Банкны эздийн монополийг задлах төлөвлөгөө бүтэлгүйтэв

Банкны эздийн монополийг задлах төлөвлөгөө бүтэлгүйтэв

Банкны эздийн монополийг задлах төлөвлөгөө бүтэлгүйтэв

УИХ 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хоёр том даалгаврыг Монголбанкинд өгсөн ч нэг нь хэрэгжээд нөгөө нь “худрах” тал руугаа оржээ. Тодруулбал, системийн нөлөө бүхий банкны эздийн монополийг задлах төлөвлөгөө хэрэгжих боломжгүйд хүрээд байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн учирласнаар Монголын хөрөнгийн бирж жижигдэх болсон.

Энэ тухай тэрбээр “Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2023 оны хагас жилд багтаан банкуудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох зорилт тавьсан. Системийн нөлөө бүхий том банкууд нь нээлттэй хувьцаат компани болох, жижиг банкууд хаалттай хувьцаат компани байж болох ч Хөрөнгийн биржид бүртгэлтэй байхаар хуульд заасан. Эхний заалт нь 2023 оны зургадугаар сарын 1-ээр хэрэгжсэн байхаар хуульчилсан. Энэ хүрээнд системийн нөлөө бүхий Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Хас, Төрийн банкууд IPO гаргасан. Эдгээр таван банк хувьцааныхаа 5-10 хувийг олон нийтэд нээлттэй арилжаалахад 470 тэрбумын хөрөнгө боссон. Монголын хөрөнгийн биржийн өөрийнх нь бүтээгдэхүүний үнийн дүн анх удаа 10 их наяд давсан. Гэхдээ банкуудын гаргасан хувьцааны үнэ буурснаас өсөөгүй. 5-10 хан хувийн хувьцааг арилжаалахад бусад хувьцааны ханш өссөн зүйл байхгүй. Монголын хөрөнгийн бирж өөрөө жижигдээд байгаа. Чөлөөтэй хөрвөдөг зүйл байхгүй байгаа нь хоёр дахь заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах болсон” гэдэг тайлбараас илэрхий болж буй.

Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Банкны хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг 20 хувьд барих хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөхөд бодит эдийн засаг хүндрэлтэй байгаа.

Дөнгөж 5-10 хувийн IPO гаргахад 470 тэрбум төгрөг цугларч байна гэдэг нь үлдсэн 60-80 хувийг зарахад 4-5 их наяд шаардлагатай. Эдийн засгийн байдал хязгаарлагдмал байгаа.

Ойрын хугацаанд энэ асуудлыг холбогдох байгууллагуудтай ярилцаж, нэгдсэн бодлогод хүрэхээр ажиллаж байна” гэсэн нь бэрхшээлтэй тулсныг илэрхийлж буй.

Банкны тухай хуульд зааснаар системийн нөлөө бүхий банкны эздийн хувь эзэмшлийг бууруулж, 20 хувиар хязгаарлах заалт 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд хэрэгжсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх заалтыг хэрэгжүүлэхэд ердөө хоёр сар дутуу байгаа ч эдийн засгийн нөхцөл байдал болоод хөрөнгийн зах зээл хөгжөөгүй зэрэг шалтгаануудаас үүдэж, асуудалтай тулаад буй.

Монгол Улсад өнөөдөр системийн нөлөө бүхий банкаар Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Хас, Төрийн банк нэрлэгддэг. Эдгээр таван банк бүгд хуульд заасан хугацаанд багтаан IPO-гоо гаргаж, нээлттэй хувьцаат компани болох үүргээ амжилттай биелүүлсэн.

Гэвч эдгээрээс Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны том эздийнх нь хувьцааных нь төвлөрлийг сааруулахын тулд төв банкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг томруулах шаардлага байгаа. Гэтэл энэ ажлыг хэлсэн даруйд хийчих бололцоогүй. Цаг хугацаа шаардлагатай.  Нэг ёсны Монголд хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа хөгжиж, хувьцаа хөрвөдөг болсон цагт банкны эздийн хувьцааны төвлөрлийг багасгах бодлого биеллээ олоход нэг алхмаар урагшилах нь гэж тайлбарлаж болохоор буй.  Түүнчлэн хөрөнгийн бирж дэх хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд жижиг хөрөнгө оруулагчдыг татахаас гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих шаардлага үүсч байгааг ч эдийн засагчдын зүгээс хөндөх болсон.

Системийн нөлөө бүхий таван банк IPO гаргах үед монополь эзэдтэй гэгдэх дараах гурван банкны хувь эзэмшил ийм байв. Хаан банкны хувьцааны 40.99 хувийг “Эйч Эс холдингс” компани, 22.78 хувийг “Таван богд трейд”, 13.22 хувийг Д.Хулан, 8.78 хувийг Эйч Эс интернэшнл лимитэд” эзэмшиж байв.

Голомт банкны хувьцааны 77.19 хувийг Голомт файнэншил групп, 5.21 хувийг “Swiss-Mo Investment”, 3.42 хувийг “Бодь интернэшнл”, 2.57 хувийг  “Голомт инвестмэнт лимитэд” эзэмшдэг.

Худалдаа хөгжлийн банкны хувьцааны 64 хувийг “Globull investment and development PTE LEDPTE LED”, 31.25 хувийг Ти Ди Би капитал тус, тус эзэмшдэг байна.

Банкны эздийн хувьцааны төвлөрлийг сааруулах нь банкуудын засаглалыг сайжруулах ач холбогдолтой.

Нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг болж, зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ гэж харж байсан юм. Гэвч энэхүү зорилт хэрэгжихэд хүндрэлтэй тулсанаар төв банкны ерөнхийлөгч  гадаадын хөрөнгө оруулалттай банкийг татах чиглэлээр идэвхтэй ажиллах болсон юм. Харамсалтай нь, хүн ам цөөн, зах зээл жижиг тул гадаадын банкны салбар Монголд нээгдтэл мөн л цаг хугацаа шаардаж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.187.142

Монгол банкыг татан буулгах хэрэгтэй.Эсвэл ерөнхийлөгчийг нь ажлаас нь огцруулах хэрэгтэй .

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-10-12 103.140.10.208

Олон хувьцаа эзэмшигчидтэй болсноор менежмент сайжрахгүй, харин ч иргэд итгэхгүй болно оо. Төвлөрлийг сааруулах нь гэдэг мэргэжлийн бус олон нийтэд таалагдах гэсэн нэгэн пополизм биз ээ

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.188.128

одоои нэмж хуьцаагаа зарвал эзэд нь шууд өөрийн кармандаа авах хэрэгтэ й. банканд оруулж болохгүй

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

– OC;

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

– eczyiy; ?

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

yj; # @; docymentr;

Avatar

xynry; Opyylgyie, myyxai xyyxed baozgyij;XU ? 2023-10-12 216.38.195.74

munguur zodoj, xylgaij zantai

Avatar

gyilj 2023-10-12 216.38.195.74

xeneer tylxyyrk bolgox bez;

Avatar

худлаа ярьсаар л 2023-10-12 192.82.65.180

Монгол банкныхан бол авилгачид бас дээрэмчид. Өөрсдийн авилгал, цаасан дээрх дээрэм хийсэн мөнгөө өндөр хүүтэй хадгаламжинд хийгээд амьдардаг тул ард түмнээ өндөр хүүгээр дээрэмдэх шунал нь арилжааны банкны эздийн гол түлхүүр. тиймээс ч дахиад 100 жил энэ маягаараа байвал,манай улс хэрэглэгч хэвээрээ, ЖДҮ болон үйлдвэрлэл хөгжих боломжгүй л байна , яг л өнгөрсөн 30 жил шиг. тэгсэн атлаа банкныхан байнга дэд бүтэц, уул уурхайд , үйлчилгээ, худалдаа гээд бүх салбарт бусадтай өрсөлддөг.

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

– opacnibyc1; ?

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

– nucpm; #;

Avatar

B. zapum shaardlagatai emiun no1,; -adxayg, ekcportloxgyi, -elutyydeep fondzb; yabx, opac 2023-10-12 216.38.195.74

chem; tyxain ylcuin opnoos xybidaa zopiylj tsuun toogoop; 1 xydaldaa abaxuig ygyisgexgyi XTBX; ?ybnguniyuj; -gpgrte; ?

Avatar

- lumutc -#-#; adressaa nyytslalp; ? @-# -# olonlog xrkt tubgteik. 2023-10-12 216.38.195.74

( – 1 ) _ + 2-Crkte Abt mntly chrj # 51; ; ? – XOLBOJT-
b. WP – #; – @-
c.. – ktalon-

Avatar

Нэргүй 2023-10-12 216.38.195.74

– At;

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.181.216

Tuvluruliig zadlax ajlaa xuuliinxan daguu xiix xeregtei. Olon yum yarix xereggui.

Avatar

1wrniy ; 2023-10-12 216.38.195.74

oz;

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

SHAALGN SEXSEER80955877

Avatar

зочин 2023-10-12 202.131.254.60

Банкны эзэд хувьцаагаа хамгийн тулсан ханшаар хөрөнгийн бирж дээр гаргасан. Харин ч борлогдсон нь их юм. Тиймээс хуулиа биелүүлэхийг л шаардах хэрэгтэй. Лхагьасүрэн өөрөө ашиг сонирхолын зөрчилтэй гар ажлаа хийхийн оронд худлаа шалтаг тоочиж цаг авах хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-10-12 203.98.77.114

Яг ийм байдлаар бол банкны салбар хөгжихгүй, хөгжил гэдгээ тэлэлт гээд бодсон хэдэн гол хувьцаа эзэмшигч нар нь Засаглалын А ч байхгүй дотроо юу дуртайгаа хийж удирдлагын багаа нүднийхээ харцаар хөдөлгөж байна, ТУЗ гэж өөрийн ашиг сонирхол бүхий хүмүүсээ оруулаад сайхан жүжиг тавиад инээцгээж байна, Ийм байдлаар дотроосоо ялзарч эхэлсэн нь нууц биш, энэ ялзрал удахгүй эдийн засгийг бас татаж унагаана,

Avatar

Нэргүй 2023-10-12 202.179.11.230

Business oligtoi yavahgui baigaa ni undur huutei bogino hugtatsaatai zeelees ih bolj baina. Getel bankuud shig ashigtai ajilladag business alga.

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.2

ер нь олон шалтаг тооцож байхын оронд гадны банкыг татаж оруулах ажлаа хурдан болгох хэрэгтэй новшнууд аа манай хэдхэн банкгы хулгайч луйварчтд чинь бүүр амташчихсан байгаа ш дээ үнэн дээ бол өндөр хүүгээр ард иргэдийг мөлжиж байгаа хулгайчууд шүү

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

40DESH SEKSY TANILTSI80955877

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

ZYGAATSI MERGJLN80955877

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.130

ANYSDN80955877

Avatar

Зочин 2023-10-12 103.212.117.100

монопол гэдгийг зөв бичиж мэдэхгүй Хорол орк байна

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.160.89

Ёстой нэг бүтэлгүй юмаа!!!

Avatar

Нэргүй 2023-10-12 192.82.92.204

gadnii bankiig oruulj ipotekiin zeelee 2% bolgoh yumsan, haashdaa l tuluhuus tsaash ard tumen chini baga mungu tulmuur bn shde . 8% tulluu geed bankuudiin ashig l nemegdehees Mongold yamarch hereggui .

Avatar

bod bod 2023-10-12 103.212.119.128

10 aas deesh huvitai inflation tai gazar, deer ni tugrugiin hansh ni dollar esreg suulin 4 jild 30% iar unadag ulsad, yamar teneg gadaad bank bolon hun irj mongolchuudad 2-3% huutei mungu zeelhev dee…. 10% zeel gargaad ch ashiggui

Avatar

Нэргүй 2023-10-12 104.28.84.84

Garchigaa ch zuv bichij chadahguii. Мonopoly gedgees bish Monofoly bish

Avatar

Нэргүй 2023-10-12 103.57.92.38

энэ сэтгүүлчид ийн боловсрол улам муудаад байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж