Месси Барселона руу зээлээр явахгүй

Месси Барселона руу зээлээр явахгүй

Месси Барселона руу зээлээр явахгүй

АНУ дахь улирал нь дууссан Лионель Мессиг Барселона руу зээлээр буцаж очно гэх шуум дэгдсэн. Түүний хүчин зүтгэж буй Интер Майами клуб өнгөрсөн Бямба гаригт Синсиннатид 0-1 гэсэн харьцаатай хожигдсоноор плей-оффыг өнжихөөр болсон билээ.

Аргентин эр есдүгээр сараас хойш бэртлийн улмаас шинэ багийнхаа төлөө Мэйжор лигт ердөө 72 минут л тогложээ.

Мэйжор лигийн улирал аравдугаар сарын 21-ний өдөр өндөрлөж, плей-офф нь эхэлнэ. Улирал дууссаны дараа Месси Аргентины шигшээ багийнхаа хамтаар Уругвай болон Бразилын шигшээ багуудын эсрэг дэлхийн аваргын эрхийн төлөөх тоглолтууд хийнэ.

Испанийн хөлбөмбөгийн шинжээч Балаг “Месси бусдынхаа адилаар нэг сар гаруй амарна. Тэгэхээр Саудын Араб болон өөр тийшээ явах талаар нь бодох хэрэггүй” гэжээ.

Мэйжор лигийн шинэ улирал ирэх оны хоёрдугаар сард эхлэх бөгөөд Месси түүнээс өмнө Интер Майамитай нэгдэж, улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад оролцох аж.

Месси ПСЖ-ээс ирснээсээ хойш Интер Майамиг лигийн цомд түрүүлэхэд нь ахалсан ч АНУ-ын нээлттэй тэмцээний финалд гэмтлийн улмаас оролцоогүй билээ.

Интер Майамигийн дасгалжуулагч Тата Мартино Мессиг явах эсэх талаар “Гайхаж байна. Энэ талаар би юу ч мэдэхгүй. Хэрэв та нар Мессиг Барселона руу амралтаараа явах уу гэж асууж байвал тиймээ магадгүй л юм. Харин өөр зүйлийн талаар би мэдэхгүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж