У.Хүрэлсүхийн Францад хийж буй ТӨРИЙН АЙЛЧЛАЛ эхэллээ

У.Хүрэлсүхийн Францад хийж буй ТӨРИЙН АЙЛЧЛАЛ эхэллээ

У.Хүрэлсүхийн Францад хийж буй ТӨРИЙН АЙЛЧЛАЛ эхэллээ

Манай сурвалжлагч Ш.Оюунчимэг Парисаас  мэдээлж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын Бүгд найрамдах Франц улсад хийж буй Төрийн айлчлал  өнөөдөр /2023.10.10/ эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Парис хотын Орли хотын нисэх онгоцны буудал дээр  Бүгд найрамдах франц улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашь болон Монгол Улсаас бүгд найрамдах Франц улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, бусад албан тушаалтан нар угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц Улсад албан ёсны Төрийн айлчлал анх удаагаа хийж буй бөгөөд энэ удаагийн айлчлалаар хоёр орны хамтын ажиллагааг стратегийн шинэ шатанд гаргах, зарим салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлаар талууд санал солилцох юм. Мөн худалдаа, эдийн засаг, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч,геологи, холбооны хиймэл дагуул, онцгой байдал, соёлын салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Парис хотын Засаг дарга Тамгын газарт очилж, тус хотын дарга Анн Идалго Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана. Мөн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад зочилж, уулзалт хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсын сенат танхимд зочлох бөгөөд Бүгд найрамдах Франц Улсын Сенатын дарга Жерар Ларше Ерөнхийлөгчид бараалхана.

УЛААНБААТАРТ:

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Монгол Улсан албан ёсны айлчлал хийсэн  агаад хоёр улсын төрийн тэргүүн дараах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн билээ.

• Цэвэр эрчим хүч /Атомын цахилгаан станц/ болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болов.

• Францтай хамтран Үндэсний сансрын хиймэл дагуул хөөргөхөөр болов.

• Худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамтарч ажиллахаар тохиролцов.

• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилга”-тай уялдуулан хамтран ажиллахаар тохиролцов.

• “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд мэргэжилтэй боловсон хүчнийг Францад бэлтгэж, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр болов.

• Хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

• “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэхээр болов. Франц Улсад монгол хэлний сургалт, Монгол Улсад франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжихээр болов.

• Францын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлэхээр болов.

• Онцгой байдлын ерөнхий газар, Францын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газрууд гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хамтран хувь нэмрээ оруулахаар болов.

• Гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцов.

• Францын Үндэсний түүхийн музейд дэлгэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” сэдэвт үзэсгэлэнг төрийн тэргүүн нар ивээлдээ авч ажиллахаар болов.

• Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол- Франц хооронд шууд нислэгтэй болохыг дэмжихээр тохиролцов.

• Кино урлагийн салбарт хамтран ажиллаж, хамтарсан уран бүтээл гаргах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүд байгуулахаар болсон юм.

ПАРИСТ:

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийнэ. Худалдаа, эдийн засаг, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, геологи, холбооны хиймэл дагуул, онцгой байдал, соёл зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцох юм.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдолын эсрэг хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан хамтран ажиллахаас гадна хот төлөвлөлт, авто замын түгжрэл, агаарын бохирдол, ногоон байгууламж зэрэг чиглэлээр Улаанбаатар, Парис хотын хамтын ажиллагааг дэмжинэ.

ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА: 

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Франц Улс 1966 онд Улаанбаатарт,  Монгол Улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-аа тус тус нээсэн байна.

Эрүүл мэнд:

Монгол, Франц хоёр улс нь эрүүл мэндийн салбар идэвхтэй хамтран ажилладаг.  Эрүүл мэндийн салбарын ажилчид, эмч, сувилагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг Монголд зохион байгуулж байна.Францын эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд Монгол Улсад зүрхний титэм судас тэлэх дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс засал зэрэг олон шинэ туршлагыг манай улсад нэвтрүүлж ирсэн нь томоохон хөрөнгө оруулалт болсоор байна.

Боловсрол:

Монгол улс Франц улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт түлхүү хамтран ажилладаг. Монгол Улс тусгаар тогтнолоо буцаан олж авсны дараа буюу 1925 онд монгол залуусыг барууны орнуудад бэлтгэсэн. Энэ хүрээнд монгол оюутнууд Францад сурч байжээ. Мөн хоёр орны Засгийн газрын хамтарсан сургалтын тэтгэлэг зарлагддаг.  Нөгөө талаас Францаас оюутнуудыг Монголд сургах аж.

Хөдөө аж ахуй:

Франц хөдөө аж ахуйн хөгжлөөрөө Европт тэргүүлдэг улс. Монголын ноолуурын компаниуд дэлхийд алдартай Францын “Шанел”, “Гермэс” брэндтэй хамтын ажиллагааны гэрээг эхлүүлжи байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол айлчилсан Бүгд найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену монголчуудад дуулгаж байв.

Соёл урлаг:

Мөн соёл урлаг тэр дундаа кино урлагийн салбарын хамтын ажиллагаа амжилттай явж байна. Улаанбаатар хотод Олон улсын кино фестивалийг жил бүр зохион байгуулдаг. Үүнд манай Элчин сайдын яам болон Францын бусад соёл урлагийн байгууллагууд,Францын кино найруулагчид идэвхитэй оролцдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 216.38.195.74

nichyjtyi.;

Avatar

-[xynsnui ayulgyi baidal, maluin eryyl mended xyrexgyi amid baix,Xot Zamuin ajilaas xolbx, OContrs? ] 2023-10-11 216.38.195.74

xydaldaa, axyin baraag ygyisgexgyi, gadni xyn daldarxhyi baixyarz fr;

Avatar

Нэргүй 2023-10-11 45.94.211.189

Эзэгтэй гуай, энэ тэр хүний биед л боловсон болох гэж бүү гар хүрээрэй дээ!, захих л юм маань энэ. Заримдаа ч мөн их ичэх л юм.

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЕТГ-т 2023-10-11 66.181.183.204

НААД донгио хурандаадаа хүнийг битгий дал мөрөөр нь тэврээд ,ёслоод бай гэж хэлээрэй.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.186.191

Жонхуу, данх нар л дургүй троллууд нь бичиж бна. Хүрэлсүх мундаг бна аа…

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.191.220

Ха ха попрохоос өөр чадваргүй

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.179.56

Манай улсын төрийн тэргүүний Франц дахь анхны айлчлал ч гэх шиг энэ сэтгүүлч хадуурчээ. Миний мэдэхийн Очирбат, Энхбаяр ерөнхийлөгч нар Францад айлчилсан.

Avatar

21 2023-10-11 202.126.89.122

bidnii munguur zugaalj baina

Avatar

Нэргүй 2023-10-11 202.21.108.28

odoo ireed cesartai uulzsan gej s****a naad usan ** mal z daaa arai teneg mal daa ene

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.178.65

эх орныхоо төлөө гэсэн ариун сэтгэлтэй ерөнхийлөгчийнхөө айлчлалд амжилт хүсье. сайн яваад ирээрэй

Avatar

Нэргүй 2023-10-11 133.106.179.175

энэ малд хилийн хориг тавиачээ

Avatar

Данко 2023-10-11 96.248.41.119

Уранаа л хурдхан шиг Францад өгөх гэж ингэж салгалж явдаг юм болов уу даа.

Avatar

Хотын унаган залуу 2023-10-11 59.153.114.221

Францад Кофи Анон байгаа шуу уулзаад ирээрэй.Боловсоролгуй бага даргаа

Avatar

Нэргүй 2023-10-11 103.212.116.201

Боловсролгүй нөхдөд ноёлуулж байгаад урам үхэн хугарах юм даа.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.160.60

"Хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр санал солилцов" г.м. ерөнхий юм яриад буцаж ирэх юм бол хайран зардал, нэр хүндийн гарц болно шүү!! Урааны олборлолт, атомын цахилгаан станц байгуулах талаар яг бодитой (цаг хугацаатай, хэмжээ, дүнтэй) асуудал шийдээд ирэх хэрэгтэй байна!!!

Avatar

Нэргүй 2023-10-11 202.126.89.20

Франц орныг үзэж ирээд чөмгөө дундартал зүтгэх байх гэж найдийдаа

Avatar

Нэргүй 2023-10-11 103.57.95.146

Бясаанд хазуулаваа

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.160.20

Амжилт

Avatar

Зочин 2023-10-11 124.158.67.101

Амжилт хүсье🌹

Avatar

иргэн 2023-10-11 202.179.22.28

хөөрхий дөө,билиг танхай энэ нөхөр Парисыг үзчихлээ үзчихлээ,сайн яваад ав,алс нь шоронд сууж мэднэ

Avatar

3 жил хэдэн сар 2023-10-11 66.181.184.230

суухгүй ээ. шууд чөмөг нь ширгэнэ.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.21.124.131

Ажлын амжилт хүсье

Avatar

санаа 2023-10-11 112.72.8.90

сайхан байна амжилт хүсъе

Avatar

иргэн 2023-10-11 202.131.227.82

ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХДЭЭ ТӨРӨӨС ГАРАХ ЗАРДАЛ МӨНГӨӨ ХЭМНЭЖ, ТӨРИЙН ЗҮГЭЭС АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЦӨӨХӨН АЛБАНЫ ХҮНТЭЙ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙХ БОДЛОГО БАРИМААР БАЙНА ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж