Афганистанд дахин газар хөдөлснөөр 20 тосгон сүйдэв

Афганистанд дахин газар хөдөлснөөр 20 тосгон сүйдэв

Афганистанд дахин газар хөдөлснөөр 20 тосгон сүйдэв

Афганистаны баруун хэсэг, Ираны хилийн ойролцоо Бямба гаригт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр олон зуун хүн амь үрэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Газар хөдлөлтийн голомт Гератаас баруун хойд зүгт 40 км зайд байжээ. 

Талибаны засгийн газар эхэндээ амиа алдагсдын тоо 2000 давсан байх магадлалтай гэж мэдэгдсэн ч сүүлд нь энэ тоонд шархадсан хүмүүс ч багтсан гэжээ. Харин "The Guardian" цахим хуудаснаа мэдээлснээр, 2060 хүн нас барж, 10 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна. 

Тэгвэл тус улсад өнөө өглөө дахин 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Энэ удаад газар хөдлөлтийн голомт нийслэл Гератаас 28 км зайд, 10 км гүнд байжээ.

Сүүлийн газар хөдлөлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй ч хот, тосгодоос бараг юм үлдээгүй гэж үзэж байна. Амьд үлдэгсэд нь экскаватороор газар ухаж, нас барагсдаа бөөнд нь оршуулж байна. Газар хөдлөлтийн улмаас 2000 орчим байшин, 20 гаруй тосгон нурж сүйджээ. Тухайн бүс нутагт төрийн мэдлийн эмнэлэг ганцхан байдаг ажээ.

Афганистан нь газар хөдлөлтөд байнга өртдөг. Ялангуяа Еврази ба Энэтхэгийн тектоник хавтангийн уулзварын ойролцоо оршдог Хиндукуш ууланд ойр ойр газар хөдөлдөг. Өнгөрсөн оны зургадугаар сард л гэхэд Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр 1000 гаруй хүн амиа алдаж байв. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 118.221.209.8

хазарануудыг хядсан үйлийн үр чинь энэ хохь чинь муу лалынхан их гай үзнэ дээ та нар

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бадарч тахар 2023-10-11 103.57.93.19

Үйлийн үртэй улс орон шүү ! ямар азаар афган хүн болж төрөөгүй юм бэ ! Тэр Аллах бурхан нь хардаггүй юм байх да ! шүтэх тусам л улам сүйрээд байх юм !

Avatar

Нэргүй 2023-10-11 59.153.115.22

delhiin shuultiin udur aisui gedeg ni ene buddiin shashind bas baigaa bogd zonhava , bogd haan , nostradamus geed olon zugnulchid helj bsan bdag

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.177.209

баян арабууд юун шашин шүтлэг, энэ гуйлгачингуудаа хараад хөх инээд нь хүрээд л архи тамхи гүнядаад л гэвтэж бгаа шүү дээ, ядуу буурай улсуудын улных л бурхан минь өршөө гээд л духаа халцартал мөргөөд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж