Хамасын баригдашгүй командлагч

ХҮМҮҮС

Хамасын баригдашгүй командлагч

Хамасын баригдашгүй командлагч

Хамас бүлэглэл өнгөрсөн Бямба гаригт Израильд довтолсноор олон 100 хүн амиа алдаж, шархдаад байгаа билээ. Халдлагыг өдөөж буй сүүдрийн эрхэм, Хамас бүлэглэлийн командлагч Мохаммед Дейфийг Ньюс агентлаг энэ удаагийн Хүмүүс буландаа онцолж байна.

ДЭЛХИЙН ТЕРРОРИСТ

Тэр 1965 онд Газын зурвас дахь Хан Юнис дүрвэгсдийн хуаранд мэндэлжээ. Тус хуаранг 1948 оны Араб, Израилийн дайны дараа байгуулсан. Угтаа эцэг эхээс заяасан нэр нь Мохаммед Масри боловч 1990 онд Хамас бүлэглэлд элссэнийхээ дараа Дейф гэдэг нэрийг авсан. Эхнэр, хоёр хүүхэдтэй байсан боловч тэд нь 2014 онд Израилийн агаарын довтолгооны үеэр амь үрэгджээ. Тухайн үед хүү нь долоон сартай, охин нь гурван настай байсан.

Тэрбээр Газын Исламын Их Сургуульд шинжлэх ухааны чиглэлээр суралцсан. Мөн “Эргэж ирсэн хүмүүс” нэртэй хамтлагийн бүрэлдэхүүнд жүжиг тоглодог байжээ. Дейф Хамаст элссэнийхээ дараа ч жүжиглэхээ үргэлжлүүлсэн гэж Эйзенхауэрын хүрээлэнгийн Ойрхи Дорнодын мэргэжилтэн Ави Меламед хэлэв. Заримдаа суртал ухуулгын чанартай дүрс бичлэгт ордог байжээ.

Бага залуудаа тэр гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд сургуулиа түр орхиж, машин жолоодохоос эхлээд шувууны аж ахуй, бүрээсчин зэрэг хэд хэдэн ажил хийж байсан.

Дейф гэдэг нь арабаар зочин гэсэн утгатай үг тул түүнийг зочин гэж хочилдог. Баригдахгүйн тулд нэг дороо суурин байлгүй, өөр өөр байршилд хоног төөрүүлдэг зуршлыг нь дайруулан ингэж хэлжээ. Мөн есөн амьтай муур гэдэг хочтой. Мэдээж амийг нь хороох гэсэн оролдлогоос олон удаа зайлсхийж чадсантай энэ нь холбоотой юм. Израилийн “F16” нисэх онгоц 2006 оны долдугаар сард Хамас бүлэглэлийн удирдагчдын уулзаж байсан байшинг бөмбөгдсөн. Дейф энэ бөмбөгдөлтөөс амьд гарсан ч нуруугаа хүнд гэмтээсэн байна.

2002 оны есдүгээр сард болсон Израилийн агаарын довтолгооны үеэр түүнийг нас барсан гэх мэдээллүүд гарч байсан. Гэвч Израилийн тагнуулын ажилтан түүнийг амьд үлдсэн гэж баталжээ.

1995 оноос хойш тэр Израилийн армийн хамгийн их улайран эрэн сурвалжилж буй хүн болсон. Тийм ч учраас түүний амийг хөнөөх оролдлого олон удаа гарч байв. Сүүлийн 20 жилийн хугацаанд тэр долоон ч удаа үхлээс мултарч чаджээ. Амь насанд нь халдах эхний оролдлогын үеэр тэр нүдгүй болсон бол хоёр дахь удаад нь гаргүй болсон гэж ярьдаг. Тийм учраас түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг. Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сард “Guardian of the Walls” ажиллагааны үеэр түүний амийг хороох гэж оролджээ. Нарийн хэлбэл, долоо хоногийн дотор хоёр ч удаа түүнийг амийг хөнөөхийг завдсан ч тэр зугтааж чадсан аж.

Олон удаа халдлагад өртсөн учир хэсэгчилсэн саажилттай, тэргэнцэрт суудаг гэж Дейфийг ярьдаг.

Израиль 2002 оны долдугаар сард Салах Шехадыг хөнөөсөний дараа тэр Изз ад-Дин аль-Кассамын бригадын цэргийн дээд командлагч болсон. Тэрбээр Нидал Фатхи Рабах Фарахат, Аднан аль-Гхоул нарын хамт Израильд үйлдэгдсэн халдлагад гол үүрэг гүйцэтгэжээ. Израилийн хэвлэлээр 2006 онд Дейф нь Газын зурваст Аль-Каидагийн сүлжээг байгуулах гэж байна гэж шуугьсан. Гэвч энэ мэдэгдлийг Изз ад-Дин аль-Кассамын бригад үгүйсгэсэн юм.

АНУ-ын Төрийн депармент 2015 оны есдүгээр сарын 8-нд Дейфийг дэлхийн террористуудын жагсаалтад нэмсэн.

ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ МӨРГӨЛДӨӨНИЙ АРД БУЙ СҮҮДРИЙН ЭРХЭМ

Хамас бүлэглэл Израильд довтолсноос хэдхэн цагийн дараа Дейф мэдэгдэл хийсэн. Тэрбээр энэ мэдэгдлээрээ Аль Акса шуурга эхэлснийг албан ёсоор зарлажээ.

“Энэ бол Аль Аксаг гутаан доромжилж, олон зуун палестин хүний амийг хороосны хариу үйлдэл. Эзлэн түрэмгийлэгчдийг хөөж, ханыг нураахыг Палестин болон Арабын израильчуудад уриалж байна. Манай ард түмний эсрэг гэмт хэргүүд гарсаар байна. Эзлэн түрэмгийллийн дэг журам, олон улсын хууль, тогтоомжийг үгүйсгэхийн зэрэгцээ Америк болон барууны орнуудын дэмжлэгийг харгалзан үзээд бид энэ бүхнийг таслан зогсоохоор шийдсэн” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Өмнө дурдсанчлан, Дейф 1990 онд Хамас бүлэглэлд элссэн. Бүлэгт элссэнийхээ дараа тэр “инженер” хочит Йехья Айяшийн удирдлага дор тэсрэх бөмбөг хийх ур чадварыг эзэмшжээ. Мөн Газын зурвас доогуурх нарийн хонгилын сүлжээний архитектор, Кассам пуужингийн загвар зохион бүтээгчээр түүнийг ажилласан гэж үздэг.

1990-ээд оноос хойш Дейфийг мэддэг Хамасын эх сурвалжийн хэлснээр тэр 1994 оноос эхлээд зэвсэгт жигүүр доторх үйл явдлын гол цөм нь байжээ.

Тэр олонд төдийлөн танигдаагүй, нууцлаг байдаг нь амжилтынх нь гол шалтгаан гэж үздэг. Олон нийтийн газар, хэвлэл мэдээлэлд түүний зураг бараг байдаггүй. Эх сурвалжийн мэдээлэхдээ “Дейф үргэлж нуугдаж амьдардаг. Энд тэнд нүүж очихдоо өөр паспорт авсан байдаг. Тэр одоог хүртэл амжилттай яваа. Үүний нууц нь түүний хүрээлэл маш жижиг. Тийм учраас одоог хүртэл тэр амьд байна” гэжээ.

Мохаммед Дейф сүүлийн есөн жилийн хугацаанд ердөө гуравхан удаа мэдэгдэл хийсэн. Тэр бараг гучин жил олны өмнө гараагүй.

Дейфийг Израильтай эвлэрэх ямар ч хүсэл эрмэлзэлгүй гэж өмнөх нийтлэлүүдээс нь дүгнэдэг. “Иерусалим, Аль Акса болон Газар дундын тэнгисээс Иордан гол хүртэлх бүх хот тосгон бол Палестин. Израиль эндээс нэг сөөмийг ч хүртэх эрхгүй” гэж тэр хэлж байжээ.

Нэмж дурдахад, Газын зурвас дахь мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр талд амиа алдагсдын тоо 1500 даваад байна.

Эх сурвалж: SKY NEWS, CHANNEL NEWS ASIA, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ulanbator 2023-10-12 78.188.2.139

Израиль 2,5 сая хүнийг Газын зурваст олон жилийн турш шорон мэт байлгаж, 5000 хүүхэд, 5000 эмэгтэйг устгасан. Харамсалтай нь а******н Израилийг дэлхий харж байгаа бөгөөд юу ч хэлэхгүй байна. Хүн байх сайхан шүү. Хүн төрөлхтөн үхсэн.

Avatar

Нэргүй 2023-10-12 178.174.229.45

MUSLIMIIN AIHAVTAR BURANGUI UZELTEI MAS AULTAI TEORRIST BNA DAA YAGAAD USTGAHGUI BNAAAA

Avatar

Нэргүй 2023-10-12 213.87.144.175

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-12 103.161.242.84

Баригдашгүй өшөө авагч байна. Израилчуудад эхнэр хүүхдээ алуулсан хүн өшөө авхаас яах юм?

Avatar

Нэргүй 2023-10-12 103.212.117.167

Жинхэнэ өшөө авагч дайчин эр байна. Уг нь амьдралаа ар гэрээ тэжээх гэж зүтгэж байсан хүний авгай, 2 нялх үрсийг нь Израиль алсан учраас тэмцлийн замд орсон хүн барууныхны стандартаар терорист болдог аж. Угаас хэрэв НҮБ 2 улс байгуулах 1947 онд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж ганц Израил улсыг байгуулж Палестинийг хоерын хооронд автоном болгоогүй бол өдийд ийм юм болохгүй байсан. Өөрийн бурууг НҮБ ганц Палестиныг.АНУ-гийн үгээр буруутгах дабль стандар-2 нүүр гаргасан хэрэг. НҮБ ер нь хэнд хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.254

Хүчээ арай л буруу тооцоолж дээ, хөөрхий. Хувь хүний хувьд бол яаахав нэлээд олон еврэйг устгаж эхнэр хүүхдийнхээ өшөөг авсан хэрэг. Харин улс үндэстнээ оршин тогтнуулахын тулд бол өөр л аргаар үзсэн нь үр дүнтэй болох байлаа. Одоо палестинчууд мөддөө сэхээргүй болох вий дээ.

Avatar

Нэргүй 2023-10-12 103.212.117.167

Чи эхнэр 2 нялх үрээ алуулчихаад ашигтай хувилбар сонгож сууна гэдэг жинхэнэ арчаагүй монгол хүний зан байна даа. Үүнд тооцоо биш зүрх сэтгэл хэнд ч хэрэггүй болсон амьдралд өшөө авч сайн эрийн замд орохоос өөр аргагүй

Avatar

zochin 2023-10-12 142.114.7.208

Барж идэxгүй xоол байна

Avatar

Нэргүй 2023-10-12 103.242.47.254

үр хүүхэд гэр бүл үндэстэн угсаатанаа жүүдүүдэд хядуулсан эр ингэхээс ч өөр яахав дээ. америк эзэнтэй жүүдүүдийг нэгийг ч болтугай хороогоод байхаас өөр яахав

Avatar

Нэргүй 2023-10-12 103.212.117.152

Мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байсан бол жүүдүүд ч тэгэх нь тодорхой. Жүүдүүдэд энэ нийгмийн шаарнуудын үхэл нохойн баасны чинээ ч хэрэггүй. Харин Орос мэт ертөнцийн шаарнуудаас хоолоороо пуужин худалдаж аваад харвах юм бол зөрүүлээд харвана. Одоо энэ хүн төрөлөхтөний гай тарвага шиг хатаж үхэх бий вий

Avatar

зочин 2023-10-12 202.9.46.234

Эх орныг эзлэн ард иргэдийг алан хядаж голомтыг сүйрүүлж газар нутагт эзэн суусан харийн түрэмгийлэгчдэд үхлийг тоохгүй эсэргүүцэн тэмцэх хатан зориг байж таарна

Avatar

Нэргүй 2023-10-12 66.181.176.15

х****л ИДСЭН АМЕРИКИЙН ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ, ОРЧИН ЦАГИЙН ФАШИСТ ЯРГАЧИН ЕВРЭЙ НОВШНУУД ЯЛАГДАЖ, СӨНӨЖ ҮГҮЙ БОЛООРОЙ! ХАГАС ЗУУН ЖИЛ ПАЛЕСТИНИЙ АРД ТҮМНИЙГ ХАРГИСЛАН ХОРООСООР ИРСЭН НҮГЭЛ ЧИНЬ НҮДЭЭРЭЭ УРСАЖ ГАРАХ БОЛНО! 10Р САРЫН МЭНД НОВШНУУДАА!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-12 202.55.188.92

хөо гар нүдгүй болсон гэдэг нь ч цуу яриа байх өөөрөө зохиосон

Avatar

Болд 2023-10-12 202.9.40.147

Бурхан ивээг. Амжилт.

Avatar

Нэргүй 2023-10-12 202.21.108.25

Хамас,Хезболлахчууд Израйлийн цэргийн баазуудыг эзлэн сүйтгэсээр л бна.

Avatar

Нэргүй 2023-10-12 103.57.92.34

баригдашгүй өшөө авагч баатар эр

Avatar

Unshigch 2023-10-12 91.86.153.41

tusgai togtnoson uls bolohiig erooe palestinchuudad amjilt!

Avatar

Зочин 2023-10-12 59.153.114.150

100 хүн амиа алдсан гэж буруу бичсэн байна шүү. аль хэдийн 1000 давсан.

Avatar

Нэргүй 2023-10-12 174.114.221.135

er xun
myysain juuduudiig ***h xeregtei.
usa bol juuduudiin ekh nytag israil arabiiig ezlen absan turemgiilegch

Avatar

Нэргүй 2023-10-12 103.251.167.20

Гэр бүлийг нь хөнөөж улс орныг нь эзлэн түрэмгийлсэний эсрэг ямар ч хүн хөдлөх нь тодорхой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж