“ГХЯ, ЭМЯ хариуцлагагүй ажиллаж байгаад гомдолтой байна”

“ГХЯ, ЭМЯ хариуцлагагүй ажиллаж байгаад гомдолтой байна”

“ГХЯ, ЭМЯ хариуцлагагүй ажиллаж байгаад гомдолтой байна”

Өмнөд Солонгос улсад эмчлүүлж буй монгол хүүхдийн асуудалд холбогдох байгууллагууд хариуцлагагүй хандаж байгаа талаар өнөөдөр /2023.10.11/ иргэн Б.Бадамцэцэг мэдээлэл хийлээ.


Иргэн Б.БАДАМЦЭЦЭГ:

-Өмнөд Солонгос улсад амьдарч, эмчлүүлж байгаа монгол хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Энэ асуудалд холбогдох байгууллага анхаарал хандуулахыг хүсч байна. Манай хүүхэд өнгөрсөн 2022 онд БНСУ-руу эмчилгээнд явсан. Тухайн үед эмчилгээний зардлаа олон түмний хандив, өөрсдийн орон байраа зарсан мөнгөөрөө босгоод явж байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд охины минь эмчилгээ тасралтгүй үргэлжилж байна. Бид охиныхоо эмчилгээг таслахгүйн тулд ЭМЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт журамд заасан буцалтгүй тусламжийг үзүүлэх хүсэлтээ өгсөн. Гэвч тэрхүү төсвийг бидэнд гаргаж өгөөгүй. Одоо бид Монголд үлдээсэн хүүгээ Өмнөд Солонгос руу авч явахаар болоод ядаж энэ асуудалд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар туслах боломжтой байх гээд хандлаа.

Гэтэл мөн л эрхзүйн хүрээнд бидэнд тусламж үзүүлэх боломжгүй гэсэн.

Гадаадад эмчлүүлж байгаа хүүхэд, эрхнь  зөрчигдөж байгаа бага насныханд ээлгүй ажиллаж байгаа Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт гомдолтой байна. Мөнгөн тусламж үзүүлэх боломжгүй бол ядаж өвчтэй хүүхдийн ар гэрийнхнийг эмчилгээ хийлгэж байгаа улс орон руу нэвтрүүлэх визний асуудалд туслах хэрэгтэй. Бид үүнийг л хүсч удаа дараа шат шатны байгууллагуудад санал, хүсэлтээ өгч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-10-11 202.131.227.179

Монголд эмчлүүлж болно байхаа

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-11 202.179.21.225

Аль ч улсад. Солонгосын тал яагаадах гэсэн бол. Гэр бүл хөгжлийн газраар өргөдөл гаргавал болно гэсэн үү.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.179.21.225

Хүүхдийг ч тэгж эцэг эхгүй 2 улсын хооронд дураараа зөөхгүй байх. хэцүү дээ. бараг бүтэхгүй. Виз өгөхгүй. хүүхдийн эрхийг хамгаалаад асран хамгаалагчгүй хүүхэд гаргахгүй оруулахгүй.

Avatar

Иргэн 2023-10-11 139.5.217.75

Хүнээс мөнгө заавал авах ёстой юм уу??? Балай хүүхэн бэ. Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг юм ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж