"Хүмүүсийн сэтгэцийг эрүүгийн хэрэгт харгалзан үзэхгүй байна"

Хуучирсан мэдээ: 2023.10.11-нд нийтлэгдсэн

"Хүмүүсийн сэтгэцийг эрүүгийн хэрэгт харгалзан үзэхгүй байна"

"Хүмүүсийн сэтгэцийг эрүүгийн хэрэгт харгалзан үзэхгүй байна"

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр /2023.10.11/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Мөрдөн байцаалтын нууц аль ч улс оронд нууц байдаг. Би энэ асуудлуудтай гүйцэд танилцана. Миний ойлгож байгаагаар энэ асуудалтай холбогдох байгууллагуудын төрийн албан хаагч дээр хариуцлагын тогтолцоог чангатгана. Тэрнээс биш сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдахгүй. Мөрдөн байцаалтын нууцыг нууцлах гээд байгаадаа бус хэргийг илрүүлэхэд маш олон асуудал байдаг. Нөгөө талд өөрийгөө хамгаалах, оргон зайлах, зугтах боломжтой болж ирнэ. Олон нийтээс хэргийг нууцлахын тулд нууцлаад байгаа асуудал биш. Хуулиар заагаагүй бусад зүйл нууц биш. Тэр нууцыг хамгаалах үүрэг төрийн албан хаагчдад байгаа. Энд сэтгүүлчдийн эрх хөндөгдөхгүй. Сэтгүүлчид мөрдөн байцаагчаас мэдээлэл авдаг уу. Та бүхэн өөр бусад эх сурвалжаас мэдээлэл авдаг гэж бодож байна.

Оффтейк гэрээнүүдийн нууцлалын тухай асуудлыг хуулиараа нууцад ав гэж тусгасан юм биш. Нууцын тухай хууль бий. Харин тэр нууцад авах ёсгүй юмыг нууцад оруулж байгаа бол асуудал дагуулна.

Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг алах, хүчиндэх зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулж байна. Хүүхдийн хүчирхийллийн асуудалд ялын бодлогыг чангатгах нь зөв. Гэхдээ олон нийт уурссан байгаад энэ асуудлыг шаардаж, ганц энэ асуудлыг шийдвэл маш хүнд асуудалд их хялбар хандах гэж байна.

Шууд хуультай холбоогүй арга хэмжээг авч, урьдчилан сэргийлнэ. Хүмүүсийн сэтгэцийн үнэлгээ дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцдаа заавал харгалзан үздэг талаар авч хэлэлцэхгүй байна.

Одоо их сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйн анги байгаа. Нийгмийн сэтгэл зүйгээ судалж, ойлгож байж арга хэмжээ авах нь зүйтэй.  Нэг далайлтаар энэ асуудалд цэг тавина гэж байхгүй. Бид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хариуцлагын талаар дэлхийн жишгийг харах хэрэгтэй. Хуулийн хэрэгжилт зөвхөн шийтгэл дээр тогтдог бол бүх улс орон хатуу шийтгэлтэй байна шүү дээ. Төр нэг шийдвэр гаргахад гурван сая хүнд үйлчилнэ. Нэг хүний үйлдэл гурван сая хүнийг яллаж болохгүй. Судалгаа хийж, шийдвэр гаргах нь зүйтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж