Нийтийн тээврийн үнийг 1000 төгрөг болгох санал авч байна

Хуучирсан мэдээ: 2023.10.12-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үнийг 1000 төгрөг болгох санал авч байна

Нийтийн тээврийн үнийг 1000 төгрөг болгох санал авч байна
Нийслэлийн нийтийн тээврээр зорчих үнийг нэмэх бөгөөд иргэдээс үнийн санал авч байгаа. Тэгвэл энэ ажил дууссан эсэхийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулахад "Иргэдээс автобусаар зорчих үнийг нэмэх талаар санал авч байгаа.
Өнгөрсөн сараас эхэлж иргэдээс санал авсан. Одоогоор иргэдийн саналыг авч дуусаагүй байна.
Ямартай үнэ нэмэх шийдвэр албажаагүй ч эхний ээлжид иргэдийн саналд тулгуурлана" гэдгийг мэдээллээ.
Эргэн сануулбал, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд автобусаар зорчих үнийг нэмэх нь зөв гэдгийг холбогдох албаныхан илэрхийлээд буй. Тодруулбал, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар "Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж байна. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн нөхцөл байдалд бид иргэдээс санал авч судалгаа хийсэн. Улаанбаатар дотор автобус 500 төгрөг, хот орчим чиглэлд 700 төгрөг байгаа. Нэгэнт бусад зардал нэмэгдсэн учир зорчих хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай болсон.
Үндсэн хугарлын дүн буюу зорчих тээврийн хөлс, үйлчилгээний зардал нэмэгдээд автобус 1350 төгрөгөөр зорчих ёстой. Энэ бол зөвхөн нийтийн газраас хийсэн судалгаа биш. Олон улсын судалгааны байгууллага, бусад холбогдох нэгжүүдийн гаргасан дүн.
Гэхдээ бид эхний ээлжид 1000 төгрөг болгохоор иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч байна" гэсэн юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний сэтгэл ханамж, үнэ тарифтай холбоотой та бүхэн энд дарж саналаа өгөх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж