ЗГ: Хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 3 хүн тутмын 2 хүүхэд байна

ЗГ: Хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 3 хүн тутмын 2 хүүхэд байна

ЗГ: Хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 3 хүн тутмын 2 хүүхэд байна

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.11/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар танилцуулж, мэдээлэл хийлээ.


ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэл түгээхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид асуудалд нухацтай, шүүлтүүртэй хандахыг хүсч байна. Миний бие өдөр бүр гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өдөр бүр танилцдаг. Өнөөдрийн байдлаар 7 хоногийн мэдээгээр гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдсэн нь сэтгэл түгшээж байна. Амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн. Сэтгэцийн гэмтэлтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог бөгөөд гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь олон нийтийг түгшээж байна. Тодорхой гэмт хэргийн талаар аль болох ёс зүйтэй ажиллахыг хүсч байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн ялын бодлогод ямар нэмэлт өөрчлөлт орсон талаарх мэдээллийг танилцуулъя.

Бүх насаар хорих ял ногдуулахаар заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг гэсэн хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна.

Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Гуравт, сая дурдсан дөрвөн гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх хэрэгт хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно. Энэ ялын бодлогыг чангаруулж байгаа асуудлыг нэг тохиолдлоор, сэтгэл хөөрлөөр хийгээгүй.

Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь  18 нас хүрээгүй хүүхэд байна. Хүчиндэх гэмт хэргийг хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс ямар ял ногдуулж байна гэдгийг авч үзсэн. Үүнийг тоймловол, сүүлийн хоёр жилд нийтдээ 432 хүнийг гэм буруутайд тооцож, ял ногдуулсан. Ялтны 22.7 хувь нь буюу 98 нь өмнө нь ял шийтгүүлж байжээ. Бүх хэргийн шүүхийн шийдвэр дээр анализ хийхэд 2021 оны байдлаар 54.6 хувьд 10-15 жилийн хорих ял, 52.04 хувьд нь 2022 онд 10-15 жилийн хорих ял ногдуулжээ. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэдгийг нотолж байна. Магадлангийн асуудлыг сүүлийн 10 жилээр судалж үзэхэд, 2013-2023 оны хугацаанд сая дурдагдсан бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын гэсэн гурван гэмт хэргийг нийт 3879 хүн суллагдсан байна. Эдгээр хүмүүсийн 52.9 хувь нь хүн алах, 45.4 хувь нь хүчиндэх, 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн бол 1.6 хувь нь авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн байна. Магадлангаар суллагдсан 3879 хүнээс зургаа нь дахин гэмт хэрэг үйлдсэн. Тэдний 3873 нь дахин гэмт хэрэг үйлдээгүй байна. Магадлангаар гарсан хүмүүсийн 77.5 хувь нь шүүгчийн захирамжаар, 12.2 хувь нь хорих ялын хугацаа нь дууссан бол 5.6 хувь нь эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдсан, 2.6 хувь нь өвчний учраас, 0.9 хувь нь өршөөлд, 0.6 хувь нь УДШ-ийн тогтоолд хамрагдаж, 0.2 хувь нь Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан байна" гэв.

АЖИЛ ҮҮРГИЙН ДАГУУ ОЛЖ МЭДСЭН АЛБАН ХААГЧ, АЖИЛТАН НУУЦЫГ ЗАДРУУЛБАЛ 1-5 ЖИЛ ХОРИНО

Хоёр дахь зарчмын шинжтэй асуудал бол бага насны хүүхдийн Эрүүгийн хуульд байгаа насны хязгаар 14 байсныг 16 нас болж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа ялын бодлого одоо Эрүүгийн хуульд тусгасан байгаа 14 наснаас доош насны хүүхдүүдтэй адил болж байна. Өөрөөр хэлбэл, 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа дараах гэмт хэргийн ялын бодлого чангарах юм. Үүнд, хүчиндэх гэмт хэргийн шинжийг хоёр хуваан авч үзэж байна. 2015 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар хүчиндэх гэмт хэргийн шинжийг хийхдээ бэлгийн харьцаанд орж, хурьцал үйлдсэн үйлдлийг хурьцал үйлдээгүй ч бие эрхтэнд нь бусад газар хүрсэн завдалттай адил ял шийтгэлээр шийтгэдэг онцлогтой. Энэ үйлдлийг хоёр салгаж, хурьцал үйлдсэн үйлдлийг хүнд гэмт хэргийн ангилалд оруулж, ялыг 1-5 жил байсныг 2-8 жил болгож, насны ангиллыг 0-14, 14-16, 16-18 гэсэн ангиллаар зааглалаа. Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг өөрөө зөвшөөрсөн, хүч хэрэглээгүй байснаас үл хамаарч хүчиндэх гэмт хэрэгт тооцдог юм.

Энэ ангиллыг нарийн зааглахгүй бол 15, 16 настай хүүхэд хайр сэтгэлийн үүднээс бэлгийн харьцаанд орвол хоёулаа бүх насаар хорих ялаар шийтгэгдэх ялын үр дагавар гардаг учраас шинжлэх ухааны үндэслэлтэй, ялгамжтай байдлаар авч үздэг. Мушгин гуйвуулснаас болоод Х.Нямбаатар сайдыг өмнө нь хүүхэдтэй унтаж, хүчиндэж болно гэж гүтгэж байсан шүү гэдгийг хэлье.

Хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хүнд ангилалд оруулсантай холбоотойгоор тэнцэн харгалзах ял оноохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж авсан хүн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах үйлд хүлээлгэх хариуцлагыг хөндөхгүй. Харин хууль сахиулагч буюу албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч, ажилтан нууцыг задруулбал торгох ялыг хасч, 6 сараас гурван жил хорих ялыг 1-5 жил болгож байна. Мөн энэ этгээдэд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жилээр хасна. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг гэмт хэрэгт тооцохыг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ СОГТУУГААР ЖОЛООДВОЛ 4 ЯЛЫН СОНГОЛТТОЙГООР ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энд 1-5 жил хорино гэж мэдээлэл цацагдсан. Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол дөрвөн ялын сонголттойгоор гэмт хэрэгт тооцно.

Ингэхдээ:

  • 1-3 жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасч, 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас нэг жилээр хорино.
  • Дахин энэ зөрчил гаргавал энэ үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулж, хорих ялын хэмжээ хоёр жил, торгох ял, зорчих эрхийн хязгаарлалт хоёр жилээр нэмэгдэнэ. Хэрвээ давтан ийм үйлдэл гаргавал ял нь чангарна.
  • Мөн согтуурч, мансуурсан үедээ жолоо барьж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулбал 3-5 жил, хүнд хохирол учруулбал 5-8 жил, хүний амь нас хохироосон бол бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна.

Сүүлийн таван жилийн дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас жилд 110 хүн амь насаа алдсан байна. 2023 онд энэ тоо хоёр дахин буурсан байна. Үүний шалтгаан нь нийт согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо 15.8 хувиар буурсан. Энэ сайн үзүүлэлт 2022 оны наймдугаар сарын байдлаар Монголд архины борлуулалт 1.3 сая литрээр буурсан. Жилийн дотор гэмт хэргийн тоо 15 хувиар буурлаа. Эрүүгийн хуулийн яллах чиглэлээр хүссэн үр дүнд хүрэхгүй учраас замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгуулиа хугацаандаа төлбөл, таны шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлэх хуулийн төслийг хамт боловсрууллаа. Хэрвээ та торгуулиа төлөхгүй бол нэг жилийн хугацаа өгч, итгэлцүүрээр торгууль нэмэгдэж, 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. Ингээд ч торгуулиа төлөхгүй бол дараах тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд оруулах, эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх, жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, нэмэх, тендер шалгаруулалтад оролцох, төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх, үндэсний гадаад паспорт олгох зэрэг долоон эрхийг хязгаарлана.

Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн ялтны хугацаа дуусч, өвчний улмаас суллагдвал хүний зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглан хяналт тогтооно. Нэмээд 10 жил цахим хяналтад байна. Журам стандартыг ХЗДХ-ийн сайд гаргана. Цагдаа хяналт тавина. Бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн харилцаа холбооны компаниуд хүүхэд алга болсон мэдээг үнэ төлбөргүй шууд дамжуулж, түгээнэ. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах тухай ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Холбогдох хуулийг сая хэлэлцэж, долоо хоногоор хойшлууллаа.

"ХҮҮХДИЙГ ТӨРСӨН ЦАГААС НЬ ХАМГААЛДАГ ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛНО"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

-Сүүлийн үед хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, осолд аваарт орж байгаа тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа. Монгол Улсын хувьд 1.2 сая хүүхэд байна. Нийт хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлж байгаа. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд амьдардаг хүүхэд нийт хүүхдийн 36 орчим хувийг эзэлдэг. Үүнээс хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76 мянга, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14 мянга орчим хүүхэд байна. Монгол Улсын хэмжээнд 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, бас хүүхэд хамгаалах бүтэцтэй болсон. Энэ хууль шинэчлэн батлагдаад асуудал өргөс авсан юм шиг шийдэгдэхгүй. Албаныхан гэр орны нөхцөл байдлын урьдчилсан үнэлгээ хийдэг. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай, осол аваарт орсон, бие махбодын хүчирхийлэлд өртсөн, сэтгэл санааны дарамтад орсон хүүхдүүдтэй тулж ажиллах үйлчилгээг төрөөс зайлшгүй үзүүлдэг байна.

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран амьдрагчдын зүгээс үйлдэгддэг бол 23 орчим хувь нь боловсролын байгууллагуудад заримдаа багш сурган хүмүүжүүлэгчид, үе тэнгийнхээс нь үйлдэгдэж байгаа гэмт хэрэг байдаг. Мөн 6.9 хувь нь бусад орчноос үйлдэгддэг гэх статистик байна.

Насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг оргил үедээ буюу 2022 онд 700-1500 орчим болж өссөн. Хүүхэд өөрөө хохирогч болсон тохиолдол 1000-2000 орчим байна гэх тоон үзүүлэлт бий. Гэхдээ хөршүүд нь манай хажуу айлын хүүхэд хүчирхийлэлд өртөөд байх шиг байна гэх дуудлага мэдээлэл маш сайн өгдөг болсон. Улсын хэмжээнд нийт 21 аймаг, есөн үүрэг түр хамгаалах байртай болсон. Улсын хэмжээнд хүүхдийн асрамжийн 33 төвд 1000 орчим хүүхэд байна. Хүүхэд хамгааллын хуультай холбогдуулан хүүхдийг төрсөн цагаас нь төрсний гэрчилгээ олгохтой зэрэгцээд хүүхэд хамгааллын цахим системтэй болно. Хүүхдийн гэр оронд нь зөрчлийн хэрэг давтагдвал үүсвэл анхааралдаа авч дээрх ажилтнууд давхар шалгалтууд хийдэг тогтолцоотой болно гэсэн үг. Сум болгон хүүхдийн асуудал хариуцсан тусгайлсан мэргэжилтэнтэй болно. Суманд малын чиглэлээр таван хүн ажиллаж байгаа мөртлөө хүүхдэд чиглэсэн нэг ч хүн байхгүй байна гэж өмнө нь ч хэлсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.161.60

20 жил байсныг 25 жил болгосныгоо бүх насаар нь болголдоо !!!!

Avatar

ЭЭГИЙ 2023-10-11 202.9.46.8

ЦААЗЫН ЯЛ СЭРГЭЭХ ЁСТОЙ.

Avatar

zochin 2023-10-11 142.114.7.208

Социализм-д ядаж л цаазын ялтай байсан шүү.

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

MGL 2023-10-11 66.181.179.126

Хүүхэд хүчиндэхээ болиочээ мунагууд аав 3? гарсан яшканууд зөндөө л бншдэ.

Avatar

zochin 2023-10-11 142.114.7.208

Өөрсдийнxөө луйврыг сайxан өөр зүйлд xандуулаx юм аа, xэзээ xаа байxдаа нэг иx xүүxэд xөгшид гэж сүйд болж байлаа, ард түмнийг дорожлоxоо боль тэр ногоон автобус нүүрсний xулгайч нартаа арга xэмжээ ав !!!

Avatar

zochin 2023-10-11 142.114.7.208

Xүүxдийн амиар шаврын xаалт xийж ногоон автобусны луйвараа зүгээр өнгөрөөв !!!
Ард түмэн ийм заль ойлгодог болсоон !!!

Avatar

Нэргүй 2023-10-11 202.126.89.20

Булгантуяагаа огцоруулаачээ юуч хийхгүй асуудал гарч ирэхээр попроод

Avatar

Нэргүй 2023-10-11 103.10.23.189

Ёох, гол харалмаар

Avatar

Нэргүй 2023-10-11 202.179.11.230

Мэдрэлийн өвчтэй юмнууд их болоод байна. Дээр нь аймшгийн кино их уздэг болчихож. Хэзээ энэ зэрлэг капитализмаас гарч нийгмий чиг баримжаатай капитализм руу орох вэ?

Avatar

Нэргүй 2023-10-11 137.108.117.42

Soliorohiin Socializiin uyd ch iim hereg dald baisan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж