Балтийн тэнгист хоолой цоорч, байгалийн хийн алдагдаж байгаа нь санаатай хорлон сүйтгэсэн ажиллагаанаас үүдсэн гэж сэжиглэж байгаагаа Финланд улс мэдэгджээ. Улмаар Европын эрчим хүчний дэд бүтцийн аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэн, бэлэн байдалд шилжин ажиллаж эхэлсэн байна.
НАТО-гийн гишүүн Финланд, Эстонийг холбосон хийн хоолой өнгөрсөн амралтын өдрөөр гоожиж эхэлсэн бөгөөд болзошгүй хорлон сүйтгэх ажиллагааг сэжиглэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэжээ. Финландын Ерөнхий сайд Петтери Орпо хэлэхдээ, "гадны хүчин зүйлээс" шалтгаалан хий алдагдаж эхэлсэн гэж мэдэгдсэн ч буруутныг шууд зарлахаас цааргалсан байна.
Украины дайнтай холбоотойгоор эрчим хүчний дэд бүтцийн эмзэг байдал санаа зовоож байгаа энэ үед хий алдагдсан тухай мэдээлэл Европт хийн үнийг огцом өсгөжээ.
Оросоос Герман руу чиглэсэн “Хойд урсгал” дамжуулах хоолойд өнгөрсөн жил гарсан дэлбэрэлтийн дараа Европын орнууд гол хөрөнгөө хамгаалах ажиллагаагаа эрчимжүүлсэн. Уг халдлагын хариуцлагыг нь хараахан тогтоогоогүй байгаа.
Дамжуулах хоолой тасарсан нь Европын хийн зах зээлийн хувьд тийм ч чухал биш. Гэхдээ өвөл ойртож байгаа энэ үед нийлүүлэлтийн аюулгүй байдал Европын удирдлагуудын анхааралд байна. Москвагаас Украин руу довтолсны хариуд Финланд улс НАТО-д элсэх хүсэлт гаргана гэж мэдэгдсэн. Үүнээс долоо хоногийн дараа Оросоос Финланд руу хийн урсгалаа 2022 оны тавдугаар сард зогсоосон.
Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисто өчигдөр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй ярилцсан бөгөөд тус бүлэглэл мэдээлэл солилцож, холбоотнуудаа дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн НАТО-д суугаа Эстони, Финландын элчин сайд нар холбоотнууддаа мэдээлэл хийх үеэр хоёр улсын хоорондох далайн доорхи харилцаа холбооны кабель мөн гэмтсэн гэв.
NATO members have increased monitoring of energy assets using satellites, aircraft, ships and submarines, with sites in the North Sea and Baltic Sea seen as among the most sensitive. NATO also created an “undersea infrastructure coordination cell” earlier this year to deepen ties between governments, military and industry.
Финландын Үндэсний мөрдөн байцаах товчоо хийн хоолойд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд гэмтлийн хэмжээ нь санаатайгаар үйлдсэн болохыг харуулж байна.
Эстонийн албаныхны мэдээлснээр дамжуулах хоолой нь 60 метрийн гүнд оршдог бөгөөд хий алдагдаж буй хэсэг нь Финландын булангаас илэрсэн байна. Энэ хэсэг нь Финландын эдийн засгийн онцгой бүс гэж нэрлэгддэг бөгөөд эргээс 200 далайн милийн зайд оршдог. Хий алдагдаж буй хэсгийг бүрэн засварлахад хэдэн сар шаардагдах гэнэ.
Финланд дахь шингэрүүлсэн хийн импортын шинэ терминалыг Эстони улстай холбох зорилгоор гурав гаруй жилийн өмнө уг хоолойг ашиглалтад оруулсан. Финландын нийт эрчим хүчний 3.5 хувийг хий бүрдүүлдэг ч тус бүс нутаг одоо АНУ-аас шингэрүүлсэн хийг авчрах нь нэмэгдсээр байна.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG