НОБГ: "Очир дагинас"-ийн ойролцоо шугамаас үнэр гарч байна

НОБГ: "Очир дагинас"-ийн ойролцоо шугамаас үнэр гарч байна

НОБГ: "Очир дагинас"-ийн ойролцоо шугамаас үнэр гарч байна

НЭМЭЛТ: 17.00 ЦАГ 

НОБГ-аас мэдээлэл үнэрийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт газ үнэртсэн тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор, Улиастай, Алтай хотхон, Хархорин зах орчмоос 230 дуудлага мэдээлэл иржээ.

Налайхад төмрийн үйлдвэрт газ дэлбэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Налайх дүүрэгт туршилт хийсэн зүйл байхгүй. Эцсийн байдлаар дүгнэлт гараагүй байна. Айл өрхийн агааржуулалтаар дамжиж буй зүйл нь газ биш. Газ нь удаан тогтох боломжгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд 14 газын колонк, нэг агуулахад үзлэг хийхэд илэрсэн зөрчил гараагүй.Дүнжингарав орчимд бохирын шугамаас хүчтэй үнэр үнэртэж багажаар үзэхэд тос масло, шугамд нийлүүлсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэй шалгалтын ажил явуулж байна. Шалгалтын хүрээнд Налайхаас Баянзүрх дүүргийн Дүнжингарав хүртэл 500 мм-ийн бохирын шугамыг шалгаж байна. Баянзүрх дүүрэг Хонхор орчим “Очир-Дагинас” ХХК-ийн ойролцоо шугамаас үнэр эхэлж байгааг тодруулан газар дээр нь мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Эцсийн байдлаар дүгнэлт гараагүй.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв орчимд дулааны худагт бензин, масло урсаад байна гэх мэдээллийн дагуу шалгалаа. Моторын тос угаасан бохирдлоо асгасан “Делта сервис” ХХК-ийг бүрэн цэвэрлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр 17.00 цагийн байдлаар  орчимд газ, угаарын хийтэй холбоотой дуудлага ирээгүй.


НЭМЭЛТ:

Нийслэлд газ үнэртэж, угаартай байна гэдэг асуудлаар НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид Дүнжингарав орчимд хяналт шалгалт хийж байна. Тус асуудал нь бохирын магистрал шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байна. Багажаар үнэрийг нь үзэхэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Голомтыг тогтоохоор ажиллаж байна гэжээ.

Шадар сайд С.Амарсайхан:

-Дүнжингарав хавьд хяналт тавьж байна. Бүхий л газраар хянаж байна. Мэргэжлийн байгууллагууд нь удахгүй албан ёсны мэдээлэл, судалгаа тооцоотой олон нийтэд мэдээлэл хийнэ. Газ дэлбэрсэн асуудал бол есдүгээр сарын 25-ны өдөр Налайхад байрлах төмрийн үйлдвэр дээр гагнуурчин төмөр гагнаж байх үеэр газ дэлбэрч, түлэгдсэн. Өнөөдрийн яриад байгаатай холбоогүй. Налайхад төмрийн хоёр үйлдвэр бий. Нэг нь зогссон. Нэг нь ажиллаж байгаа гэх мэдээ бий. Өмнө газ дэлбэрсэн газар давхар шалга, бүх дүүргүүдээр ямар нэгэн эрсдэл байгаа эсэхийг шалга гэдгийг мэргэжлийн байгууллагуудад өгч байгаа. Буцаад мэдээллүүд нь орж ирнэ. Засгийн газарт өгч байгаа мэдээллээр бусад бүх дүүргүүдээр явж, цахилгаан станц, газын үйлдвэр, бензин шатахууны станцуудаар газ алдагдсан асуудал. Байцаагч нар дахин явж шалгаж байна. Одоогоор тодорхой мэдээлэл алга. Мэргэжлийн хүмүүс нь шалгаж байна. Тодорхой мэдээлэл алга.


Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр өглөөнөөс эхлэн угаар, хий үнэртэж байна гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тус асуудал дээр ОБЕГ-ын баг ажиллаж байгаа бөгөөд удахгүй мэдээлэл өгөх гэнэ.

Хотын төв болон Баянзүрх дүүргийн орчимд  өнөөдөр /2023.10.12/ өглөөнөөс эхлэн угаар үнэртэж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж буй. Энэ дагуу Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад ямар нэгэн үйлдвэрийн газ дэлбэрсэн дуудлага ирээгүй” гэлээ.

Мөн юунаас болж угаар үнэртэж байгааг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.181.17

Гадаа үнэртэхээс гадна 00-ын өрөөнөөс үнэртээд байсныг бодоход бохирын шугамд бодис асгасан гэдэг нь үнэнд дөхөх байх. Очир дагинас хиамны үйлдвэр нитрит асгасан бол үйлдвэрт ихээхэн торгууль ногдуулж стандарт хэрэгжилтийг шалгах шалгалт оруулах хэрэгтэй. Хорлон сүйтгэх ажиллагаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Hanson 2023-10-12 45.154.108.18

Энэ асуудалд монголчууд л нухацтай хандах ёстой. Хэдэн сарын өмнө энэ улсад цогцос хадгалах бодистой махаа хүнсэндээ хэрэглэдэг асуудал ил болсон. Харамсалтай нь яаж шийдэгдсэн мэдэхгүй. Энэ улс хорт хавдрын үхлээр дэлхийд 1-рт явдаг. Энэ хүнсний асуудалтай шууд холбоотой. Энэ улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний орц найрлагад огт итгэх боломжгүйг мэднэ. Яагаад гэвэл энэ улсад хариуцлага гэж зүйл огт байхгүй. Эд мөнгөний төлөө эх нутгаа худалдаж байдаг. Монголын хүнсэнд болгоомжтой!

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.89

Моторын тос асгасан компанид хатуу хариуцлага тооцох хэрэгтэй!! Тэгэс ингэс гээд оромдоод орхивол цаадуул чинь улам даварна шүү!!!

Avatar

зочин 2023-10-12 66.181.181.29

Онцгой байдлын алба химийн бодисыг илрүүлж чадах болов уу. Хэцүү байхдаа тусгай мэргэжлийн мэргэжлийн хүмүүс байхгүй болсон ихэнх нь тэтгэвэртээ гарсан. Дан зохиолч сэтгүүлч, филооофич, багш, бизнес гэх мэт нийгмийн ухааны энгийн хүмүүс ихэнх нь ажиллаж байгаа.

Avatar

Нэргүй 2023-10-12 103.212.116.250

ЭЛДВИЙН ГҮТГЭГЧИД БОЛ ӨМЧ ХУВЬЧЛАЛААР ИДСЭН НӨХДҮҮД ХАРАГДААД БАЙХ ШИГ

Avatar

Би 2023-10-12 103.212.116.250

Нэг намыг гутаах оролдлого, гүтгэлгийн чинь хөлд иргэд ҮРЭГДЭХ ЁСГҮЙ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-10-12 103.80.211.177

Өглөөнөөс бишээ шөнийн 03 цагт үнэртээд сэрсэн. Офицер орчимд маш их үнэртэж байсан.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.126.89.243

Zavaarsiin orkuud bohiriin shugam ruu yu lbol yu hiideg teneg setgehuigee avch hayahad yadag bainaa.Ene hotod chin soyoljoogui humuusiiin ur udam ni uldsen umuu? haashain.Pampers,damsk geh met uchnuun um garch irdeg um baina lee.arai denduu!

Avatar

Зочин 2023-10-12 103.212.118.156

самараа самардан шүү

Avatar

Нэргүй 2023-10-12 43.228.129.131

Энэ бол ойлгомжтой хорлон сүйтгэх ажиллагаа, бохирын шугамд хяналтгүй юм хийж байна, дараа нь ундны усны шугамд юм хийхгүй гэх батлагаа алга, ер нь амьд явах батлагаа алга

Avatar

Нэргүй 2023-10-12 203.98.76.4

Нийслэлийн Иргэн бүр өөр өөрснөө Хариуцлагатай Ухамсартай байж Ноохойрсон ,Хогийн тантан болсон блхир УБ хотоо өөд татмаар юмдаа. Ер нь Хорвоогийн хаа ч Ямар л ХҮН байна ТИЙМ Л ОРЧИН Бүрэлдэж байдаг хойно ИРгэд Төр засгаа бусдыг буруутгаад нэмэргүйгэээ

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.181.17

Шөнө Туул голд элдэв бодис хийв үү яав…

Avatar

Нэргүй 2023-10-12 103.212.119.15

Чойжилсүрэнгийн яриад байсан туршилт нь эхэлчихсэн юм биш үү? таминь ээ

Avatar

зочин 2023-10-12 202.9.46.42

Өчигдөр оройноос бензин ч юмуу газ ч юмуу зөндөө үнэртсэн ш дээ өнөө өглөөнөөс биш

Avatar

иргэн 2023-10-12 103.11.192.133

Туршилтандаа бид нар ороод эхэлсэн юм биш үү. үр дүн хэрхэн гарах бол нийгэмэрээ нийтээрээ туршилтанд ороод байдаг сөрөг эерэг үр дүнг хэрхэн гаргах хүн амын нийтийг хамарсан хордлого болбол яах бол? чухам хаанаас гэдэг эх үүсвэрээ тодорхойлох чиглэлд яаж ажиллаад байгаа юм. Агаарын чанарын хяналтын цэгүүдийн мэдээлэлд анализ хийгээд голомтыг шуурхай илэрүүлэх арга байхгүй юм уу?

Avatar

Нэргүй 2023-10-12 202.126.90.74

Арай арай нийтээрээ чадарцан бол мэдээгүй ш дээ гээд сууж байх юм бна

Avatar

112 2023-10-12 66.181.189.220

Баянгол дүүрэгт ч бас үнэртсэн шүү

Avatar

Нэргүй 2023-10-12 139.5.217.135

Айлуудын түлшний үнэр а**х нь. Үндэстнээрээ өвчлөмтгий үнэхээр чанаргүй амьд явахаар бна. Хурдан гэр хорооллыг днд бүтэцжүүлээд айлуудыг галладааггүй болгох нь л ганц тогтвортой гарц

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

XTblrw;

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.188.70

ugaariin hii unergui baidag baigaa shuu

Avatar

з 2023-10-12 202.126.89.163

гэрийн яндан, машины яндагаас гарсан хий биз

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.186.206

ГАЗ, хорт хий

Avatar

Нэргүй 2023-10-12 103.212.117.182

Gorgaz

Avatar

Нэргүй 2023-10-12 103.212.117.182

Ugaar bish ymar neg hii ym bish u, gogazaa shalgaachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж