Сангийн сайд Б.Жавхлан ийм хүлээлт танилцуулсан. Уул уурхай түшиглэсэн эдийн засагтай, орлоготой Монгол Улс 2024 онд байгалийн баялгийн өгөөжийг орон нутагт гэдэг уриа дэвшүүлээд байгаа. Энэ хүрээнд уул уурхайтай аймгуудыг түлхүү дэмжинэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг олборлолт хийж буй аймгуудад илүү хүртээнэ. Тухайлбал, 60 хувийг нь сумдад хуваарилна. Ингэхдээ ирээдүйн сонсогчдоос авч өнөөгийн сонгогчдод таалагдах болдого баримтлах нь.
Сангийн яам ирэх оны төсөвт нүүрсний экспортыг 60 сая тонноор, зэсийн баяжмалыг 1.5 сая, төмрийн хүдрийг 8.4 сая, 4.8 сая баррель газрын тос, алтны олборлолтыг 20 тонноор тооцоолжээ. Нийтдээ 15 тэрбум ам.долларын экспорт хийх төсөөлөлтэй байна. Үнийн хувьд зэсийн ханшийг 9000 ам.доллар, нүүрсний тонныг нь 140 ам.доллараар тооцсон бол төмрийн хүдрийг 75 ам.доллараар төсвийн төсөлд тусгав. Өөрөөр хэлбэл, Засгийн газар уул уурхайн түүхий эдийн ханшийг хамгийн боломжит өндөр дүнгээр тооцоолсон нь энэ. Нийт 15 тэрбум ам.доллар буюу 50 их наяд төгрөгийн экспорт хийх гэнэ.
АХИУ ОРЛОГО ОЛЖ БУЙ ҮЕДЭЭ АХИУ ХУРИМТЛУУЛАХ ЁСТОЙ
Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн орлого бүрдүүлж байгаа. Тэр хэмжээгээр төсөв тэлж, эрх баригч МАН-ын Засгийн газрын хөдөөгийн тойргуудыг услах мөнгөн дүн өсөхөөр байна. Энэ нь мажоритар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээс сонгогчдодоо таалагдах том далим болно. Улмаар ирэх оны төсвийн зарлага 27.4 их наяд болж, энэ жилийнхээс 35 орчим хувиар өснө. Хөдөөд зарцуулах мөнгө дүн нэмэгдүүлж байгаа. Засгийн газар 2024 онд уул уурхайгаас олох орлогынхоо дийлэнхийг хөдөө төвлөрүүлж байгаа бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хот хөдөөгийн тэнцвэрийг хадгалах байдлаар хэрэгжүүлэх онцлог төсөв хэмээн магтаж буй. Хөдөөгийн төрийн албан хаагчдын цалин тэтгэмжийг нэмэх, хөдөөд орон сууц худалдаж авсан бол дэмжлэг үзүүлэх, малчдын НДШ-ийг төрөөс төлөх гэх мэт халамжууд хэрэгжинэ. Төвлөрлийг сааруулах нэрийн дор 140 сургууль, 128 цэцэрлэг, 65 эмнэлэг, 36 дотуур байр, – 51 соёлын төв, 50 спорт заал барина. Гэхдээ Хэнтий хэтийдсэн их мөнгө дүн ногдож байгааг онцлохууштай. Дээр нь гадаадын зээл, төсвийн хөрөнгө оруулалтаар 10 аймагт дулааны цахилгаан станц, аймгийн төвүүдийг холбох сумдыг хатуу хуучилттай замтай болгоход 32 төсөл хэрэгжүүлнэ. Гэвч сөрөг хүчний улстөрч болон эдийн засагчдын уул уурхайгаас ахиу орлого олж байгаа үеийг ашиглан үндэсний хуримтлал үүсгэх ёстой гэж шүүмжилдэг. Сонгуулийн жил бүр төсвийг гарын салаагаараа урсгаж буйг буруутгадаг. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн ханш унасан тохиолдолд мянга хашхираад нэмэргүй болдог.
ИРЭЭДҮЙН ӨВ САНГ БҮР МӨСӨН ХООСЛОХООР ЗЭХЭЖ БАЙНА
Тэгвэл Монгол Улс 2024 уул уурхайн энэ их орлогыг хуримтлуулахгүй. Үүнийг Ирээдүйн өв санд хадгалж, бидний үр хүүхэд төрөхдөө баян төрнө гэдэг улстөрчдийн амлалт замхарна гэсэн үг. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн Монгол” гэдэг амлалт ч худлаа болж хувирна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эдийн засагчдын үүнийг сэм хийхээр Ирээдүй өв сангийн тухайн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг төсөв дагуулан оруулж ирсэн. Уг өөрчлөлтөөс 2024 онд АМНАТ-өөс олсон орлогыгн 35 хувиар төсвийн цоорхой нөхөж, үлдсэн 65 хувийг нь Ирээдүй өв санд хадгалах хуулийн заалтыг өөрчлөхөөр байна. Ингэхдээ 2024 оноос 20, 2025 оноос 40, 2026 оноос 65 хувийг Ирээдүй өв санд хуримтлуулахаар тусгажээ.
Уг нь Ирээдүйн өв санг анх байгуулж байхад тус сангийн мөнгийг 2030 он хүртэл хөндөхгүй байхаар хатуу хуульчилсан байдаг.
Гэвч 2019 оноос эхэлсэн цар тахлын нөхцөл байдлын ард иргэдэд тарааж орхисон. Ингэж ирээдүй хойчийн хөрөнгийг үрэн таран хийхдээ хүүхдийн мөнгө хэлбэрээр тараасан МАН 2020 онд эцэг, эхчүүдийн санал татсан. Харин энэ удаад үр хүүхдийнх мөнгө мөнгийг эцэг эхчүүд тараах замаар сонгуульд бэлтгэж эхэллээ. Эрх баригч нам ийнхүү хөдөөд анхаарч, УИХ, орон нутгийн 2024 оны сонгуулиар ахиу санал авахыг эрмэлзэж байна.
Мөн боловсруулах үйлдвэрийг дэмжинэ. Ашиг малтмалын баяжуулах, боловсруулах үйлдвэрийг дотоодоос хангах боломжгүй тоног төхөөрөмжийг НӨАТ төлөх хугацааг 4 жилээр сунгана. Эсвэл 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгоно. Гаалийн албан татвараас чөлөөлөх эрхийг Засгийн газарт олгоно. Энэ хамгийн ноцтой харлага төрүүлж байгаа заалт. Эрх баригч намын хэн нэгэн боловсруулах үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэх хуулийн хийдэл гарах магадлалтай. Магадгүй тэр нь Засгийн газрын өндөр албан тушаалтан байж болно гэсэн үг. Засгийн газар хотын хөдөөгийн сэргэлт нэрээр хэн нэгний эрх ашигт үйлчлэх ёсгүй.
Холбоотой мэдээ