Хонконгоос хуурамч Iphone-15 худалдаж авахгүй байхыг зөвлөв

Хонконгоос хуурамч Iphone-15 худалдаж авахгүй байхыг зөвлөв

Хонконгоос хуурамч Iphone-15 худалдаж авахгүй байхыг зөвлөв
Монгол Улсаас Хонконгод суугаа Консулын газраас иргэдийг хуурамч Iphone-15 худалдан авахгүй байхыг зөвлөжээ. “Apple” компанийн Хонконг дахь салбарын зүгээс дамын худалдааг хязгаарлах зорилгоор эхний ээлжинд орон нутгийн иргэдэд Iphone-15 загварын гар утсыг санал болгож эхэлсэн байна. Ингэхдэээ онлайнаар захиалга авч байгаа бөгөөд хоёроос дээш гар утас худалдахгүй байх бодлого барьж байгаа аж.
Сүүлийн үед Монгол Улсын иргэд Хонконгийн зах, худалдааны төвүүдээс олон тоогоор баталгаагүй, хуурамч гар утас хувь хүмүүсийн гар дээрээс худалдан авч, залилангийн хохирогч болох нь нэмэгджээ. Хохирогч болсон иргэд Монголын консулын газарт олноороо  хандах болсон байна. Тухайн залилагч этгээдүүд албан ёсны дистрибьютер компаниас авсан гар утасны хайрцгийн лацыг гэмтээлгүйгээр онгойлгож, дотор нь ижил хэлбэр дүрс, жин бүхий модель гар утас хийсэн нь тогтоогджээ. Иймд Консулын газраас шинэ гар утас худалдан авахдаа албан ёсны дистрибьютер болон компанийн баталгаат дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөрийн баримт, баталгааны хуудсаа хүлээн авах, мөн гар утас бүрэн ажиллагаатай эсэхийг задалж шалгахыг зөвлөв.
Д.ДОРЖ 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-11 172.91.183.102

iPhone-ий хайрцгийн гялгар хальсыг буцааж наахад амархан ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж