НЭМЭЛТ: 17.00 ЦАГ
НОБГ-аас мэдээлэл үнэрийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт газ үнэртсэн тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор, Улиастай, Алтай хотхон, Хархорин зах орчмоос 230 дуудлага мэдээлэл иржээ.
Налайхад төмрийн үйлдвэрт газ дэлбэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Налайх дүүрэгт туршилт хийсэн зүйл байхгүй. Эцсийн байдлаар дүгнэлт гараагүй байна. Айл өрхийн агааржуулалтаар дамжиж буй зүйл нь газ биш. Газ нь удаан тогтох боломжгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд 14 газын колонк, нэг агуулахад үзлэг хийхэд илэрсэн зөрчил гараагүй.Дүнжингарав орчимд бохирын шугамаас хүчтэй үнэр үнэртэж багажаар үзэхэд тос масло, шугамд нийлүүлсэн байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэй шалгалтын ажил явуулж байна. Шалгалтын хүрээнд Налайхаас Баянзүрх дүүргийн Дүнжингарав хүртэл 500 мм-ийн бохирын шугамыг шалгаж байна. Баянзүрх дүүрэг Хонхор орчим “Очир-Дагинас” ХХК-ийн ойролцоо шугамаас үнэр эхэлж байгааг тодруулан газар дээр нь мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Эцсийн байдлаар дүгнэлт гараагүй.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв орчимд дулааны худагт бензин, масло урсаад байна гэх мэдээллийн дагуу шалгалаа. Моторын тос угаасан бохирдлоо асгасан “Делта сервис” ХХК-ийг бүрэн цэвэрлэхээр ажиллаж байна.
Өнөөдөр 17.00 цагийн байдлаар орчимд газ, угаарын хийтэй холбоотой дуудлага ирээгүй.
НЭМЭЛТ:
Шадар сайд С.Амарсайхан:
-Дүнжингарав хавьд хяналт тавьж байна. Бүхий л газраар хянаж байна. Мэргэжлийн байгууллагууд нь удахгүй албан ёсны мэдээлэл, судалгаа тооцоотой олон нийтэд мэдээлэл хийнэ. Газ дэлбэрсэн асуудал бол есдүгээр сарын 25-ны өдөр Налайхад байрлах төмрийн үйлдвэр дээр гагнуурчин төмөр гагнаж байх үеэр газ дэлбэрч, түлэгдсэн. Өнөөдрийн яриад байгаатай холбоогүй. Налайхад төмрийн хоёр үйлдвэр бий. Нэг нь зогссон. Нэг нь ажиллаж байгаа гэх мэдээ бий. Өмнө газ дэлбэрсэн газар давхар шалга, бүх дүүргүүдээр ямар нэгэн эрсдэл байгаа эсэхийг шалга гэдгийг мэргэжлийн байгууллагуудад өгч байгаа. Буцаад мэдээллүүд нь орж ирнэ. Засгийн газарт өгч байгаа мэдээллээр бусад бүх дүүргүүдээр явж, цахилгаан станц, газын үйлдвэр, бензин шатахууны станцуудаар газ алдагдсан асуудал. Байцаагч нар дахин явж шалгаж байна. Одоогоор тодорхой мэдээлэл алга. Мэргэжлийн хүмүүс нь шалгаж байна. Тодорхой мэдээлэл алга.
Хотын төв болон Баянзүрх дүүргийн орчимд өнөөдөр /2023.10.12/ өглөөнөөс эхлэн угаар үнэртэж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж буй. Энэ дагуу Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад ямар нэгэн үйлдвэрийн газ дэлбэрсэн дуудлага ирээгүй” гэлээ.
Мөн юунаас болж угаар үнэртэж байгааг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Холбоотой мэдээ