SOS: Утаагүй түлшнээс болж өдөрт 10 хүн угаартаж байна

SOS: Утаагүй түлшнээс болж өдөрт 10 хүн угаартаж байна

SOS: Утаагүй түлшнээс болж өдөрт 10 хүн угаартаж байна

Утаагүй түлшийг Улаанбаатарт туршаад гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд утаагүй түлшнээс болж өнгөрсөн жил гэхэд 27 хүн амиа алджээ. Харин хэдий амиа алдаагүй ч, эмнэлгийн тусламж авсан хүний тоо жилээс жилд нэмэгдсээр. Хотын хэмжээнд нийт 200 гаруй мянган өрх есдүгээр сард галлагаагаа эхлүүлсэн. Галлагаа эхлэх үеэр "Тавантолгой түлш" ХХК-иас яндангаа хөөлөх, зуухны битүүмжээ шалгах, ханан пийшингийн сувгуудаа нээж цэвэрлэхийг иргэдэд анхааруулж байв. Ганцхан энэ жил ч биш эрсдэл байдаг учир сар тутамд, энэ зөвлөмжийг өгдөг.

Зөвлөмжөөс гадна бодит туслагч нь дохиоллын төхөөрөмж. Сүржин нэртэй тус төхөөрөмжийн шидийг үзэхээр агаарын бохирдлыг бууруулах нэгжүүд одоогоос гурван жилийн өмнө түүхий нүүрсийг халах үеэр гэр хорооллын нийт өрхүүдэд тараасан.

Тус төхөөрөмж нь үндсэн хоёр төрөлтэй. Эхнийх зайгаар, хоёр дахь нь цахилгаанд залгаж ажилладаг. Ашиглалтын тухайд айл бүр зөв хэрэглэж чаддаггүй. Тухайлбал, галлагааны улирлаас урьтаж албаныхан айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад хяналт тавихад ихэнх айлын төхөөрөмжийн зай дууссан, зарим нь хаясан байжээ. Тоон дүнгээс харвал 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л тус төхөөрөмж үлдсэн байж. Энэ оны тухайд агаарын бохирдлыг бууруулахад 23 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ дотор төхөөрөмж авах мөнгө багтсан байна.

2022 онд угаарын хийд хордсон 457 дуудлага бүртгэгдэж, 26 хүн угаарт цохиулж нас барсан. Гэтэл энэ оны дөрөвдүгээр улирал эхлээгүй байхад тус тоо 5 дахин өсчээ. Тодруулбал, он гарснаас хойш эхний есөн сарын хугацаанд улсын хэмжээнд угаарын 1974 дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүнээс нийслэлд 1896 нь ирсэн байна.

Дээрх статистик мэдээ өнгөрсөн есдүгээр сарын 20-нд гаргасан статистик. Эрс хүйтрээгүй, галлагааны цаг бүрэн эхлээгүй ч сүүлийн ганцхан сард нийт угаарын хийд гэртээ хордсон ослын дуудлага 200 гаруй бүртгэгджээ. Тэдгээрээс нэг дор олноор угаарт өртсөн сүүлийн тохиолдлуудыг дурдвал:

  • 2023.10.09. 2-74 насны дөрвөн иргэн угаартаж, яаралтай тусламж авав,
  • 2023.10.02. Гэр цэцэрлэгийн багш, сурагчдад угаартав,
  • 2023.09.26 Нэг гэрийн дөрвөн хүн угаартаж нас барав.

Салбарын сайд нь утаагүй түлшний туршилтыг хийхээс өөр аргагүй. Нийтээр хордож байснаас цөөн хүн хордсон ч хамаагүй туршилтыг үргэлжлүүлнэ хэмээн ам гарсан. Онцолбол, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт, их том алдаа хийхээсээ өмнө Нисэх, Яармаг, Налайхын иргэд дээр хагас коксыг туршиж, нүдээр үзье гэсэн юм. Тэгвэл тус туршилт дахин хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр наадах бол..? Нэг хүн үхвэл эмгэнэл, олон хүн үхвэл статистик болж хувирдаг гэгч болж байна.

ТҮЛШЭЭ БҮРЭН ШАТАЖ ДУУСААГҮЙ БАЙХАД ЯНДАНГАА СУГАЛЖ ӨРХӨӨ БҮТЭЭЖ УГААРТДАГ

Угаарын хийн хордлогын дуудлага нийслэлийн хэмжээнд өдөр бүр бүртгэгддэг байна. Шалтгааны хувьд дийлэнх нь яндан цоорхойгоос угаарын хий ялгарсан, угаарын хий мэдрэгчийн зай дуусч ажиллаагүй гэх аж. Эрсдэл нэмэгддэг саруудад Онцгойгийн алба хаагчид эрсдэлтэй хороо, дүүрэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаг байна. Ингэхдээ дрон болон цахим цамхагуудаар дамжуулан иргэдийн аюулгүй байдлыг хангадаг гэсэн юм.

НОБГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.НЭРГҮЙ:

-Аюул ослын дуудлагын 70 гаруй хувь нь гал түймэртэй холбоотой байдаг. Ахуйн хүрээнд айлууд хийн гаазыг өргөнөөр хэлэглэж байгаа. Гэхдээ дүрэм, журамд заасан аюулгүй байдлыг хангадаггүй. Мөн хийн баллон ашиглах тохиолдол их байна. Ялангуяа цайны газар, тог цахилгаан тасарсан үед гэрийн нөхцөлд ашигладаг. Хийн баллоныг ашиглах заавар гэж бий. Тиймээс хэрэглэх зориулалтын дүрэм журмын дагуу ахуйн хэрэглээндээ гааз, баллоныг ашиглахыг зөвлөж байна.

Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед угаарын хийн хордлого, обьектын түймэр нэмэгддэг.

Эхний ээлжид алба хаагчид эрсдэлтэй хороодод бусад холбогдох байгууллагуудтай хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

Албаныхан арга хэмжээг дор бүрнээ авч ажилладаг ч харамсалтай тохиолдлын тоо буурахгүй хэвээр. Өнгөрсөн 2022 онд өмнөх оноос угаарт өртсөн дуудлагын тоо 70 хувиар буурсан ч энэ онд түүнийг хэд нугалж өссөн нь юутай холбоотой вэ. Иргэд нь угаартсаар байхад дараагийн туршилтаа эхлүүлэх гэж байгаа Эрчим хүчний сайдад ч эмгэнэлт олон жишээ анхааруулга болохгүй байгаа гэж үү. Иргэд гэртээ угаартаж байгаа нь хэвийн тохиолдол мэт болж байгаад хэн хариуцлага хүлээх вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

==== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-11 103.212.116.35

УГААРТУУЛЖ АЛДАГ ТУЛШНЭЭС ТАТГАЛЗАЯ ТУЛЭХЭЭ БОЛЬЦГОЕ БИД УХЭЖ БАЙСНААС УХДЭГГУЙ ТУЛШЭЭ ШАТААМААР БАЙНА УТААГУЙ ТУЛШ ГЭЖ НЭГ ХЭДХЭН ХУНИЙ БИЗНЕС Г УГААР АЖ БАЙНА ГЭДЭГ НЬ ИЛУУ ИХ ХОРТОЙ ТУЛШ ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙЖ БАЙГАА БОЛОН УТААГУЙ ТУЛШНИЙ АСУУДЛААР ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДУГЕЛТ АТГ ШУУХ ПРОКУРОРЫН ГАРГАСАН ДУГЕЭЛТ БАЙХ ЕСТОЙ ТУУНИЙГЭЭ НИЙТЭД ТАНИЛЦУУЛААЧЭЭ

Avatar

Зочин 2023-10-11 203.91.115.45

Зүгээр нүүрсээ түлсэн нь хамаагүй дээр Энэ утаагүй түлшнээс болж мөн ч олон хүний амь нас эрсдлээ дээ Хятад руу нүүрсээ гаргаад буцаагаад утаагүй түлш гэж оруулж ирдэг Хайран зардал мөнгө Ямар ч бодлого явуулаад байгаая

Avatar

Нэргүй 2023-10-11 43.228.130.188

Нүүрс түлдэг байх үед адилхан л угаартдаг байсан.

Avatar

Нэргүй 2023-10-11 202.9.46.207

Дуугараад яршигтай юм гээд утаа мэдрэгчээ салгаад эсвэл зайг нь авчихдаг. Яндангаа хөөлж, зуухаа сэлбэхгүй, өөрсдийн арчаагүйгээс болж угаартаж байвал одоо хохь нь шүү дээ. Ер нь хотод гал түлж амьдрахыг хориглохгүй бол болохоо байлаа. Нутагтаа буцахыг аль болох дэмжих хэрэгтэй.

Avatar

Иргэн 2023-10-11 66.181.182.51

угаартаж буй хүмүүсийн өөрсдийнх нь арчаагүй байдал.Галаа түлж чадахгүй мэдэхгүй бол ядаж утсаа ухаад мэдээ ч болов унших хэрэгтэй.Угаартахгүй байх зөвлөмж унших хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-10-11 139.5.216.87

дандаа л иргэд буруутан болдогшдээ ядуугийн гай юу муужруулдаг түлшиндээ бна уу судлах л асуудал

Avatar

зочин 2023-10-11 124.158.66.7

яг үнэндээ түүхий нүүрс түлж байхад угаартах асуудал бас л их бсан ,нийтээрээ анхаардаггүй байж дээ,ЭНЭШТ д хүүхдийг нь ,Госпитальд том хүнийг нь хэвтүүлж эмчилж байлаа,тэр үед аргаа бараад эмч сувилагч нар судалгаа хийж ОПБХ д илтгэл тавьж эмчилгээний асуудлыг хэлэлцэж бсан юм шүү,хэрэв түлш хортой гэвэл массаараа хордоно биз дээ,тэгэхээр иргэд өөрсдөө хянамгай баймаар

Avatar

Нэргүй 2023-10-11 202.55.191.130

Тэр судалгааг хаанаас харж болох вэ?

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.160.78

Галаа түлж чадахгүй болтлоо арчаагүй болсоны гай шүү бусдад гай болно

Avatar

Нэргүй 2023-10-11 202.131.225.197

Эргүү сэтгүүлчийн асуултад өөрийнх нь бичсэн үгээр хариулт өгье. Угаартаж байгаа хүн, асран хамгаалагч өөрөө хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл: … яндангаа хөөлөх, зуухны битүүмжээ шалгах, ханан пийшингийн сувгуудаа нээж цэвэрлэхийг иргэдэд анхааруулж байв. …. 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л тус төхөөрөмж үлдсэн байж. ТҮЛШЭЭ БҮРЭН ШАТАЖ ДУУСААГҮЙ БАЙХАД ЯНДАНГАА СУГАЛЖ ӨРХӨӨ БҮТЭЭЖ УГААРТДАГ. яндан цоорхойгоос угаарын хий ялгарсан, угаарын хий мэдрэгчийн зай дуусч ажиллаагүй.

Avatar

Нэргүй 2023-10-11 124.158.120.50

утаагүй болгосон гээд ерөнхийлөгч болсон 1 хүн бий дэ, одоо бүр таг болж

Avatar

З 2023-10-11 104.28.68.90

Цаана нь 1,5 сая хүн хордохгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж