үлдэгдэл одоо 2.2 их наяд юань буюу 307.4 тэрбум ам.доллар болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE-FRANCE-PRESSE, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж