Д.Сумъяабазар маргааш “ноосоо тушаана”

Д.Сумъяабазар маргааш “ноосоо тушаана”

Д.Сумъяабазар маргааш “ноосоо тушаана”

Вьетнам улсаас оруулж ирсэн автобуснаас болж, ёс зүйн хариуцлага хүлээн, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар маргааш /2023.10.12/ ажлаа өгөх нь ээ.  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/-ыг маргааш хийхээр хурлыг товлоод байна. Уг хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг томилох асуудлыг хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд Хууль зүй дотоод хэргийн сайдаар гурван жил гаруйн хугацаанд ажиллаж байгаад Улаанбаатар хотыг удирдах болж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг удирдах даалгаврыг Х.Нямбаатарт үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хотод нүүрлээд байгаа авлигыг цэгцлэх даалгавар ч өгөөд байгаа. Энэ тухай Х.Нямбаатар “Улаанбаатар хотод 5 Ш ажиллагааг хэрэгжүүлнэ” гэдгээ мэдэгдээд буй. Эдгээрээс “Шүүр” ажиллагааг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр болоод байгаа.

Харин ажлаа хүлээлцэх болж буй Д.Сумъяабазарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-д сонгогдсон ч МАН-д Улаанбаатар хотыг удирдчих боловсон хүчин байхгүйгээс арга буюу Д.Сумъяабазар бүрэн эрхээсээ түдгэлзэж, Нийслэлийн Засаг дарга болсон. Эл албыг гурван жил гаруйн хугацаанд залгуулсны эцэст “Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн автобус  “но”-той болох нь эрх бүхий байгууллагуудын шалгалтаар тодорхой болсноор хариуцлага хүлээгээд байгаа юм.

Хэдийгээр тэрбээр Улаанбаатар хотын захирагчаас чөлөөлөгдөх ч Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэвээр үлдэж буй. Иймээс улс төрийн ажилдаа ханцуй шамлан орох шаардлага гарч байгаа. Ирэх жил сонгуультай, тиймээс МАН хүн амын 50 хувь нь шахам амьдарч буй нийслэлд ялагдах уу, ялах уу гэдгийг шийдвэрлэх том арын албыг Д.Сумъяабазар хариуцаж байна гэж хэлж болно.

Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахаас ердөө долоо хоногийн өмнө хийсэн ажлаараа хэний ч өмнө нүүр бардам зогсох болно гэж мэдэгдэж байв. Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хийсэн ажлуудыг харлуулах, худал, ташаа мэдээлэл түгээх зэрэг хуучирсан арга барилаар улс төр хийхгүй байхыг сөрөг хүчинд уриалъя.

Үерийн үеэр сөрөг хүчнийхэн та нараас хэн нь ч ирээгүй шүү. Хаа очиж, Х.Болормаа дарга надтай мөр зэрэгцээд ажилласан. Маш сайн ажилласан. Харамсалтай нь, та бүхэн ажиллаагүй, чадаагүй. Та хэдэд хэлэх үг олдохгүй байна. Цар тахлын улмаас бүтэн 2 жилийн хугацаа алдсан ч Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Хангалттай биш ч гэсэн Улаанбаатар хотын санхүүгийн чадамж нэмэгдсэн. Энэ эх үүсвэрээр олон жил яригдсан ч огт эхэлдэггүй байсан олон бүтээн байгуулалтын ажил эхлээд, эхнээсээ ашиглалтад орж байна.

Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бонд гаргасан. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар бонд гаргах гээд чадаагүй. Энэ цаг үед гарч байгаа бондын эх үүсвэрээр Улаанбаатар хотод тулгамдсан, ужгирсан, шийдэлгүй удсан асуудлуудыг шийднэ.

Дахиад Улаанбаатар хотын багц хуулийг өргөн барих гэж байна. Энэ хууль Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засаг, засаглалыг түвшин ахиулна.

Эцэст нь миний, манай багийн хийж байгаа ажлууд ирээдүйд хэрэгтэй. Ирээдүйн өмнө нүүр бардам зогсох эрхийг надад олгоно гэдэгт итгэлтэй байгаа. Өнгөрсөнд гарсан алдааг залруулж, хойшид Улаанбаатар хот хурдацтай хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж байна” гэж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-10-11 66.181.166.196

Сумьяабазарыг зүгээр сул явуулж болохгүй байлгүй дээ, идсан уусныг нь шалгаж хариуцлага тооцох ёстой баймаар юм, МАН одоо Сумьяабазартай нийслэлд сонгуульд ялалт байгуулах боломжгүй гэдгийг мэдэж л баймаар юм

Avatar

Зочин 2023-10-11 66.181.178.222

зөвхөн ажлаа өгөөд зогсохгүй нийслэлийн дарга байхдаа өөр идэж ууснаа хүлээж шүүх рүү гээ оч.

Avatar

иргэн 2023-10-11 103.80.210.211

нийслэлээс сонгогдсон төлөөлөгчдөөс нийслэлийн даргаа сонгоочээ. хэнтийн тэнэгүүд пу хийх юм бэ хөөж явуул

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-11 103.212.116.97

Унжиж унжиж одоо л нэг юм тахимаа өгч байна. Одоо харин мэддэг чаддаг тэр нохой зодоон руугаа тууштай орох хэрэгтэй. Тэнд харин амжилт гаргах байх

Avatar

иргэн 2023-10-11 192.82.65.32

Хурдан зайлуулуул. Үндэсний ХО-н банкны НД, ЭМД мөнгийг нь төлүүл.

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн 2023-10-11 66.181.178.145

үерийн үеэр сайн ажилласан гэчихэж, хэдэн албатаа тэг ингэ гэж зааж зааварлахыг хэн ч чадна аа, хэдэн бөх унагаад бүгдийг чаддаг, мэддэг гээд ойлгож болохгүй л дээ, бид ч гэж бид, бөхийн ухаан хүрэхгүй гэдгийг ч ялгаж салгахгүй сонгодог, томилдог, жээнког хар, юу хийв, баахан элс гоожуулж танк оруулна гэж муйхарлаад төмөр замыг гацаана, нөгөө түвшин хэмээгч бөх найзыгаа чадхийлгэнэ, бас нэг бөх циркийг юу болгов, наадмаар түрүүлсэн бөхийг хар, допинг хэрэглээд хээв нэг зогсох

Avatar

ЗОЧИН. 2023-10-11 66.181.177.171

НЯМБААТАР Ч СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ИТХ-Д БАЙХДАА Ч ЛУЙВАР, ХУЛГАЙГААР ОВОО ХӨРӨНГӨЖӨӨД АВСАН ШҮҮ. НЭР ЦЭВЭР ХҮН Ч БИШ ШҮҮ. ИХ ЮМ БИЙ ШҮҮ. ТЭНД ОВОО СУРСАН ЭНЭ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙЖ ЧАДАХ УУ

Avatar

Нэргүй 2023-10-11 202.126.88.163

Асар өндөр үнээр хуучин автобус нийслэлд шахаад төсвөөс мөнгө шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага уу? ёс зүйн хариуцлага уу? Сумъяа даргаа?

Avatar

Нэргүй 2023-10-11 202.21.107.5

Ноосоо тушаахдаа өртэй үлдэв дээ. Бүрэн бүтэн байх магадлал тун бага байгаа гэх юм.МАХН-ын гишүүд дээр үед ноосоо дутуу тушаавал дээлээ нөмөрдөг байсын гэх юм билээ.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.126.88.163

Асар өндөр хуучин автобус нийслэлд шахаад төсвөөс мөнгө шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага уу? ёс зүйн хариуцлага уу? Сумъяа даргаа?

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.186.191

Амьгүй ИТХ тарах хэрэгтэй. Утсан хүүхэлдэй ИТХ хэрэггүй ээ…

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.168.8

ШИНЭ ДАРГА ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ШАХААГ ИЛЧИЛЖ БОЛИУЛ, МЕТРОГ ХУРДАВЧИЛ ӨӨР ЮУ ХҮСЭХЭВ ДЭЭ

Avatar

123 2023-10-11 45.117.35.2

эрүүгийн хариуцлага хүлээх газар ёс зүй ярихгүй ээ

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.183.49

Ноосоо тушаасан хүн дараа нь юугаа тушаадаг билээ ?

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.183.49

МАН-ын батлахаа л буцаагаад тушаадаг ш дээ !!!

Avatar

зочин 2023-10-11 139.5.216.131

ноосоо ч тушаачих, намаасаа с хөөгдчих, тэгээд архиа уугаад хүн зодно гэдэг билүү

Avatar

Нэргүй 2023-10-11 103.10.21.9

боловсролтой сэтгэлтэй эх орон ч хүнийг олж сонгох хэрэгтэй . ман намаас сайн зүйл гарахгүй үндэс суурь бохир улс төрчид учраас

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.183.49

Чи өөрөө огцорчиж байгаам чинь Бондоо боль боль, цавчаанаас нь чамд олдохгүй ш дээ !

Avatar

Нэргүй 2023-10-11 59.153.112.75

yu yariad baigaan, yal edeldguimuu

Avatar

Нэргүй 2023-10-11 139.5.217.139

НООСОО ТУШААХ Ч ГЭХ ШИГ СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ХОЦРОГДСОН ҮГ ХЭЛЛЭГ ХЭРЭГЛЭЭД Л БҮҮР НЭГ ХУУЧИНСАГ НООСНЫ ТАТВАР ГЭЖ МАЛЧИДЫГ СӨХРҮҮЛЖ БАЙСАН ХУУЛЬ Ш ДЭЭ ТЭР ҮЕД МАЛ ЭЗЭНДЭЭ ХУВЬДАА БАЙСААН

Avatar

Зоч 2023-10-11 43.242.243.241

эмээ уу

Avatar

Нэргүй 2023-10-11 202.126.89.147

Хотын даргаа хотынхон өөрсдөө сонгодог болъё!

Avatar

Зочин 2023-10-11 66.181.161.229

Зүгээр оногдлоо л тушаана. Түүнээс юу гэж бусдаас хулуусан, дармал хөрөнгө рүүгээ орохов. Огтонод ч овоохон хөеө бий дээ.

Avatar

иргэн.. 2023-10-11 202.21.107.18

Тэртээ тэргүй МАН нам 2024 онд ЦӨӨН л суудал авна даа….харж л байгаарай…..Одоо УБ авилгалал …ЗГ сайн ажиллах хэрэгтэйй… ХЭГ сайн ажиллахгүй л байна даа…… Нэг ДАРГА царай гаргавсан Амар баясгалан гэдэг явахгүй л бололтой доо.. ОюунЭрдэнэ даргынхаа ОГЦОРОХ бэлтгэл хийж байна уу даа…. Тэгээгүй бол сайн ажиллаач ээ…. УБ ДҮҮРГИЙН дарга ..орлогч гэж сул цалин авсан дарга зан гаргасан хэдэн нөхөдийг солиоч ээ…. Олон согтуу жолооч болон ..ҮНЭМЛЭГҮЙ ЯВДАГ Я….

Avatar

Иргэн 2023-10-11 124.158.70.39

сумьяабазар гэх нөхрийг нийслэлийн намын хорооны даргаас огцруулж чадахгүй бол МАН нийслэлд үсгүй тавиулна шүү Ерөнхий сайдаа!!!

Avatar

ЗОЧИН 2023-10-11 103.212.118.44

461 – Т АМРААХ ЁСТОЙ ! ЛУЙВАР ХУЛГАЙ ЦЭЦЭГЛҮҮЛНЭ ГЭДЭГ ЧИНЬ ОЮУНЫ МАШ ХҮНД ХӨДӨЛМӨР ! ӨДРИЙН БОДОЛ ШӨНИЙН ЗҮҮД ! ОРОНДОО ОРОХ ЗАВГҮЙ ! ОЛЗ АШГИЙН ТӨЛӨӨ ГАРАА АЛТАН БОЛТОЛ ЗҮТГЭСЭН !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж