Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт 20 жил тэргүүлсэн “SILK ROAD” нь 20 жилийн ойн баяраа энэ сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт тэмдэглэнэ.
Ойн баяртаа зориулж хүндэтгэлийн тусгай тоглолт тавьж, хорин жилийн хугацаанд нэвтрүүлсэн хоол үйлдвэрлэлийн салбар дахь анхдагч хоол зоогуудаараа хамт олон, харилцагчдаа дайлах юм байна.
Хориос хоёр мянган хүнд халуун хоол зоогоор хүссэн газар нь хүрч очин үйлчилдэг Silk Road Catering, хамгийн анхны бяслаг үйлдвэрлэгч Cheese Republic Mongolia, халуун бөгөөд шинэхэн пиццаг хүссэн үедээ хорьхон минут дотор бэлтгэн идэх боломж олгосон Khoolondoo Pizzeria, шинэ шүүслэг тахиа санал болгогч Broaster Chicken, их хотын амьдралын хэв маяг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан Silk Road Restaurant…Энэ бүхэн SILK ROAD хэмээх хоол үйлдвэрлэлийн салбарын хүчтэй тоглогчийн нэрэн дор зангидагддаг.
Тэлж томрохыг чухалд тооцолгүй тэгш зөв стандартыг Монголын хоол үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлж, үйлчилгээний бизнес бол хүн хоорондын найрсаг харилцаа юм гэдгийг анхлан ойлгуулсан гавьяа тэднийх. Амьдрал амттайг мэдрүүлсэн 20 жилд хамт байсан хамт олон, харилцагчдыгаа тэд хорин жилийн ойн баяртаа хүндэтгэн урьж, амтлах, харах, сонсох, хүртэх, харах мэдрэмжийг нь хөглөхөөр ойн баярын бэлтгэлээ хийж байна.
Ойн баярт нь зориулагдсан тусгай тоглолт Монголын болон олон улсын сонгодог урлагийн соруудаас бүрдсэн гайхалтай тоглолт байх болно гэдгийг тэд хэлж байна.
Холбоотой мэдээ