Хойд Солонгосын ресторанууд Өмнөдийн иргэдэд үйлчлэхгүй

Хойд Солонгосын ресторанууд Өмнөдийн иргэдэд үйлчлэхгүй

Хойд Солонгосын ресторанууд Өмнөдийн иргэдэд үйлчлэхгүй

Хятад дахь Хойд Солонгосын ресторанууд Өмнөдийн иргэдэд үйлчлэхгүй гэжээ. Хойд Солонгосын хэд хэдэн ресторан Бээжин болон хил орчмын бусад хотод үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээр ресторан нь Хойд Солонгосын Элчин сайдын яамнаас гаргасан шинэ журмын дагуу Өмнөдийн иргэдэд үйлчлэхгүй байх хатуу бодлого баримталж байна.

Хилийн Дандон хот дахь Рьюгён рестораны нэгэн ажилтан хэлэхдээ ойр хавийн ресторанууд он гарснаас хойш өмнөд солонгосчуудад үйлчлэх хориотой болсон гэжээ. Мөн Бээжин дэх зарим ресторан хэрэглэгчдийг үүдээр орж ирэх үед "Та солонгос хүн үү" гэж асуудаг болсон байна. Хэрвээ үйлчлүүлэгч Өмнөд Солонгос гэж хариулах юм бол "Та ийшээ орох боломжгүй. Бид танд үйлчлэх боломжгүй. Уучлаарай, та явна уу. Бид зөвхөн хятад хүмүүст л үйлчилдэг" гэж хэлдэг. Энэ нь байнгын үйлчлүүлэгчдийг гомдоох болсон ч бизнес эрхлэгчид хоригийг мөрдсөөр байна.

Энэхүү хориг нь хойд солонгосчууд Өмнөд Солонгосыг хамтын ажиллагааны боломжит түнш гэхээсээ илүү дайсан гэж үзэж буйг илэрхийлнэ гэж шинжээчид үзэв.

"Умардууд өмнөдөөс ирж буй дарамт шахалтыг ашиглан дотооддоо эв нэгдлээ бэхжүүлж байна. Тиймээс хилийн чанадад үйл ажиллагаа эрхэлдэг ресторануудад Өмнөдийн эсрэг үзлийг эрчимжүүлэх зааварчилгаа өгсөн байх магадлалтай" гэж эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 139.5.219.155

Ард нь хана хэнтий налайж байхад өмнөдөөс хамааралгүй улс Хятад Орос байнаа

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.160.89

Хохь нь л болно доо?!

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

хэ хэ 2023-10-11 202.179.22.28

Хойд солонгост цор ганц тарган хүн байдаг нь ерөнхийлөгч нь гэж байгаа,бусад нь хагас өлсгөлөн

Avatar

Нэргүй 2023-10-11 202.9.46.207

Тэгээд солонгос хоол идэх гэж өөр хэн орох юм бэ? Кккк Хятадууд өөрсдийнхөө л хоолыг таашаана. Хааяа л орно уу гэхээс. Байнгын үйлчлүүлэгчдээ алдаж байгаа нь тэр дээ

Avatar

Нэргүй 2023-10-11 192.82.92.204

оросуудыг шүтэж тархиа цэнэглүүлээд байвал манайх ч тун удахгүй ийм болноо

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.186.186

Мен ч vзэл сурталжсан новшийн улс шvv. Зевхен Кимийн гэр бvл тойрон хvрээлэгсэд сайхан амьдрахын телее бусад нь зvтгэх естой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж