Попын хаан Майкл Жексоны өмсөж байсан савхин хүрмийг ирэх сард Лондон хотод дуудлагаар худалдах гэж байна. Тус хүрмийг Жексон 1984 онд Пепсигийн зар сурталчилгаанд тоглохдоо өмсчээ. Жексонд зориулан урласан савхин хүрмийг 200-400 мянган фунт стерлингээр үнэлж байна.
Жексоны савхин хүрэмнээс гадна дуу хөгжимтэй холбоотой 200 гаруй эд зүйлийг дуудлагаар худалдах аж. Тухайлбал, 1987 онд Жорж Майклын өмсөж байсан хүрэм, Эми Уайнхаусын “You Know I’m No Good” дууны клипний үеэр ашигласан хиймэл үс, Дэвид Боуи, Элвис Пресли, Битлзтэй холбоотой дурсгалын зүйлс үүнд багтана.
Мөн “AC/DC” хамтлагийн Ангус Янгийн гитар 120 мянган фунт стерлинг, Жон Ленноны тэлээний толь 60 мянган фунт стерлингээр тус тус үнэлэгдэж байна.
Дуудлага худалдаа маш өрсөлдөөнтэй болно гэдгийг “Propstore”-ийн захирал Марк Хочман хэлэв. Эдгээр онцгой эд зүйлсийн ихэнх нь анх удаа дуудлага худалдаанд орж байгаа аж.
Майкл Жексоны эд зүйлс өмнө нь хэд хэдэн удаа дуудлагаар худалдаалагдаж байсан. Тухайлбал, Парист болсон дуудлага худалдаагаар түүний алдартай бүрх малгай 77640 еврогоор зарагдаж байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ