"Хүмүүсийн сэтгэцийг эрүүгийн хэрэгт харгалзан үзэхгүй байна"

"Хүмүүсийн сэтгэцийг эрүүгийн хэрэгт харгалзан үзэхгүй байна"

"Хүмүүсийн сэтгэцийг эрүүгийн хэрэгт харгалзан үзэхгүй байна"

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр /2023.10.11/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Мөрдөн байцаалтын нууц аль ч улс оронд нууц байдаг. Би энэ асуудлуудтай гүйцэд танилцана. Миний ойлгож байгаагаар энэ асуудалтай холбогдох байгууллагуудын төрийн албан хаагч дээр хариуцлагын тогтолцоог чангатгана. Тэрнээс биш сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдахгүй. Мөрдөн байцаалтын нууцыг нууцлах гээд байгаадаа бус хэргийг илрүүлэхэд маш олон асуудал байдаг. Нөгөө талд өөрийгөө хамгаалах, оргон зайлах, зугтах боломжтой болж ирнэ. Олон нийтээс хэргийг нууцлахын тулд нууцлаад байгаа асуудал биш. Хуулиар заагаагүй бусад зүйл нууц биш. Тэр нууцыг хамгаалах үүрэг төрийн албан хаагчдад байгаа. Энд сэтгүүлчдийн эрх хөндөгдөхгүй. Сэтгүүлчид мөрдөн байцаагчаас мэдээлэл авдаг уу. Та бүхэн өөр бусад эх сурвалжаас мэдээлэл авдаг гэж бодож байна.

Оффтейк гэрээнүүдийн нууцлалын тухай асуудлыг хуулиараа нууцад ав гэж тусгасан юм биш. Нууцын тухай хууль бий. Харин тэр нууцад авах ёсгүй юмыг нууцад оруулж байгаа бол асуудал дагуулна.

Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг алах, хүчиндэх зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулж байна. Хүүхдийн хүчирхийллийн асуудалд ялын бодлогыг чангатгах нь зөв. Гэхдээ олон нийт уурссан байгаад энэ асуудлыг шаардаж, ганц энэ асуудлыг шийдвэл маш хүнд асуудалд их хялбар хандах гэж байна.

Шууд хуультай холбоогүй арга хэмжээг авч, урьдчилан сэргийлнэ. Хүмүүсийн сэтгэцийн үнэлгээ дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцдаа заавал харгалзан үздэг талаар авч хэлэлцэхгүй байна.

Одоо их сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйн анги байгаа. Нийгмийн сэтгэл зүйгээ судалж, ойлгож байж арга хэмжээ авах нь зүйтэй.  Нэг далайлтаар энэ асуудалд цэг тавина гэж байхгүй. Бид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хариуцлагын талаар дэлхийн жишгийг харах хэрэгтэй. Хуулийн хэрэгжилт зөвхөн шийтгэл дээр тогтдог бол бүх улс орон хатуу шийтгэлтэй байна шүү дээ. Төр нэг шийдвэр гаргахад гурван сая хүнд үйлчилнэ. Нэг хүний үйлдэл гурван сая хүнийг яллаж болохгүй. Судалгаа хийж, шийдвэр гаргах нь зүйтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 202.55.188.116

монгол улсад маш их сэтэгцийн өвмлөл ба энэ 90 оноос маш их архи ууснаас тэр уёд төрсөн хуухпууд хэцуухэн ба 90 оноос хойш төрсөн хуухдууд маш хунд ба ийм хуухдуудэд улс ороныг улпээн гпэг аймшиг ба ёрөнхийлөгч юу ч хийхгуй ба шонхор шувуугнаас мболж монгол улс маш хунд бдалд орон шүү

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.184.230

саяхан дөө. эпилепситэй хүн машин жолоодож яваад ухаан алдаад нэг сэрсэн хүн дайраад алчихсан байсан тийм учираас ялаас чөлөөллөө гэсэн тайлбар хэлээд. тээврийн хэргийн прокурор огцом баяжаад.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.9.46.169

Цагтаа Шархадны эмч нарын хэрэг гээд дуулиантай хэрэг гарч байлаа. Хэрэг хүлээх чадваргүй гэсэн хуурамч магадлагаа гаргаж гэмт хэрэгтнүүдэд ял завшуулдаг байсан.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-11 103.212.116.97

Эхлээд УИХ-д нэр дэвшиж буй хүмүүсийн сэтгэцийг төрийн ажил хийж чадах эсэх талаар харгалзан үзэх хэрэгтэй. Эс тэгвээс, одоо байгаа шиг эрүүл солиотой нь мэдэгдэхгүй УИХ-ын зарим гишүүд дэмий балай юм их ярьж байна. Тиймд, эхлээд өөрсдөөсөө эхлээд одоогийн УИХ-ын гишүүд сэтгэцийн үзлэгт хамрагдамаар байна, Цогтбаатар аа,

Avatar

Нэргүй 2023-10-11 139.5.216.131

Шведэд хуулиа чангатгаж байж зам тээврийн ослоо бууруулж чадсан гэсэн шүү. Согтууруулах ундаа амссан л бол жолооны ард суусан бол шоронд ордог гэсэн. Зөв ш дээ. Хүн алахыг завдаж л байгаа юм чинь.

Avatar

Зочин 2023-10-11 202.179.27.250

Эх сурвалжаа халаач хө

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.181.17

Одоо хууль чангармагц баахан сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хэрэг хүлээх чадваргүй хүмүүс олширч, эмч нарын авлига авах нь ихсэнэ.

Avatar

Ха ха ха 2023-10-11 202.126.89.179

яг үнэн шүү үнэхээр өвчтэй гэсэн дүгнэлт гаргасан бол шууд шар хад руу явуулах шийдвэр шүүх гаргах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.184.230

тэгээд л булгантуяатаад мангартаад унахын. яахын бэ нэгнээ ингэж гээд эхэллээ. нүүрсээр нэгнээ. булгантуяагаа шинжлээрэй.

Avatar

Тээд яаахын 2023-10-11 59.153.87.56

хүн амын чинь ихэнхи нь усан динэг болчихоод бна

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.184.230

ял завших гэж, хөнгөн эдлэх гэж мэ болж жүжиглэх. цагдаатай цуг сэтгэцийн эмнэлэгт хэвтдэг. ядаргаатай шүү. хурцын тасагт ч өвчтөнүүд хулгай хийнэ. харгалзах яршигтай.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.184.230

би л эмч авгайтай гэсэн шиг цэмцэгнээд. хүнд өвчтөнг интермед хүлээж авдаггүй. хөнгөн өвчтөнтэй харьцахыг хүсдэг. тийм юм чинь эрүүгийн хэрэгтэн дээр тэгж нятлах уу.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.184.230

нягтлах

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.184.230

3 сая хүн хүчин хийчээ юу. би хүчиндэгч үү. 76д зориулж согтуугаар жолоодож болдог болчоод байхад. хутга барьсан жолооч бусдыг нь юунд хийхгүй нэрэлхэх вэ.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.160.2

нийгмийн сэтгэл зүй хүмүүсийн сэтгэцийг судлах судалгаан чухал байх нь мэдээж гэхдээ улстөрч гэх хулгайч луйварчдын хийж буй үйлдэл бүр нь нийгмийн болон хүмүүсийн сэтгэцийн ямар нэгэн зүйлд нөлөөлж байгаа гэдгийг мэдэж ав.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.191.14

ёстой маш зөв ярьжээ

Avatar

з 2023-10-11 202.126.90.124

юу гэж ойлгох вэ гэмт хэрэгтэн хөөрхий сэтгэл нь хямарсан үедээ хэрэг хийсэн байна уучлая гэх юм уу

Avatar

Нэргүй 2023-10-11 202.70.44.46

Сэтгэцийн асуудал байгаа бол эмнэлэгт нь хатаа гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-10-11 139.5.216.131

харин юу ч гэх гээд байгаа юм??? Монголоороо аятайхан ярихгүй хүн шүү_

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж