С.Батдөлийн хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хассан гэв

С.Батдөлийн хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хассан гэв

С.Батдөлийн хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хассан гэв

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. …” гэсэн агуулга бүхий гомдлоор нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулжээ.

Үүнд, анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөлд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2-8 жилийн хорих ялын хамгийн дээд буюу 8 жилийн хорих ял оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж долоон жилийн хорих ял болгосон байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж гэж/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан тухайн зүйл, заалтад зааснаар нэг жил хорих ял тус тус оногдуулж, нийт хорих ялын хэмжээ 12 жил байсныг 10 жил болгож өөрчилсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.

ГЭРЭЭС НЬ 7 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛДСОН С.БАТДӨЛИЙН ЯЛААС 2 ЖИЛ ХАСЧЭЭ

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан байдаг.

Тэгвэл нийслэлийн Давж заалдах шатны шүүх дээр өчигдөр /2023.10.10/ 14.00 цагт түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүхээс С.Батдөл анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялаас хоёр жилийг хасч, 10 жилийн хорих ял болгон өөрчилжээ. Ингэснээр түүний хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасч шийдвэрлэсэн байна. Харин бусад долоон шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ. Шүүгдэгч нар дунд түүний ах С.Баттулга гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д заасан заалтаар тус, тус буруутгасан.

Сануулахад, Эрүүгийн цагдаагийн газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хураан авсан юм. С.Батдөл нь өмнө нь Улаанбаатар өртөөний орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч болон дэвшсэн байдаг.

  • Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Батдөлийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 8 жилийн хугацаагаар хорих ялаар, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж, нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял, нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 12 жилээр тогтоосон.
  • Шүүгдэгч С.Баттулгыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, биечлэн эдлэх  хорих ялын хэмжээг 3 жилээр тогтоож,
  • Р.Дашбилэгийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай бүлэглэж, албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 13.970.000 төгрөгөөр торгох ялаар,
  • Б.Энхмандахыг бусадтай бүлэглэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдаар дамжуулан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 11.485.000 төгрөгөөр торгох ялаар,
  • Д. Адъяацэрэнг бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдаар дамжуулан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,
  • Б.Эрдэнэхүүг бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,
  • Ж.Багамонголыг өөртөө давуу байдал бий болох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 202.126.90.138

Батдөл зөвхөн мөнгө хадгалаж өгсөн нусгай цаад эзэд дарга нар нь зүгээр өнгөрч болохгүй шүү дээ.А…..гэдэг авгай. Хэ…..гэдэг дарга хурган дарга нарыг хэлээч Дөл бацаанаа…..10жил амьд гарахуу……

Avatar

И 2023-10-11 202.21.108.17

Монголын өмхийрсэн шүүх сөнөвөл таарна

Avatar

n**** 2023-10-11 66.181.161.227

Ulaan avilga. Xeden noxoi buudaj baij uls oron ariusliin zamd ornomoi

Avatar

Уранцэцэг 2023-10-11 103.212.116.99

Авилга мандан бадарагээ

Avatar

ИРГЭН 2023-10-11 66.181.167.254

хуваалцаа байлгүй.

Avatar

Нэргүй 2023-10-11 124.158.120.30

7 тэрбум төгрөгөнд шүүх бөхийж өгөв.

Avatar

Нэргүй 2023-10-11 45.94.211.189

Яаж Монгол улс хөгжинө дөө хөөрхий. Ингэж муусайн юмнуудын толгойг илж байгаа цагт?

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-10-11 66.181.177.171

ЭНЭ АВИЛГАЧ ШҮҮХИЙН ТОД ЖИШЭЭ. АВИЛГА, БАС ДАХИН АВИЛГА ШҮҮХЧЭЭ.

Avatar

Нэргүй 2023-10-11 103.57.93.206

Ингэж байхаар бараг суллачихсан дээр биш үү. Новшийн шүүх.

Avatar

Нэргүй 2023-10-11 210.50.202.80

Гол нь энэ ялаа ч бүтэн эдлэнэ гэсэн баталгаа байхгүй шдэ, хүмүүс мартсны дараа цөөн хэдэн жил суугаад л буцаад нэг төрийн албанд хурган дарга хийгээд эхлэх юм биш үү? Яагаад ийм том авилгалын хэрэгт баримт нотолгоотой холбогдсон хүний нийтийн албан ажиллах эрхийг 7хон жилээр хасч байгаа юм бэ? Хулгайч хүн засрана гэж байдаг юмуу? Гарч ирээд бүүр хорлонтой хулгайлах юм биш үү? Насаар нь хасах хэрэгтэй шдэ.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.183.49

Гол хулгайч нь энэ биш шүү дээ ! Энэний дарга авгай, АТГ-ын дарга хоёр ш дээ ! Энэ муу бол ердөө мөнгө хадгалсан л хүн.

Avatar

Хамгийн олиггүй газар бол ШҮҮХ 2023-10-11 66.181.176.201

Монгол дахь хуулийн байгууллагуудаас хамгийн хорлонтой, өөдгүй нь ШҮҮХ. Гэмт хэрэгтнүүдийг аль болох цагаатгах ажил хийж байдаг. Монголыг ганц баллаж, шударга иргэдийн урмыг хугалж байдаг газар

Avatar

үнэнийг хэлэхэд 2023-10-11 202.179.22.28

Батдөл мөнгөнийхөө эздийг хэлээд байхад хамтрагч дарга нарыг нь огт хамруулахгүй шийддэг ШҮҮХ монголд л байна даа.УБТЗ ХНН-н дарга Хэрлэн нь Хүүкийн кармааны хүн болохоор юун хэрэгт татах. Өнөөдрийн монголын бродит байдал энэ. Хаана авилга байна тэнд Хүүкийн хамсаатнууд

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.189.42

арав гаруй сая төгрөг эд нарт шүлсний төдий л биз дээ. хахуул авах эрхийг нь 5 жилээр хасаад 6 дах жилээсээ хахуулаа өгөөд аваад л явчих юм байна л даа …тоглоод байгаа ч юм шиг

Avatar

Zochin 2023-10-11 103.212.118.131

shuukhiinhen uneheer butehgui. ingd bhaar yaj avilga yum buurahvedee.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-11 202.126.89.195

Монгол улс яасан энэрэнгүй улс вэ. Хүүхдийн а******н, авлига хахуулийн гэмт хэрэгтэн маш ээлтэй. Бид чинь үнэхээр ардчилсан, хүмүүнлэг нийгэм рүү явж байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.187.192

10,000 төгрөг хулгайлсан 3 хүүхэдтэй эмэгтэй 10 жил авч байсан ш дээ. 7 тэрбум шаачихаад биеийн байдлыг нь харгалзан ч гэх шиг.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.126.88.206

Энэ МАН-ын боловсон хүчин гэж бөөн хулгайч өлөн бөөснүүд

Avatar

Ард 2023-10-11 202.9.46.2

Яагааад энэ нам дагасан өлөнгүүдэд бага ял бүүр торгоод байгаагиин гай нэг охин өнгөрлөөө иргэдиин боломжииг хулгаалагчид шүүдэээ үнэндэээ ждү нүүрс газар банк автобусч гэх шиг тонож дууслаааа лалруууд насаар нь хорьдог бол лалруудааа

Avatar

Нэргүй 2023-10-11 59.153.113.36

avligiig hohuulen demjeed baigaa yum bishuu ene shiidver gargasan shuugch ni…

Avatar

Зочин 2023-10-11 66.181.188.30

магадлангаар 4 жил ял эдэлж гарч ирэхэд 2 тэрбум халаасанд байхад болж байноо Батдөл өө.

Avatar

Zochin 2023-10-11 202.131.251.130

hurgan darga heden terbumaar n idej baihad busad n oilgomjtoi. ene uls oodlohgui ee. avilagchdiig tsaazlahgui bol nemergui bolood baina.

Avatar

Нэргүй 2023-10-11 43.228.129.131

Хассан шүүгчийн нэрийг зарла

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.188.22

iim shuuh gej bdag aa?

Avatar

Нэргүй 2023-10-11 202.131.238.26

ингээд байхаар авлига яаж буурахав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж