Дотуур байрны сурагчдын дүгнэлт гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

Дотуур байрны сурагчдын дүгнэлт гараагүй гэв

Дотуур байрны сурагчдын дүгнэлт гараагүй гэв
Сүхбаатар аймгийн гуравдугаар сургуулийн “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байранд амьдардаг 20 сурагч хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл есдүгээр сарын 27-нд цахим хуудаст нийтлэгдсэн. Улмаар тус аймгийн нэгдсэн групп, сургуулийн хаалттай бүлэгт энэ мэдээлэл нийтлэгдэж, сургууль болон холбогдох газруудаас тус асуудлыг шалгахаар ажлын хэсэг гаргасан байна.
“Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байрны сурагчдаас үүссэн нөхцөл байдлыг тодруулж, хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхдүүдээс мөн тайлбар аваад байгаа аж.
Одоогоор дүгнэлт хариу эцэслэгдээгүй бөгөөд багшийн буруутай үйлдэл эцэслэн тогтоогдоогүй байна.
Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г. Мөнхнасан "Тус асуудлыг шалгахаар есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан. Одоогоор нэгдсэн дүгнэлт гараагүй байна.
ГБХЗХГ-ын улсын байцаагч тус ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байгаа. Тус хүүхдүүдийн асуудал дээр ажлын хэсэгт хариуцсан нэгж, газруудын төлөөлөл багтсан. Одоогоор дүгнэлт гараагүй байна" гэлээ.
ЦЕГ-аас тодруулахад "Энэ асуудлыг Сүхбаатар аймгаас Цагдаагийн Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчтай хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг есдүгээр сарын 28-нд" гэсэн юм.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар, сурагчдын нурууны ар хэсэгт гадны нөлөө байж болзошгүй улайсан, хөхөрсөн, гөвдрүүтсэн зэрэг шарх илэрснийг сурагчдын суралцдаг Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн эмчийн үзлэгээр илэрсэн. Үзлэгийг энэ сарын 21-22-ны өдөр 10 дугаар ангийн таван бүлгийн 159 сурагчид хийсэн. Энэ талаар сургуулийн эмч, нийгмийн ажилтан болон анги удирдсан багш нарт мэдэгдсэнээр 3 дугаар сургуулийн захиргаанаас “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрны Ёс зүйн зөвлөлд өргөдөл гаргаад байгаа гэсэн юм.
Дотуур байранд амьдарч байгаа сурагчдын эрх зөрчигдсөн эсэхийг Сүхбаатар аймгийн Боловсролын газар, ХГБХЗГ, Ерөнхий боловсролын гуравдугаар сургууль зэрэг байгууллагаас есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг томилж, үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж