Өртэй улс өөдөлдөггүй ба АН-ын өгч буй андгай!

Өртэй улс өөдөлдөггүй ба АН-ын өгч буй андгай!

Өртэй улс өөдөлдөггүй ба АН-ын өгч буй андгай!

Нэг ам.доллар 17 боодол төгрөгтэй тэнцсэнийг эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж явсан Ж.Мөнхбат Төрийн ордноос төрхөмдөө буцсан. Түүнийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татсан агаад хулгайн нийт хэмжээ 40 их наяд. Үндсэндээ Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх мөнгийг Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн анд нөхдүүд хамтарч, хулгайлсан нь нэн тодорхой болсон.  Хэрэвзээ энэ мөнгө улсын халаасанд орж ирсэн бол адаглаад гадаадад тавьсан өр зээлээсээ дарах байв.

МАН засгийн эрхэнд гарсны хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход ердөө жил хүрэхгүй хугацаа үлджээ. Найман жил үнэмлэхүй засагласан МАН-ын үед иргэдийн халаас нимгэрсэн, эрх баригчдын хөрөнгө зузаарсан нь яг тэнцэнэ. Иргэдийнх нь бусдад тавьсан өр, эрх баригчдын гадаадад тавьсан өр бас тэнцэнэ.

1.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Мазаалай” бондын 500 сая, “Чингис” бондын 1.5 сая, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг төлсөн. Монгол Улс гадаад өрийн дарамтгүй болсон” гэж мэдэгдсэн. Атал тоо тэс өөрийг хэлэх болсон нь  Монголын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны эхний хагас жилд 33.8 тэрбум ам.долларт хүрсэн.Энэ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн гэх үзүүлэлт. Тоо худлаа “ярьдаггүй” л гэдэг.

Эрх баригчдын үгээр бол Монголын эдийн засаг өсөөд, хөгжөөд, “алаад” байгаа л гэх. Үнэн чанартаа эдийн засгийн өсөлт өрх гэр, иргэдийн амьдралд нөлөөлсөн ч үгүй. Эсрэгээрээ төгрөгийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна. АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогтын хэлсэн өмнө нь 100 мянган төгрөгөнд авдаг байсан бараагаа өнөөдөр 170-200 мянган төгрөгөөр худалдан авдаг болсон гэдэг нь үнэн л дээ. Атар талх гэхэд үнэ нь 2450 төгрөг болсон. АН-ыг засгийн эрх барьж байх үед 1140 төгрөг байж. Гэх мэтчилэн өрхийн хэрэглээний зардал сүүлийн найман жилийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн гэсэн статистик байна.

Л.Гантөмөрийн энд, тэнд хэлээд яваа  “Дөрөвхөн /2020-2023/ жилийн дотор МАН-ын Засгийн газар 12 их наяд төгрөгийн өр тавьсан байна. Энэ өрийг яаж төлсөн бэ гэвэл төгрөгийн ханшийг унагаж төлсөн. Бидний худалдан авах чадварыг бууруулж төлсөн” гэдэг нь үнэн ч биз. Шатахууныг 1000 төгрөгөөр авдаг байсан бол өдгөө 3000 төгрөгөөр авч байгаа худлаа ч юм биш л дээ.

2.

Нийт гадаад өрийг /33.8 тэрбум / нийт иргэддээ хуваавал нэг хүнд 30 гаруй сая төгрөг ногдож байна. Үндсэндээ үрэхийг нь эрх баригчид, төлөхийг нь бид төлнө гэсэн үг.  Засгийн газрын нэрлэсэн өрийн үйлчилгээнд жилдээ 800 гаруй тэрбум төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, жилд 800 тэрбумыг салхинд хийсгэж байна л гэсэн үг. Тэгээд өнгөрсөн хугацаанд МАН-ынхан үндсэндээ ямар том бүтээн байгуулалт хийсэн бэ гэвэл хэлэх үггүй л сууж байна. Өнөөдрийн хүртэл Дарханы зам нь бүрэн ашиглалтад ороогүй гэхээр.  Зам барих мөнгөгүй юм уу гэтэл хулгай хийсэн хэмжээ нь 40 их наяд гэхээр МАН өнгөрсөн найман жил улсаа том, жижиггүй тоноцгоожээ. 2020-2021 онд төсвийн гадуур зарцуулсан хоёр их наяд төгрөг юу болж өнгөрснийг хэн ч мэдэхгүй.

Улсын нууц, төрийн нууц нэрээр улсаа хэрхэн тонож  байсны нотолгоо нь нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэг. Улсаасаа баян улстөрчид Төрийн ордон, МАН-ын байраар дүүрэн байна. Ямар сайндаа л хулгайлсан мөнгөөрөө алтан морь урлуулах дээрээ хүрэх вэ.

3.

С.Баярцогт  “2013 онд Ардчилсан нам Чингис бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгоод энэнийхээ үр дүнд аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой авто замаар холбосон. Улаанбаатар хотын өнгө зүсийг шинэчилсэн. Үйлдвэр,  үйлчилгээ эрхэлдэг газруудад зээл олгосон. Тэр үед нэг хүнд оногдох өр 15 сая төгрөг байсан. Гэтэл Ардын нам 7 жил засаглахдаа нэг хүнд ногдох өрийн хэмжээг  30 сая төгрөг болгон 2 дахин нэмсэн. Манай ард түмэн ямар тэвчээртэй юм бэ” гэдэг нь үнэн. Товчхондоо, МАН-ынхныг мангас болгосонд иргэдийн буруу бий, бий. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Ядаж л өрх гэрийнхээ өрнөөс салмаар байгаа бол Л.Гантөмөрийг яриад яваа стратегийг ядаж ганц удаа сонсчих хэрэгтэй.

Тэр “… Байрны түрээсэнд 500 мянган төгрөг төлдөг байсан бол 1 сая 500 мянган төгрөг төлдөг боллоо. Социалист бодлого гэдэг нь ард түмэнд байсан боломжийг нь булааж аваад, нөгөө талаараа цоо шинэ нийгмийг үүсгэдэг. Тэр нь ядуу буурай нийгэм. Социалист бодлогын гай нь хүмүүсийг ядууруулж байна. Социалист бодлогын гайгаар бид мөнгөгүй болж эхэлдэг. Зээлгүй хүн алга. Сүүлдээ зээлийн хүүгээ дийлдэг хүн байхгүй боллоо. Бидний стратеги яг энэ рүү хандана” гээд байна лээ.  АН заавал сөрөг хүчин байх албагүй. Яагаад тэднийг хөлгийн залуур дээр тавьж болохгүй гэж. Ардын намаас дээр удирдахгүй юм аа гэхнээ доор засаглахгүй нь лав. АН-ын үед ядаж авлига, хулгай ингэж гаарч байгаагүй юм шүү.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

c 2023-10-11 139.5.216.181

Ер нь бол элбэгдорж сайханбилэг хоёр л монголыг сүйрүүлсэн новшнууд шүү дээ. Харин энэ оюунэрдэнэ засах гэж үйл тамаа цайж яваа. Энэ бол жинхэнэ үнэн. Долигнож барьсан энэ тэр юм алга

Avatar

Нэргүй 2023-10-11 202.126.88.155

Энэ бол зүгээр засгийн газрын нэр хүндийг унагаж харлуулах гэсэн явуургүй гүтгэлэг.Харин ч АН ын 30жил тарьсан балгийг арилгах гэж зүтгэж байгаа шүү.Засгийн газраа дэмжиж байгаа шүү.Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.189.229

30 жилийн 28 жилд нь Ман засагласан гэдийг эргэн нэг хардаа одоо бүр 36 жил болж бна бүр доошоо улруугаа ккк

Avatar

Зочин 2023-10-11 66.181.160.67

24 оны сонгуулиар АН дэмжлэг авах магадлал байгаа шүү.

Avatar

Данхан толгойт сайд 2023-10-11 202.126.88.147

МАН самарсаан АН ингэж их төр барисан бол арайч ийм болгохгүй. Коммунистууд Ардчилсан нийгмийг авч явах чадваргүй гэдэг нь нэгэнт батлагдлаа.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.55.188.37

адилхан хулгайчууд байж.

Avatar

зочин 2023-10-11 59.153.115.26

……залуу минь дээ.үнэндээ та нарын эмх замбараагүй болгосон зах зээлд дураараа дургиж, бусдад тохож сурсан та нарын өрийг хэрхэн туулж төлж байгаа АРД ТҮМЭН мэднээ…33 жил дотооддоо хэрэлдэж нэг нэгнээ намнаж байхдаа та нар юу гэж байлаа МОНГОЛЫН ЗАЛУУ ҮЕ ТӨЛНӨ ГЭЭ БИЗ ДЭЭ?? та нар хэзээч ТӨР ТҮМЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ БИШ ердөө л дураараа хэдхэн хөрөнгөтөн төрүүлэхийг бодож хийсэн ЭБЭ+ҮҮЛ нарын чинь лайг цэвэрлэж байгаа юм биш үү…та нар төр түмэнийхээ төлөө яагаад хамтарч чаддагүй бэ??

Avatar

Нэргүй 2023-10-11 103.57.93.228

АН бол фаак л гэж хэлье дээ.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.21.124.142

АНыг муулж пост бичдэг юмнууд юу ч ойлгодоггүй боловсролгүй бүдүүлэг харанхуй хүмүүс байхийм даа Гэгээлэг масс нь ойлгож бгаа шүү хорин мянгаар худалдагдсан оркуууд мангуунууд өрөвдөлтэй ядуус ингэж явахдаа таарсан ардын намын дэмжигчид хөөрхийс

Avatar

Нэргүй 2023-10-11 202.179.11.230

MAN olon zuiliig uurchluh gej uzej baina. Getel namaa oligtoi tseverlehgui bolohoor ur dun muu, bidnii itgel aldraad baina shuu. Ehleed namd baigaa avilgach, hulgaich naraa huuguud uguuch.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.131.225.242

тийм шүү

Avatar

zochin 2023-10-11 142.114.7.208

МАН+АН=МАНАН. Ийм болоxоор энэ 2 -ийг ёстой сонгож болоxгүй юм байна.

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бид 2023-10-11 70.93.178.224

АH намын бидний үр хүүхэд төлчихнө гэсэн лозухтай тавьсан өр ыг төлсөөр бгаад энэ засаг тийм муу нэр зүүж бгаа өх шүү тэгэ ярьвал одоо л гийгүүлж гэнэ итгэхэд бэрхдээ

Avatar

Нэргүй 2023-10-11 202.9.40.168

Монгол улс өр зээлээсээ салаад эдийн засаг нь гайгүй болоод долларын нөөц 4,1 тэрбум болоод эхлэнгүүд АН-ынхан түүний дотор, Элбэгдорж болон түүний суртал ухуулагч Нямсүрэн нарын шээс нь гоожиж эхэлж байна. Улс орон сүйрч л байвал эд нар баярлаж нэр хүнд олж төрийн эрх барих боломж нээгдэж байна гэж үздэг. Нямсүрэн ирэх сонгуульд эзнийхээ хамт өрсөлдөх санаатай нь илт харагдаж байдаг.Гэхдээ бусдыг муулж гүжирдэж сонгогддоггүй гэдгийг ойлгохгүй байна. Иргэд одоо хэн нь хэн гэдгийг мэддэг болсон

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.161.65

90оноос хойших УИХ д АН нам , МАН нам хоёр л байнга байсаар ирсэн биздээ Одоо л болж нэг их тэнгэрээс буусан энхиин цагаан тагтаа болж гэм зэмгүй хүмүүс болоод л бас л жүжиглээд л эхэллээ Энэ жүжиг бүр 90 оноос эхэлсэн 90онд элбэгдорж батүүл баярцогт да ганболд дорлигжав гээд л цөмөөрөө л тэр үеиин Батмөнх Цэдэнбал гээд л удирдагчидыг ард түмнии дайсан гээд л хөөж явуулсан Гэтэл одоо тэд нар өөрсдөө жинхэнэ луйварчид болцгоосон Одоо болоогүй бас намайг сонгоод өг гээд л жүжиглээд л явж байна

Avatar

Нэргүй 2023-10-11 103.57.93.253

Дахиж бонд нэрээр тэрбум доллар идэх санаатай юу ,ан-хан.Зайл луйварчид аа

Avatar

Зочин 2023-10-11 66.181.181.92

АН нэрийг гутааж гүйцсэн хэдэн луйварчдаар дахин улс орныг цөлмүүлж огтхон ч болохгүй. АН цагаандаа гарсан хулгайч дээрэмчид, цагаандаа гарсан хар пиарчид-гүтгэн доромжлогчид амой. Үгүйсгэн дайрагчдын үг нь дандаа өөрсдийн нь булай байдийм. Өмч хувьчлалаас эхлээд тасралтгүй 30 гаруй жил хулгай дээрэм хийснийг бүгд мэднэ. Улс орны өөдтэй бүхнийг хамж Засгийн эрхэнд гарах бүртээ дахин сэхэхгүй болтол дампууруулжээ. Одоо дахин олон тэрбум $ хувааж идэхийн дон тусч улайрчийгааг хар даа

Avatar

Нэргүй 2023-10-11 202.126.89.179

баярцогтын 25.000 хувьсагчийн гай дуусаагүй шүү

Avatar

ЗОЧИН 2023-10-11 66.181.169.108

АН гуай та өөрөө нэг их цагаан тагтаа биш байх шүү. Самурай, Чингис гээд бондуудыг чинь мартаагүй шүү.

Avatar

Ахмад настан 2023-10-11 66.181.161.55

өр авилга 2 арай дэндлээ ман тараая ардчилсан намын хулгайчийг шоронд хий

Avatar

Нэргүй 2023-10-11 188.162.254.48

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Иргэн 2023-10-11 66.181.190.132

УИХ-д нам оролцуулахыг үндсэн хуулиар хориглох хэрэгтэй. Иргэний нийгмээ байгуул. Нам бүлэглэлийн нийгмээ зогсоо. Иргэдийн эрхийг намаас булааж иргэддээ олго.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.179.27.115

Za mg nar zasag baridag ued baahan bond gej mungu zeel avaad huvaaj idej urund oruulaa bizdee

Avatar

хариулт 2023-10-11 103.212.117.194

202.179.27.115 МАНгараа наад нийтлэлээ сайн унш. 1990-2016 он хүртэлхи өр нэг хүнд 15сая байлаа гэж байна .2016-2023 он хүртэл өр 30 сая болжээ гэсэн байна .Дахин нэмэгдлээ гэсэн үг .Бондын мөнгөөр зам тавив .Үлдсэн мөнгөө монголыг хөгжүүлэх гэж банкинд хийснийг МАН идчихсэн .Өрийг өрөөр дарж дээрээс нь өр тавьж идээд дуусгав Дарханы зам, нефтьний үйлдвэр таг гацаж зогсов .ИЛЖИГ модон худрагандаа дуртай ажээ

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.160.11

Балай шахуу юм худаад байгаарай

Avatar

б 2023-10-11 66.181.160.108

Бөөн бөөнөөрөө хусдаг л байсан шдээ

Avatar

Зочин 2023-10-11 66.181.181.92

Яг тийм. Хулгайч луйварчдын амнаас хэзээ үнэн үг гарч байлаа. АН хулгайчууд зам мэт өндөр өртөгтэй ажлын нэр зааж оромдоод 10 хүртэл нугалж идээд дефолтод оруулаад зайлсан. Одоо нахих аар шүлс нь гоожсоор. МАН-ыг мАНгартуулснаа МАНгар гэж тавлаад.хогийнхон туйлж явна

Avatar

Нэргүй 2023-10-11 43.242.241.151

заа ш** ш** АН зайл, Баярцогт гэдэг нэрийг сонсохоос дургүй хүрч байна. Бүгд новшнууд. Монголыг яаж баллаад төрийн дансаа хоослоод 2016 онд буусныг тэртээ тэргүй бүгд мэдэж бгаа. Нээх энхийн цагаан тагтаа шиг гуцалдахаа одоо болвж үз. Хэнч үлгэрт итгэхээ больсон

Avatar

Хотын унаган залуу 2023-10-11 59.153.114.221

Маны жорлон бегсее сайн угаа ялзарсан тэмбуу

Avatar

Нэргүй 2023-10-11 103.14.89.137

Одоо тэр хар бангладешийн намыг сонгож азаа үзэхээс өөр аргагүй боллоо доо

Avatar

Даваа 2023-10-11 103.57.94.13

Ардчилсан нам л лав биш ээ, эднээс үнэн халширч байна. 2012-2016 онд үнэхээр улс орноо балласан шүү дээ

Avatar

Үнэн 2023-10-11 66.181.178.56

Тэр “… Байрны түрээсэнд 500 мянган төгрөг төлдөг байсан бол 1 сая 500 мянган төгрөг төлдөг боллоо. Социалист бодлого гэдэг нь ард түмэнд байсан боломжийг нь булааж аваад, нөгөө талаараа цоо шинэ нийгмийг үүсгэдэг. Тэр нь ядуу буурай нийгэм. Социалист бодлогын гай нь хүмүүсийг ядууруулж байна. Социалист бодлогын гайгаар бид мөнгөгүй болж эхэлдэг. Зээлгүй хүн алга. Сүүлдээ зээлийн хүүгээ дийлдэг хүн байхгүй боллоо. Бидний стратеги яг энэ рүү хандана” гээд байна лээ. АН заавал сөрөг хүчин байх алб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж