Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас ОХУ-д айлчлах төлөвтэй байгааг Москва дахь Палестины Элчин өчигдөр /2023.10.10/ мэдэгдлээ.
“Ерөнхийлөгч Аббас Москвад ирнэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Бид айлчлалыг хэзээ зохион байгуулж болох талаар Кремлийн албан ёсны мэдэгдлийг хүлээж байна” гэж Элчин сайд Абдел Хафиз Нофал хэлжээ. Мөн хоёр улс өдөр тутамдаа харилцаа холбоотой байдаг гэж тэр хэлэв.
Дашрамд дурдахад, өнгөрсөн амралтын өдрүүдээр Исламын Хамас бүлэглэл Израильд довтолсноор олон зуун хүн нас барсан. ОХУ-ын хувьд Арабын орнууд, Иран, Израиль, Хамас бүлэглэлтэй харилцаатай байдаг. Тус улс хоёр талын хүчирхийллийг буруушааж, тусгаар тогтносон Палестиныг байгуулах хэрэгцээг АНУ үл тоож байна гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Палестины ерөнхийлөгч Аббас нар хамгийн сүүлд жилийн өмнө Казахстанд болсон бүс нутгийн хурлын үеэр уулзсан. Харин Аббас хамгийн сүүлд хоёр жилийн өмнө ОХУ-д айлчилжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ