"Дэлхийн сансрын 7 хоног" Монгол Улсад 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн сансрын долоо хоног бол 90 гаруй улсад нэгэн зэрэг зохиогддог шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Монгол улсад 2 жилийн өмнөөс анх удаа “ДүДү Хүүхдийн Музей” санаачлан зохион байгуулж байгаа. Анх НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд Дэлхийн сансрын долоо хоногийг жил бүр 10 дугаар сарын 4-өөс 10-ны хооронд зохион байгуулна гэж тунхагласан байдаг.
Хүүхэд багачууд маань тус арга хэмжээнд орохдоо сансрын нисгэгчийн анхны шалгалт өгч, 6 төрлийн workshop-д хамрагдаж, галзуу эрдэмтний туршилтад оролцож цагийг үр бүтээлтэй өнгөрөөсөн юм.
Энэ жилийн наадмын хувьд GALAXY SPONSOR-р Худалдаа Хөгжлийн Банк – Эйнштейн карт ажиллаа. Ирэх жилийн "Дэлхийн сансрын 7 хоног"-оор бяцхан эрдэмтэн та бүхэнтэйгээ эргэн уулзъя








ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ БҮТЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК