Москвагийн Украинд явуулж буй дайнд ОХУ ялна гэж хэлсэн Японы улстөрч Мунео Сузукийг намаас нь хөөжээ. Өдгөө 75 настай Мунео Сузуки нь саяхан ОХУ-д айлчлал хийгээд ирснийхээ дараа ингэж мэдэгдсэн байна.
Тэрбээр сөрөг хүчний Инновацийн намыг төлөөлж, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүнээр суудаг бөгөөд Оростой ойр дотно харилцаа тогтоохыг удаан хугацаанд дэмжиж ирсэн нэгэн аж. Тэрбээр энэ сарын эхээр намдаа урьдчилан мэдэгдэлгүйгээр ОХУ-д айлчилсан байна.
Оростой хийх дипломат харилцааны талаарх түүний болон намынх нь “үнэт зүйл” зөрүүтэй байгаа тул намаасаа гарах шийдвэр гаргасан гэж Мунео Сузуки хэлжээ. Гэхдээ Сузукиг хөөх шийдвэрийг нам гаргасан нам гэж "Kyodo News" мэдээлэлдээ тодотгосон байна.
Сузуки Японы парламентын дээд танхимын гишүүн хэвээр үлдэж, улс төрийн үйл ажиллагаагаа бие даан үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ