Нийслэлийн ИТХ-аас Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын Захирагчаар 78.57 хувийн саналаар томиллоо. Дөнгөж сая НИТХ-ын тогтоолыг албажуулж, Засгийн газар руу явуулсан байна. Энэ томилгоог өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганы хурлаар хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжлах сурагтай.
"БИ 2024 ОНЫ УИХ-Д НЭР ДЭВШИХГҮЙ, БОДЛОО ӨӨРЧЛӨХГҮЙ"
НИТХ-ын үеэр Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр "Би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах хүсэлтэй байна. Энэ бодлоо өөрчлөхгүй. Өмнөх хотын даргын ажил үүргийг үргэлжлүүлж, хууль бусаар баригдсан барилгуудыг нураах ажлыг хийнэ. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нийслэлийн ирэх оны төсвийг батлах олон асуудалд анхаарна.
Иргэдийн өргөдөл, гомдлын дагуу ажлын байранд шалгалт хийж, ажлын байрны зураг авалтуудыг хийж, авлигын эсрэг Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Хэрвээ намайг хотын даргаар томилохыг дэмжвэл тодорхой хэмжээний халаа сэлгээг хийнэ. Богино цаг хугацаанд хурдтай ажиллаж чадахгүй, цаг нөхцөөж байгаа хүмүүсийн томилгоо, халаа сэлгээг хийнэ. Би өмнө нь ХЗДХЯ-нд том халаа сэлгээ хийгээгүй гэдгийг мэдэж байгаа байх" гэв.
"БИ ШИЙДВЭР ГАРГАХААС АЙДАГГҮЙ"
ХОТЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Х.НЯМБААТАР:
-Улс төрийн намын тухай хууль, МАН-ын үндсэн дүрмэнд заасны дагуу намын удирдах зөвлөл дээр шийдвэр гарч, үүний дагуу НИТХ-ын МАН-ын бүлэг хуралдаж, нэр дэвшүүлэх процесс явагдаж байгаа. Хуулийн сайдынхаа чиглэлээр нийслэлийг удирах уу гэнэ. Би тодорхой хэлье. Би сайдаар ажиллаж байсан. Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж буй ажилд би ямар нэгэн коммент хэлэх бодолгүй байгаа. Хийсэн, байсан цаг хугацаа тэндээ үлдэх ёстой.
Харин Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тохиолдолд хуульч хүний хувиар байр сууриа илэрхийлнэ. Өөрөө ажлаа өгчихөөд дараагийн хүмүүстээ орооцолдвол тодорхойгүй асуудал.
Хэрэв өнөөдөр НИТХ намайг дэмжвэл би нийслэл хотын хөгжил, цэцэглэлт, сайн сайхан бүхний төлөө бүх зүйлээ тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжтэй, НИТХ-д танилцуулж явна. Шийдвэр гаргахад судлъя, эргэж ярилцъя, хойш нь тавъя гэж би боддоггүй. Би ганц, хоёр байгууллага удирдаж байсан. Би шийдвэр гаргахаас айдаггүй. Шийдвэр болон эцсийн үр дүн нь тулгамдаж, хүлээгдэж буй асуудлуудын гарц гаргалгааг гаргахад чиглэх ёстой.
Х.НЯМБААТАР ХОТЫН ДАРГЫН АЖЛАА ХҮЛЭЭН АВНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12.00 цагт болно. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын даргын нэрийг дэвшүүлдэг. Үүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах ёстой.
МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн, дэмжсэн юм.
Тэрбээр "Улс төрийн шийдвэр гарснаас биш ажлаа хүлээн аваагүй байна. Ажил хүлээн аваагүй байгаа учраас хариуцсан хүмүүстэй нь санал солилцоогүй. Статистик тоон дээр амралтын өдрүүдэд суулаа. Сүүлийн хоёр жилээр импортын автомашин хэчнээнээр орж ирсэн, түгжрэл хэдэн цагийн үед аль цэгүүд дээр үүсдэг вэ, чагтан түгжээ зэрэгтэй холбоотой статистик тоо харж байна. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Эл асуудлаар Б.Дэлгэрсайхан сайдтай ярилцсан.
Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй.
Болж өгвөл худалдан авалтыг нээлттэй явуулах. Дээр нь нийслэл дээр байгаа авлига албан тушаалтай холбоотой, хүнд суртлыг яаж хялбаршуулах вэ, цахимжуулах вэ гээд аль болох олон зүйлийг системтэй л явах ёстой юм билээ. Косметик засвар хийгээд явахгүй, хэцүү. Засагдахад амаргүй. Шийдвэр гарсны дараа хийх ажлынхаа талаар мэдээлэл өгье" гэдгийг хэлж байв.
Нямбаатар Улаанбаатар хотод ихийг хийж бүтээх болтугай. 2023-10-12 66.181.180.41
Амжилт хүсье.
Нэргүй 2023-10-12 202.126.90.34
ХҮН бол Ман ын дагуул охин компани гэдгээ энэ томилгоон дээр бас тод харууллаа, Коммунистууд бузар аргандаа гаргуун сөрөг жагсаал з.б одол бүр Цэц, ДШ тэй хуйвалдан зохиомол Нам байгуулж байгаа нь аймшигтай., ийм байхад Шударга ёс, хүний эрх яриад нэмэргүй энэ бол дарангуйлалын систем бүрэлдэж байна.
Нэргүй 2023-10-12 213.87.144.175
Харуулах боломжгүй.
Зочин 2023-10-12 202.126.90.79
дэмжиж байна дүүрэг хорооны авилга хүнд сурталтай сайн тэмцээрэй өнөөдөрийн түгжрэл бетон цементэн болгосон хүмүүс нь жижиг албан тушаалтангууд шүү
Зочин 2023-10-12 172.56.165.203
УБ БОЛ Luxemburg ШИГ ХОТ УЛС…ЯЛГАА НЬ ХҮЧИРХЭГ БИШ ,АВИЛГАЛЫН УУРХАЙ…ХЭН ЦААШДАА АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ВЭ…ХОТ-УЛС ТОЛГОЙЛХО НЬ МОНГОЛЫГ УДИРДАХТАЙ АДИЛ
УГ НЬ НЯМӨААТАР ХУУЛЬ ЗҮЙДЭЭ ХЭРЭГТЭЙ ХҮН Б.САН
дэмжигч 2023-10-12 202.131.241.13
шийдьэртэй ажиллана гэдэгт их итгэж байгаа шүү. амжилт хүсье. цаг хугацаа өнгөрсөөр л……..
Иргэн 2023-10-12 202.126.90.106
Сонсож байсан үг үйлдэл байх чинь, тээр жил шодорго 5 нэг иймэрхүү үг хэлсэн санагпахын, албан тушаал авахгүй энэ муу Миэ- г зайлуулах зорилоготой гээд л байсаг
хамаатан гэснэ үү 2023-10-12 103.57.95.82
ах нь хот МАН дарга, дүү МАН дарга,
МАН гэр бүлийн нам болжээ.
Нэргүй 2023-10-12 203.98.76.4
Хотын мээр чинь угаасаа Дараачийн шат ахисан том Мээстэнд хүргэдэг лифт шүүдээ хэзээний …..гартаа Жокер атгалаа л гсн үг
Хотоо 30- жил самраад бүгд ТОМ САЙД Болцгоолооо 2023-10-12 203.98.76.4
Өмнөх Хотын мээрүүд хэргээ шалгуулах бус харин дэвшээд бүр Сайд, Элчин. ЕС….нтр том том тушаалд очсон шүүдээ …Хотоо Самрааад ТОМ Сайд Дарга нар болцгооо болцгоо
Нямбаяр 2023-10-12 117.111.2.71
Хөдөгөө Сумаа Бэрхээ Аймагаа хөгжүүлчихээд Хотод ирээрэй
Зочин 2023-10-12 103.212.118.156
зоригтой дарга хэрэгтэй бна Нямбаатар чадах боловуу итгэлгүй бноо
Нэргүй 2023-10-12 202.126.89.226
Сумкагийн баг орлогчид маш муу, нусан чавх, цүнх баригчид байсан.Нэг ч үг хэлэхгүй,кнопдож намаа хамгаална.Төөмөө, Ихбаяр, Пүрэвдагва гэх мэт боолууд.
Нэргүй 2023-10-12 202.126.89.186
ДАВСА ИХЭЭР ХИГЭРЭИ АМЖИЛТ
Нэргүй 2023-10-12 59.153.86.200
Ховдын Засаг дарга Болормаа , Нямбаатар аль аль нь хууль зөрчиж томилогдлоо. Хуулиа өөрсдөө зөрчдөг нам хууль гаргаад хэрэгүй биз дээ. УИХ тар
Нэргүй 2023-10-12 66.181.191.220
Ха ха болтугай гэж.. үеэлүүд попрохоос цаашгүй гэж
ЗОЧИН 2023-10-12 202.70.44.46
Сайн дурын Такси нэртэй хүчиндэгч нарыг цэгцлэх хэрэгтэй, хийх ажил маш их байгаа, амжилт хүсье, зөв хүн байгааа газар цэгцэрч сайхан болох байх.
Бат инженер 2023-10-12 119.40.103.6
Яахлаараа МАН-ын удирдах зөвлөл, бүр ЕС нь нийслэлийн засаг даргад хүн дэвшүүлдэг юм бэ. Номоороо бол нийслэлийн ИТХ- дахь намын бүлэг нь нэр дэвшүүлээд түүнийг нь нийслэлийн ИТХ батлаад засгийн гаүар луу явуулах ёстой юм биш үү.
zochin 2023-10-12 203.91.115.45
ug n bol tiim yum ene udaa oorol bolj baih shigee