"Бонд хойшилбол хагас коксжсон түлш турших боломжгүй болно"

"Бонд хойшилбол хагас коксжсон түлш турших боломжгүй болно"

"Бонд хойшилбол хагас коксжсон түлш турших боломжгүй болно"

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах асуултад хариулт өглөө.


-Нийслэлийн бонд гаргах асуудал хойшилсноор хагас кокс түлш оруулж ирэх асуудал яах вэ?

-Нийслэлийн бонд гаргах асуудал хойшиллоо. Улаанбаатар хотын захирагч чөлөөлөгдөөд байна. Дараагийн Засаг дарга томилогдохоор хагас коксжсон түлшний асуудлыг ярих болов уу гэж бодож байна. Гэхдээ нийслэлийн бонд гаргах асуудал дахиад 7-10 хоног хойшлох юм бол хагас коксон түлшийг энэ жил БНХАУ-аас импортлоод, туршилт хийж амжихгүй болно гэсэн үг.

-Түлшний чанарыг яаж сайжруулах вэ?

-Үнэнийг хэлэхэд түлшээ сайжруулъя гээд ч одоо байгаа мидлингээр үйлдвэрлэж байгаа түлш сайжрахгүй.  Түүхий эдийг солихгүйгээр утааны асуудалд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй гэсэн үг.  Тоосонцор хуучнаараа байна, угаарын хий хуучнаараа байна.

-Өдөрт дор хаяж 10 хүн сайжруулсан түлшинд угаартаж байна. Цаашдаа яах юм бэ?

-Мидлинг түлш гарснаас хойш угаарын хийнд хорддог боллоо гэдэг нотлогдоогүй шүүмж явах болсон. Гэхдээ нэг зүйлийг ойлгоосой. 2018 оноос хойш сайжруулсан мидлинг хэрэглэснээр утааны хэмжээ хоёр дахин буурсан нь үнэн. Хэрэв өнөөдөр Багануурын нүүрс түлж байсан бол утааны хэмжээ одоогийнхоос хоёр дахин өндөр байх байсан. Анхны жил сайжруулсан түлш хэрэглэснээр утаа буурсан нь үнэн ш дээ. Нүдэн дээр харагдаж байсан ш дээ. Тэр үед 320 мянган тонн түлш хэрэглэсэн, өнгөрсөн жил 640 мянган тонн түлш хэрэглэсэн. Гэхдээ мидлинг түүхэн цаг үеэ өнгөрөөсөн. Энэнээс цааш мидлингээр яваад бид утаанаас салахгүй.

-Бонд гаргах асуудал хойшилбол хагас коксон түлш оруулж ирээд турших боломжгүй боллоо гэж ойлгож болох уу?

-Туршилт гэдэг үгэн дээр тоглоод сонгууль дөхсөн юм шиг байна, хэтрүүлэгтэй зүйл яриад харлуулах ажиллагаа явж байна. Аливаа зүйлийг туршиж үзэхгүйгээр олон нийтэд нэвтрүүлдэг улс орон нэг ч байхгүй.  Ийм зүйлийг л мушгиад яриад байгаа.

-Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг нийслэлд шилжүүлнэ гэдэг зүйл яригдсан.  Нийтдээ 500 гаруй ажилтны асуудал яригдах. Хэзээ шилжүүлэх юм?

-Тийм шийдвэр намайг Эрчим хүчний сайдаар томилогдохоос өмнө гарсан юм билээ. Шилжих процесс эхэлчихсэн.

-ОХУ  импортын эрчим хүчний үнээ нэмэх шийдвэр гаргасан гэдэг асуудал мэдээлэгдэх боллоо. Манай талд энэ шийдвэр яаж нөлөөлөх бол?

-ОХУ нь импортын эрчим хүчний үнээ 7 хувь хүртэл нэмэгдүүлье гэдэг шийдвэр гарсан. Манайд бол нэг их нөлөөлөхгүй. 2023 оны II, III улирлад ОХУ дотооддоо рублын ханшаа алдаад, суларчихсан. Бид 2023 оны гуравдугаар улиралд ханшийн ашиг олсон. Эрчим хүчний татвар нь 7 хувиар нэмэгдэхэд импортолж байгаа эрчим хүч ээ 1 кВт -ыг нь 8.5-8.9 центээр импортолж байсан. Одоохондоо санаа зовох зүйл биш байгаа. Өртөгт нэг их нөлөөлөхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-11 126.36.206.241

нүүрсний хулгайд алдсан мөнгөө олж авах хэрэгтэй. Хэдэн ч цахилгаан станц барьж болох дээр нь хэд л бол хэдэн зам барих мөнгө байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 2023-10-11 103.212.119.15

Туршилт гэж хэлсэн хүн сайд хийх ёсгүй, шууд огцорч ард түмнээсээ уучлал гуйх ёстой шүү. Хүн дээр туршилт хийнэ гэж байхгүй шүү. Оюун-Эрдэнэ ээ, яачихсан болоод энэ нөхөрт хариуцлага тооцохгүй байнаа?

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.181.216

Turshilt xiigeed baigaa yum bish uu. Xudlaa yariad baigaarai b**s tsarailsan yum nuugaad baigaa biz. Avilgachijsan ulsiin said gej ard tumen deeree turshilt xiideg. Ene uls xugjil yarixad ix xetsuu boljee.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-11 103.212.116.97

Энэ нөхрийн харц нь хүртэл маш эвгүй, аймаар…Хүмүүс дээр нүүрсний туршилт хийгээд байгаа бил үү. Гадаад оронд бол ийм ёс зүйгүй юм ярьсан сайд тэр даруй огцрох ёстой. Гэвч хэнэггүй Монголд энэ хамаагүй.. Юун сүртэй юм гээд л өнгөрдөг…Ийм байхад яаж улс хөгжинө дөө… .

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.191.220

МАН топ өлөн хулгайчид нь сайд болчихоод идэж ууж ханахгүй бас шантаач хийнэ гэнэ үү

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.183.49

Бонд хойшилбол энэ лөрвөд цавчаа хийж чөдахаа байх гээд боож үхэх нь ээ !!!

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.188.22

garsan ch hen ch avku haha

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.161.184

Зөөвал нүүрэс түлэх албөгүйш дээ айл болгон нарны эрчтм хүчээр болношдээ арчаагүй эгэл ардаас дорой чадваргүй гөлөгнүүд

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.184.230

хам сумк нь явж өөр дамжилж тохирчих наймаачин нь гарч ирээгүй байна гэнээ.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.184.230

нүүрс даяарт туршчихсан. өөрөө биеэрээ үзмээр байгаа бол хувиараа үз. багануурын нүүрс цагаан утаатай ч агаарын чанарын хувьд хар утаат сайжруулсан нүүрснээс чинь хор нь бага.

Avatar

Хаха 2023-10-11 202.9.46.2

Энэ өлөн намдагсан лалрууд бондын хөрөнгөл дутаж гэнээ буцааж юугаар төлөхвэ энэ хулгаачууд

Avatar

Зочин 2023-10-11 66.181.161.229

Гүй нэг л их туршилт хийх гэж адгасан амитан. Бид түрүүч туршилтаасаа гарч амжаагүй байна шүү дээ. Хүрэлсүхийн туршилт хэчнээн хүний аминд хүрэх нь вэ гээл тоолуур гүйж байгаа. Идэх, шаахаас өөр юм мэдэхгүй энэ мангар хар бас ямар шахаагаа амжуулчих гээд гүйж яваа бол доо, зайлуул.

Avatar

Галбадрах 2023-10-11 103.212.117.163

Нийслэлийн бондыг хойшлуулж иргэдийг хорт утаанаас, энэ хулгайчаас бондын мөнгийг нэг удаа ч болов салгаад өгөөч гуйя, Иргэд чинь арга ядаад гуйдаг болсон байна.

Avatar

zohcin 2023-10-11 202.21.98.178

тэгмээр юм даа халхын заяа их шүү.

Avatar

Зочин 2023-10-11 124.158.67.101

Ашгүйдээ хэнд ч хэрэггүй өрийн дарамтыг нэмэх ажилд хэн хөрөнгө оруулах вэ? Циркийг хэнд ч хэрэггүй болгож сүйтгэсэн Луйварчин Сумьяабазартайгаа адилхан наад бондын асуудал чинь бүтэлгүйтэх болтугай. Бүтэхгүй 👍👍👍

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.176.105

heleh muu ug oldohgui yum daa enend

Avatar

Нэргүй 2023-10-11 202.131.245.34

Бондоо хойшлуулья

Avatar

Нэргүй 2023-10-11 203.217.139.240

Sain l biz. 1t urund orohgui, 2t turshiltand orohgui

Avatar

Нэргүй 2023-10-11 139.5.216.238

хуцаад мөнгө идэхгээд л байх юм

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.190.40

За сайдын суудлаас зайлна уу даа

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.189.84

Бонд худалдан авч өөрийгөө хордуулах уу

Avatar

Нэргүй 2023-10-11 139.5.217.108

zoduulsiimuu yasiin hariildaa s**

Avatar

иргэн 2023-10-11 202.179.22.28

найз аа туршилтаа Увс-д хий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж