Өмнөд Солонгос улсад эмчлүүлж буй монгол хүүхдийн асуудалд холбогдох байгууллагууд хариуцлагагүй хандаж байгаа талаар өнөөдөр /2023.10.11/ иргэн Б.Бадамцэцэг мэдээлэл хийлээ.
Иргэн Б.БАДАМЦЭЦЭГ:
-Өмнөд Солонгос улсад амьдарч, эмчлүүлж байгаа монгол хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Энэ асуудалд холбогдох байгууллага анхаарал хандуулахыг хүсч байна. Манай хүүхэд өнгөрсөн 2022 онд БНСУ-руу эмчилгээнд явсан. Тухайн үед эмчилгээний зардлаа олон түмний хандив, өөрсдийн орон байраа зарсан мөнгөөрөө босгоод явж байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд охины минь эмчилгээ тасралтгүй үргэлжилж байна. Бид охиныхоо эмчилгээг таслахгүйн тулд ЭМЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт журамд заасан буцалтгүй тусламжийг үзүүлэх хүсэлтээ өгсөн. Гэвч тэрхүү төсвийг бидэнд гаргаж өгөөгүй. Одоо бид Монголд үлдээсэн хүүгээ Өмнөд Солонгос руу авч явахаар болоод ядаж энэ асуудалд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар туслах боломжтой байх гээд хандлаа.
Гэтэл мөн л эрхзүйн хүрээнд бидэнд тусламж үзүүлэх боломжгүй гэсэн.
Гадаадад эмчлүүлж байгаа хүүхэд, эрхнь зөрчигдөж байгаа бага насныханд ээлгүй ажиллаж байгаа Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт гомдолтой байна. Мөнгөн тусламж үзүүлэх боломжгүй бол ядаж өвчтэй хүүхдийн ар гэрийнхнийг эмчилгээ хийлгэж байгаа улс орон руу нэвтрүүлэх визний асуудалд туслах хэрэгтэй. Бид үүнийг л хүсч удаа дараа шат шатны байгууллагуудад санал, хүсэлтээ өгч ажиллаж байна.
Холбоотой мэдээ