Олон улсын террорист ХАМАС болон Хезболла бүлэглэл харийн хар санаатнуудтай үгсэн хуйвалдаж Нийтийн он тооллын 2023 оны 10-р сарын 07 буюу Еврэй үндэстэний тооллын он 5784 –р оны 1-р сарын 22-нд Газын зурвасаас НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн Израйль улсад зэвсэглэн халдаж, аллага хядлага үйлдэж, хүүхэд, эмэгтэйчууд, ахмад настан олон хүнийг барьцаалсан гэмт үйлдлийг “МОНГОЛ ИЗРАЙЛИЙН СОЁЛ НӨХӨРЛӨЛИЙН НИЙГЭМЛЭГ” зэвүүцэн буруушааж байна. Энэ террорист үйлдлээрээ Хамас бүлэглэл Израйль улсын үй олон энгийн иргэнийг балмад хэрцгийгээр алж хөнөөж,Израилийн олон мянган гэр бүл үхэл хагацал амсаж байгаад Манай Нийгэмлэг гүн эмгэнэн гашуудаж байна. Израйль улсад тохиолдсон энэхүү хүнд бэрх үед “МОНГОЛ ИЗРАЙЛИЙН СОЁЛ НӨХӨРЛӨЛИЙН НИЙГЭМЛЭГ” болон Израйль улстай эв санааны нэгдэлтэй, Израйль улсын соёл, уламжлалыг хүндэтгэдэг олон монгол хүн Израйлийн Ард Түмэн, Еврэй үндэстэнтэй хамт байгаа гэдгийг үүгээр илэрхийлж байна.
Хүн төрлөхтний түүхэнд Шинжлэх ухаан, Технологи, Уран зохиол, Урлаг, Спорт, Соёлын үнэт сан хөмрөгт үлэмж хэмжээний хувь нэмэр оруулж, үнэ цэнэтэй нээлт, хөгжил дэвшилийг бүтээлцсэн ч гэлээ Еврэй гэр бүлд төрсөнийхөө төлөө, Еврэй эхээс мэндэлсэнийхээ төлөө олон зууны турш гадуурхагдаж, ад үзэгдэж, эрхээ хязгаарлуулж, аймаглан устгуулж, зовлон зүдгүүрийн туйлыг амссан Еврэй үндэстэн өвөг өлгий нутагтаа туурга тусгаар улсаа байгуулан цэцэглүүлэн хөгжүүлж, дэлхийн шудрага улс түмэнтэй эв санаа нэгэтэй энх амгалан оршиж байгааг бид бахархан дэмждэг билээ. "Хал үзэж хат суусан" еврей түмэн энэ удаад ч учирсан бэрхшээл,уй гашууг гэтлэн туулж, улс орндоо амар амгаланг тогтоож чадна гэдэгт бид бүхэн бүрэн итгэлтэй байна.
Та бүхнийг гүнээ хүндэтгэн ёсолсон:Монгол Израилийн Соёл Нөхөрлөлийн Нийгэмлэг.
Холбоотой мэдээ