У.Хүрэлсүхийн айлчлалын талаар олон улсын хэвлэлд

У.Хүрэлсүхийн айлчлалын талаар олон улсын хэвлэлд

У.Хүрэлсүхийн айлчлалын талаар олон улсын хэвлэлд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилж байна. Айлчлалын талаар Францын “Radia France Internationale” хэвлэл онцолсныг доор хүргэе.

“Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тавдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон. Энэ удаагийн айлчлал нь Бямба гариг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Францын “Орано” группийн ашиглахаар зорьж буй Монголын ураны ордуудтай холбоотой хэлэлцээ хийх юм.

Франц, Монголын хамтын ажиллагаа нь цоо шинэ зүйл биш. Тодруулбал, “Арева Майнз” компани нь 1997 оноос хойш Дорноговь аймаг дахь хайгуулын ажилд оролцож байна. Зоовчийн овооны ордыг 54 мянган тонн гаруй ураны нөөцтэй гэж Дэлхийн цөмийн холбооноос мэдэгдсэн.

Франц, Монгол хоёр улсын цөмийн хамтын ажиллагаа 2015 онд нэг алхам урагшилсан. 2015 онд “Бадрах энержи” хамтарсан компанийг байгуулсан юм.

Түүнчлэн У.Хүрэлсүх "Чингис хаан-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь" сэдэвт зургаан сарын турш үргэлжлэх үзэсгэлэнг нээнэ. Үзэсгэлэнг 2020 онд нээхээр төлөвлөсөн ч Covid-19 цар тахлын улмаас хойшлуулжээ. Музейн цахим хуудсанд мэдээлснээр, үзэсгэлэнд Хятадаас ямар нэгэн эд өлгийн зүйл байхгүй бөгөөд зөвхөн Монгол Улсын үндэсний сан хөмрөгийн үнэт зүйлс багтжээ.

Кыргызстаны “Aki Press” хэвлэлд мөн айлчлалыг онцолжээ.

“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар энэ сарын 10-нд Парис хотноо төрийн айлчлал хийхээр ниссэн. Төрийн тэргүүний айлчлал аравдугаар сарын 14-ныг хүртэл үргэлжлэнэ. Айлчалын үеэр Монгол, Францын удирдагчид хоёр талын уулзалт, хэвлэлийн бага хурал хийнэ. Мөн У.Хүрэлсүх Францын Сенатын ерөнхийлөгч Жерар Ларшер, Парис хотын дарга Энн Идальго нартай уулзахаар төлөвлөжээ.

Түүнчлэн Версалийн Хатан хааны театрт болох Монголын морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, Монгол-Францын бизнес форумд оролцох юм."

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 216.38.195.74

U ?

Avatar

+W--i 2023-10-11 216.38.195.74

yjasni

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн 2023-10-11 62.55.205.86

Тэр гэрээ хийх гэж байгаа юм бол олон нийтээр хэлэлцүүлж, мэргэжилтнүүдэд сайн танилцуулаач ээ. Африкт одоо юу болооод байна, Францыг ашигт малтмал, ялангуяа ураны асуудлаар колончлол явуулсан гээд хөөж гаргаж байна, Тэгэхэд та нар гүйгээд байдаг Гэрээг ил болго.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.183.49

Чи муу Оросын шүлс битгий хуцаад бай ! Монгол төр мэддэгээ мэдээд, хийдгээ хийж бна !

Avatar

цахар 2023-10-11 103.99.103.99

Африкт болж байгаа үйл явдлууд Оросын хатгаасаар хийгдэж байгаа гэдгийг мэдэж цөхөх юм юу байна аа?

Avatar

Нэргүй 2023-10-11 202.70.37.94

chi muu medrel ats .cham muu metiin Putinii trolluudaas asuuh ymu bitgii sh.a.a

Avatar

xuux gadni@##; 2023-10-11 216.38.195.74

sikchiH lumit ktg prunim;?

Avatar

NO xuxyyldegCJ 2023-10-11 216.38.195.74

gyilj zani ?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Гөлгөө яалаа гэдэг шиг Оюутолгой яалаа гэдгийг байнга санах хэрэгтэй 2023-10-11 103.212.117.114

Үндэстэн дамнасан компаниуд хөгжиж буй орны баялгаар яаж баяжих вэ гэдэг нь тогтолцоо болжээ.1/Буурай орнууд баялгаа ашиглах техник, технологи, боловсон хүчин байхгүйг нь зөвшөөрүүлэх, 2/Тухайн улсын эрх мэдэлтэй хүмүүсийг авилгадах, 3/Олон нийтийн байгууллагыг санхүүжүүлж сурталчилгаа хийлгүүлэх, 4/Орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг намжаахын тулд тусламж үзүүлэх 5/Тухайн улсын иргэдийг ажиллуулах 6/Гэрээг өөрт ашигтайгаар байгуулах, 7/Төлбөр тооцоог тухайн улсын банкаар хийхгүй гэх мэт..

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.183.49

Раднаа чи авсанлаа бушуу орооч, зөнөсөнөө гайхуулаад хэрэггүй шүү !

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-11 146.70.109.78

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, эмэгтэйг буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНД үйлчилдэг Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин хулгайч Ухна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж