Путин палестинчуудыг өрөвдөв

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

Путин палестинчуудыг өрөвдөв

Путин палестинчуудыг өрөвдөв

Израильчуудыг суурьшуулах бодлого нь бүс нутаг дахь өнөөдрийн дайны шалтгаануудын нэг болсон гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Түүнчлэн тэрбээр Палестины асуудлыг исламын шашинтай хүн бүр маш том шударга бус явдал гэж үздэг гэдэгт итгэлтэй байдаг гэлээ.

Путин хэлэхдээ, " Үргэлж Палестины нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзсээр ирсэн зарим газар нутгийг Израиль өөр өөр цаг үед, янз бүрийн аргаар эзэлсэн байдаг. Мэдээжийн хэрэг, ихэвчлэн цэргийн хүчний тусламжтайгаар" гэдгийг онцлон тэмдэглэжээ.

"Израилийг бий болгох үеэр тусгаар тогтносон Палестиныг нэг дор байгуулах тухай яригдаж байсан ч хэзээ ч хийгээгүй. Үүний оронд АНУ улс төрийн асуудлаа Палестинд "материал тараах" замаар орлуулахыг оролдсон. ОХУ нь Палестины улс байгуулахыг дэмждэг. Бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг үргэлж дэмжиж ирсэн" гэж Путин ярьсан байна.

Хамас бүлгийн дайчид  аравдугаар сарын 7-ны өглөө Газын зурвасаас Израиль руу олон тооны пуужин харвасан.  Үүний хариуд Израилийн нисэх онгоцууд аоавдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Газын зурваст "Хамас террорист бүлэглэлийн хүчин чадлыг устгах" зорилгоор дахин цохилт өгсөн. Цэргүүд командлагчдын гэрийг төдийгүй бүх дайчдын байшинг бөмбөгдөв. Израилийн Батлан ​​хамгаалах хүчин (IDF) нэг шөнийн дотор Хамас болон Палестины Исламын жихадын 500 объект руу довтолсон гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж