Дотуур байрны сурагчдын дүгнэлт гараагүй гэв

Дотуур байрны сурагчдын дүгнэлт гараагүй гэв

Дотуур байрны сурагчдын дүгнэлт гараагүй гэв
Сүхбаатар аймгийн гуравдугаар сургуулийн “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байранд амьдардаг 20 сурагч хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл есдүгээр сарын 27-нд цахим хуудаст нийтлэгдсэн. Улмаар тус аймгийн нэгдсэн групп, сургуулийн хаалттай бүлэгт энэ мэдээлэл нийтлэгдэж, сургууль болон холбогдох газруудаас тус асуудлыг шалгахаар ажлын хэсэг гаргасан байна.
“Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байрны сурагчдаас үүссэн нөхцөл байдлыг тодруулж, хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхдүүдээс мөн тайлбар аваад байгаа аж.
Одоогоор дүгнэлт хариу эцэслэгдээгүй бөгөөд багшийн буруутай үйлдэл эцэслэн тогтоогдоогүй байна.
Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г. Мөнхнасан "Тус асуудлыг шалгахаар есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Одоогоор нэгдсэн дүгнэлт гараагүй байна.
ГБХЗХГ-ын улсын байцаагч тус ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байгаа. Тус хүүхдүүдийн асуудал дээр ажлын хэсэгт хариуцсан нэгж, газруудын төлөөлөл багтсан. Одоогоор дүгнэлт гараагүй байна" гэлээ.
ЦЕГ-аас тодруулахад "Энэ асуудлыг Сүхбаатар аймгаас Цагдаагийн Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчтай хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг есдүгээр сарын 28-нд" гэсэн юм.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар, сурагчдын нурууны ар хэсэгт гадны нөлөө байж болзошгүй улайсан, хөхөрсөн, гөвдрүүтсэн зэрэг шарх илэрснийг сурагчдын суралцдаг Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн эмчийн үзлэгээр илэрсэн. Үзлэгийг энэ сарын 21-22-ны өдөр 10 дугаар ангийн таван бүлгийн 159 сурагчид хийсэн. Энэ талаар сургуулийн эмч, нийгмийн ажилтан болон анги удирдсан багш нарт мэдэгдсэнээр 3 дугаар сургуулийн захиргаанаас “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрны Ёс зүйн зөвлөлд өргөдөл гаргаад байгаа гэсэн юм.
Дотуур байранд амьдарч байгаа сурагчдын эрх зөрчигдсөн эсэхийг Сүхбаатар аймгийн Боловсролын газар, ХГБХЗГ, Ерөнхий боловсролын гуравдугаар сургууль зэрэг байгууллагаас есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг томилж, үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-12 66.181.161.55

Монголд бүх шатандаа ямар ч хэрэг дарагдаад л өнгөрдөг байхгүй юу. Зоригийн аллага, Сумъяабазарын ТТЖВиСи-с авсан 15 сая доллар, 17 чингэлэг спирт, ногоон автус, төмөр зам дагасан цавчаа гэх мэтчилэн. Хүчингийн хувьд ярих юм юу байна? Хонины бэлчээр дээр охин нь хүчиндүүлээд цус нөжтэйгөө холилдоод ороод ирэхэд ээж нь дараад л өнгөрнө. Харин саяын 14 настай охины хэрэг нийтэд ил мэдээлэгдэж байж илрэх тал руугаа болж байна. Уг нь бол дарагдаад өнгөрөх байсан. Хөдөөд жинхэнэ аймшиг тохиож байгаа.

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.191.14

зарим хүүхдүүд аймаар муухай санаатай болсон бна лээ. Шууд худлаа гүтгэдэг!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж