Энэ жил Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтний хвь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааний 10 жилийн ой тохиож байна. Саяхан Хятад улс "хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая: Хятадын санаачилга, үйл хэрэг" цагаан номыг нийтэлсэн, хүн төрөлхтний хвь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааны утга учир, амин сүнс, хэтийн зорилго ач холбогдлыг бүх давхаргын хүмүүс болон олон улсын хамтын нийгэмлэгүүдэд илүү гүн гүнзгий ойлгуулхаар системчилэн тайлбарласан нь Хятадын онцлог бүхий томоохон улс орнуудын дипломат харилцааны агуу зорилгыг илүү гүнзгий ойлгох боломжтой.
Арван жилийн өмнө "Дэлхий дахинд юу болоод байна, бид яах ёстой вэ?" гэсэн дэлхий дахины түүхийн бүх цаг үеийн асуулттай нүүр тулахдаа Ши Жиньпин дарга том гүрэн, том намын удирдагчийн өргөн цар хүрээтэй стратегийн алсын хараа, улс төрийн онч мэргэн ухаан, эрхэм зорилгоо ухамсарлаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах саналыг дэвшүүлж, түүхэн эргэлтийн үед дэлхийн хөгжлийг зөв чиглэл рүү хандуулж, эмх замбараагүй байдал газар авсан энэ цаг үед олон улсын хамтын ажиллагааны төлөөх нийтлэг ойлголтыг нэгтгэсэн.
Сүүлийн арван жилийн хугацаанд, Хүн төрөлхтний хувь заяны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал өсөн нэмэгдэж, цаг үеийн ороо бусгаа дундуур хүний ертөнцийн зөв замнамыг баримталсаар, хямрал, сорилт бэрхшээлийг даван туулж зоригтойгоор урагшилж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бодит үр дүнд хүрч, цаг үеийг манлайлж буй үзэл санааны хүчийг харуулсан. Төрийн айлчлалаас эхлээд олон талт дээд хэмжээний уулзалтуудад Ши Жиньпин дарга энэхүү гол чухал үзэл баримтлалыг олон удаа системтэйгээр танилцуулсаар, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн ойлголтыг тасралтгүй гүнзгийрүүлж, урт хугацааны энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй хүртээмжтэй, цэвэр цэмцгэр, гоо үзэсгэлэнт дэлхийг цогцлоохыг үндсэн зорилго болгох, бүх хүн төрөлхтний хувь заяаны нийтлэг үнэт зүйлээр үнэт зүйлээ эрэлхийлэх, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгохыг үндсэн замналаа болгох, "Бүс ба зам"-ын бодит платформыг хамтран байгуулж Даян дэлхийн хөгжлийн санаачлага, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачлага, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагууд шинжлэх ухааны онолын системд чухалчлан түшиглэх онолын системийг аажмаар бүрдсэн юм.
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал нь дэлхий нийтийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цахим орчны аюулгүй байдал зэрэг томоохон сорилтуудад авч хэрэгжүүлэх стратегийн хариу арга хэмжээ гэдгээрээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд зургаан жил дараалан тусгагдаж олон талт тогтоол эсвэл тунхаглалд олон удаа тусгагдаж, олон улсын хамтын нийгэмлэгүүдээр хүлээн зөвшөөрөгдөж ялангуяа хөгжиж буй орнуудын ойлголцол дэмжлэгийг авсан. хүн төрөлхтний хвь заяаны хамтын нийгэмлэгийн бодит биелэл болсон “Бүс ба Зам”-ын энэ жил мөн 10 жилийн ойтойгоо золгож байна. Хятад улс дэлхийн 152 орон, 32 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, 3000 гаруй төсөл хөлөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн байна. Дэлхийн банкны тооцооллоор 2030 он гэхэд “Бүс ба Зам” санаачилга нь дэлхий нийтэд жил бүр 1.6 их наяд ам.долларын ашиг өгч, 40 сая орчим ард иргэдийг ядуурлаас гаргахад тусална хэмээн урьдчилан тооцоолсон байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын болон бүс нутгийн байдал хямарч, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ дахин сэргэн ирж, лагер хоорондын сөргөлдөөн улам ширүүссэн нь дэлхийн эдийн засагт ноцтой хүндрэл учруулсаар байна. Энэхүү нөлөөн дор ч Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний хагаст Хятадын ДНБ 5.5%-иар өссөн, Дэлхийн банк, ЭЗХАХБ, Олон улсын валютын сан 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5%-иас давна хэмээн таамагласан байна. Хятад улс бодлогын бие даасан байдал нь мэдээж илэрхий давуу тал, макро бодлогын арвин их арга хэрэгсэлтэй , том орон зай бүхий ирээдүйтэй зах зээлтэй, олон улсын валютын сан болон бусад байгууллагуудын таамаглаж байгаагаар Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр оруулснаар дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байсаар байна.
Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон, соёлын нягт харилцаатай, бие биедээ чин сэтгэлээсээ ханддаг "Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй уужуу багтаамжтай байх" гэсэн хөрш орнуудын дипломат үзэл баримтлал Монгол Улсад гүн гүнзгий суусан байдаг, Хоёр улс өндөр дээд хэмжээний айлчлал, эдийн засаг худалдааны солилцоо, иргэд соёлын солилцоо зэрэг түвшинд хамтран ажиллаж, үр дүнд хүрч, хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтын шинэ хуудсыг нээж байна.
Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ши Жиньпин даргатай хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрч, хоёр орны хамтын харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон. Хоёр улсын удирдлагч "Бүс ба зам" санаачилга болон Монголын "Талын зам" стратеги, Дэлхийн хөгжлийн санаачилга болон Монголын "Шинэ сэргэлтийн бодлого", Хятадын "Хоёр алхам" хөгжлийн стратегийн зорилт болон Монголын "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжил бодлогын уялдуулахаар тохиролцож, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн гурван том хөдөлгүүр болсон байна.
Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь эдийн засаг, худалдааны нягт хамтын ажиллах юм. Хятад, Монгол хоёр улс бол хөрш орон, салшгүй түншүүд бөгөөд хоёр тал эдийн засгийн хувьд харилцан биенээ нөхдөг давуу тал, хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой. 2022 онд Хятад, Монгол хоёр улс цар тахлын нөлөөг даван туулж, хоёр талын худалдааны хэмжээ 12 тэрбум 200 сая ам.долларт хүрч, энэ оны эхний гурван улирлын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 30%-иар өсч, 20 тэрбум ам.долларын зорилго болгосон томоохон амжилт руу ойртсоор байна. Монголын нүүрсний экспорт энэ онд Хятадад 55 сая тонн давж, түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Монголын талын тооцоолсноор, Хятадын эдийн засгийн 1%-ийн өсөлт тутамд Монголын экспортын хэмжээ хагас жилээс нэг жилийн дотор 4%-иар, эдийн засаг 0,6%-иар өсдөг.
Хоёр орны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь ард түмэний хоорондын нягттай харилцаатай байгаа юм. Хятад Монголын ард түмний найрамдал өнө эртний түүхтэй бөгөөд шинэ эрин зуунд шинэ хөдөлгөх хүчээр хөгжиж байна. Цар тахлын үед “хонины хариуд цай” домог мэт яригдах сайхан түүх болсон. Хятад Монгол хоёр тал цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол Улсад элсний нүүдлийг тогтоох бүс байгуулж, Хятад Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төвийг нээж, хоёр орны экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоов. Цар тахлаас хойш “Монголд зочлох жил” аяны хүрээнд Хятадын жуулчдын урсгал тасралтгүй нэмэгдсээр Эрээнхот боомтын олон улсын авто тээврийн хүлээлгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монголын баруун бүсийн гурван аймаг 21 мянган оршин суугчийг "Хятадын цахилгаан"-ыг тогтвортой ашиглах боломжийг олгосон нь "Бүс ба зам" санаачилга юм, эрчим хүчний хангамжийг хариуцан ажиллаж буй Хятад иргэн дөрвөн жил дараалан Монгол Улсын "Төрийн хүндэтгэлийн одон медал"-аар шагнагдсан. БНХАУ-ын Шинжианг Бэйшин зам гүүр групп компани Монголын баруун бүсийн Арвайхээр-Баянхонгорт өндөр чанарын хурдны замуудыг тавьсан бөгөөд тус группийн Монголд суугаа төлөөлөгчийн газар ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнагдсан.
Хятадын тал "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бид харилцан зөвшилцөх, харилцан хувь нэмэрээ оруулах, харилцан үр өгөөжөө хуваалцах зарчмыг үргэлжлүүлэн баримтлана. Монгол Улстай "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, дэлхий дахинд ашиг тустай энх тайван, найрамдал, хөгжил цэцэглэлтийн замыг бий болгоно. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн төрөлхтний хвь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санаа бодит биелэлээ олсон амжилт нь хүн төрөлхтний хөгжлийн түүхийг зогсоох боломжгүй гэдгийг дахин нотоллоо. Хувь тавилан, эрх ашиг нь хоорондоо уялдаа холбоотой дэлхийн тосгонд хэн ч хямралыг хэн ч ганцаараа даван туулж чадахгүй, хэн ч дэлхийг ганцаараа байлдан дагуулж чадахгүй. Зөвхөн нэгдэж, нэг хөлөг онгоц дээр гарж, "zero sum тоглоом" гэсэн сэтгэлгээнээс татгалзаж байж л бид илүү сайн хүний нийгмийг байгуулж, дэлхийн тосгонд амьдарч буй энгийн нэгэн хүн бүрт үр өгөөжөө өгөх болно.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань
Холбоотой мэдээ