Автомашин ачдаг компанийн ажилтан, жолоочийн дунд маргаан гарч, машинаа ачуулахгүй гэсэн жолооч хутга гарган танхайрсан хэрэг гарсан. Бусдын эд хөрөнгөд халдлаа гэж, зохисгүй үйлдэл гаргасан харилцааны соёлгүй жолоочийн бичлэг цахим хуудаст гарч, олон хүн хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй.
Иргэдийн зүгээс ачилтын компаниуд ёс зүйгүй авирладаг бөгөөд бусдын биед халдаж, хүч хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг ч жолооч хутга гаргаж ачилтын компанийн ачилтан руу халдах буруу гэжээ.
Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажил дуусаагүй учир мэдээлэл өгөх боломжгүй. Жолоочийг саатуулахгүйгээр шалгаж байгаа" гэсэн юм.
Албан бус эх сурвалжийн бичсэнээр, тухайн хутга гаргаж танхайрч буй жолоочийн эхнэр, хүүхэд машиндаа сууж байхад нь машиныг нь ачих гэж ачилтынхан дайрсан, айлгах гэж хутга гаргаж ирсэн гэсэн байна.
Холбоотой мэдээ