Европын холбооноос Элон Маскийг сүрдүүлэв

Европын холбооноос Элон Маскийг сүрдүүлэв

Европын холбооноос Элон Маскийг сүрдүүлэв

Твиттер буюу X сайт дээр Хамас бүлэглэлийн видео бичлэгүүд нийтлэгдэхээс хэрхэн илүү сайн тэмцэх төлөвлөгөөгөө тайлбарлахад Элон Маскад Европын холбооноос 24 цагийн хугацаа өгчээ. Маскийн өнгөрсөн жил худалдаж авсан X сайтыг "Европын холбоонд хууль бус контент, худал мэдээлэл түгээхэд ашиглаж байна" гэж Европын Комиссын гишүүн Тьерри Бретон  мэдэгдэв. Улмаар Маск эсвэл платформ хариу өгөхгүй бол мөрдөн байцаалт явуулж, торгууль ногдуулах талаар тэрбээр  анхааруулжээ.

ЕХ-ны хууль тогтоох, хэрэгжүүлэгч байгууллага болох Европын комиссоос гаргасан мэдэгдэлдээ, Хамасын видео бичлэгүүд сайт дээр тархаж байгаа нь Дижитал үйлчилгээний тухай хууль болон терроризмын онлайн контентын эсрэг зохицуулалтыг зөрчиж байна гэдгийг онцолжээ.

Хамас өнгөрсөн амралтын өдрүүдэд Израильд дайралт хийснээр олон зуун энгийн иргэн амь үрэгдээд байна. Халдлагын талаарх худал, төөрөгдүүлсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн тархсан. Ялангуяа X сайтад баталгаажсан хэрэглэгчийн тэмдэг болоод алгоритмын өсөлтийг авах боломжтой болсноор төлбөр төлдөг хэрэглэгчид  худал хэлэх, хуурамч бичлэг хуваалцах, хуучин эсвэл виртуал бичлэгийг дахин ашиглах зэрэг зөрчлүүд гарах болжээ. Түүнчлэн Маскийн эзэмшил дор тус компани итгэлцэл, аюулгүй байдлын багаа хэд хэдэн удаа цомхотгосон нь дээрх контентуудын хяналтыг сулруулсан байна.

  ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 172.59.188.175

uneniig medeelhees uhtlee aij ba dan hudal medeeleleer baruunii tarhi ugaalt mongold hyanaltgui orsonii gai orkuud bugd orosiig haraasan ba

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

л*******д 2023-10-11 103.212.116.86

Украйн бол хамаагүй юу тэ

Avatar

Зочин 2023-10-11 202.179.26.140

Хамаатай, хамгийн их хамаатай. ккк

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.188.128

барууныхан бажигдаж байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.179.11.230

bayachuud munguu l bodno, ashig oloh ni tednii gol zorilgo, busad ni hamaagui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж