Оросыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд оруулахаас татгалзжээ

Оросыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд оруулахаас татгалзжээ

Оросыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд оруулахаас татгалзжээ

Ирэх 2024-2026 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний суудлаа эргүүлэн авах тухай ОХУ-ын хүсэлтийг Ерөнхий ассамблей хүлээн аваагүй гэдгийг Польшийн төлөөлөгч жиргэжээ.

Орос 83 санал авсан нь Хүний эрхийн зөвлөлд багтахад шаардлагатай 97 саналаар дутжээ. Нью-Йорк хотноо хуралдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн  санал хураалтад 193 гишүүн бүгд оролцсон бөгөөд Болгарыг 160, Албанийг 123 улс дэмжсэн байна. Ингэснээр Албани, Болгар улсууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэгдэх болов.

Тэднээс гадна өөр 13 гишүүн орон тус байгууллагад хоёр жилийн хугацаатай элсэхээр болжээ. Тодруулбал, Бразил, Бурунди, Хятад, Кот-д’Ивуар, Куба, Доминикан, Франц, Гана, Индонез, Япон, Кувейт, Малави, Нидерланд зэрэг улсууд сонгогдсон байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ыг Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн тул 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд  Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргасан юм. Тухайн үед ОХУ-ыг хасах тогтоолыг 93 улс  дэмжиж, 24 улс эсэргүүцэж, 58 улс түдгэлзсэн байна.

Харин Москва өнгөрсөн есдүгээр сарын 26-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний төлөө өрсөлдөхөө зарласан.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж