Цогтцэцийг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлажээ

Хуучирсан мэдээ: 2023.10.11-нд нийтлэгдсэн

Цогтцэцийг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлажээ

Цогтцэцийг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлажээ
 Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн А/71 дүгээр хамтарсан тушаалын хавсралт “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журамд заасны дагуу Тавантолгойн Цогтцэцийг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлажээ. Дээрх журмын 3.3.1.”Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасан байдаг аж. Үүний дагуу орон нутгийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарласан байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Цогтцэций өртөөний зүтгүүрийн депогийн дэргэд зүтгүүр болон автомашиныг түлшээр зэхэх 1150 шоо.метр багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн агуулах барьж ашиглалтад оруулсан юм.
Д.ДОРЖ 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж