Хар тэнгисийг үхмэл бүс болгохыг бүү зөвшөөр

Хар тэнгисийг үхмэл бүс болгохыг бүү зөвшөөр

Хар тэнгисийг үхмэл бүс болгохыг бүү зөвшөөр

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2023.10.10/ Хар тэнгисийг сөнөсөн бүс болгохгүй байхыг Оросоос хүслээ. ОХУ нь Украины үр тариаг аюулгүй экспортлох хэлэлцээрээс гарсан учир Зеленский ийн мэдэгджээ.

Тэрбээр Румынд айлчлах үеэрээ тус улсын ерөнхийлөгч Клаус Йоханнистай уулзаж ярилцсан. Уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Зеленский НАТО болон Европын холбооны гишүүн орноос их буу, агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтай холбоотой сайхан мэдээ сонссон гэжээ. Гэхдээ илүү нарийн мэдээлэл өгсөнгүй. Түүнчлэн Румын улс Украины нисгэгчдэд "F-16" сөнөөгч онгоцны сургалт орно гэлээ.

"Украин, Румыны түншлэл нь Европын тогтвортой байдлын чухал хүчин зүйл. Румын бол зовох цагт тусалж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дэмжлэг нь улам л нэмэгдсэн анд нөхөр" гэж Зеленский хэлэв.

Украины үр тариаг Молдаваар дамжуулан Румын руу хүргэх коридор удахгүй бий болох гэж байгааг Зеленский онцолсон. Тиймээс Румын улс Украины хувьд чухал ач холбогдолтой түнш юм. Москва долдугаар сард Хар тэнгисийн хэлэлцээрээс гарснаас хойш Украин үр тариагаа Румыний Констанца боомтоор дамжуулан дэлхийд хүргэдэг экспортын замд найдлага тавих болсон. Энэ боомт нь Дунай мөрний дагуу оршдог боловч ОХУ-ын халдлагад байнга өртөж байна. 

Дайн эхэлснээс хойш Украины 27 сая тонн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг Румыны боомтуудаас экспортолжээ. "ОХУ нь Хар тэнгис болон Дунай мөрнийг үхмэл бүс болгохгүйн тулд бид чадах бүхнээ хийх ёстой. Украин, Румын улсууд нь хамтдаа хүнсний аюулгүй байдлыг хангах чухал түншүүд" гэж Зеленский хэлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-10-11 202.9.47.25

Дэлхийн 2-р дайнд ялагдсан гитлерийн армийн бэлгэдлийг авч хэрэглэж байгаа украйны арми бас ялагдах нь ойлгомжтой болж байна. Түүх давтагддаг гэдэг дээ………………

Avatar

Нэргүй 2023-10-11 95.168.173.143

Тэгвэл Путиныг гуйж дээ ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж